Matrice 5T

Matrice 5T

Highly Versatile Compact Flagship

DJI MATRICE 5

DJI MATRICE 5

T

T

Always in Its Element

DJI Matrice 5T нь LiDAR, миллиметрийн долгионы радар болон харааны мэдрэгчийг нэгтгэсэн, тоос усны IP55 хамгаалалттай тул хүнд нөхцөлд ч онцгой байдлын хариу арга хэмжээ, үзлэг шалгалт, хэмжилт зураглалын ажлыг үр дүнтэй гүйцэтгэнэ. 1K нягтралтай дулааны камер болон сайжруулсан шөнийн дүрслэл нь өдөр, шөнийн аль ч үед нарийн ширийн зүйлсийг тод харуулна. 59 минут хүртэлх нислэгийн хугацаа, ээлжлэн ажиллах горимууд нь ажиллагааны хамрах хүрээг тэлнэ. Мөн дронд суурилсан хиймэл оюун ухааны нээлттэй платформ, Pilot 2-ын нэмэлт программын дэмжлэг нь газар дээрх ажлыг ухаалгаар гүйцэтгэх боломж бүрдүүлнэ.

1K дулааны дүрслэл, сайжруулсан шөнийн хараа

Дронд суурилсан нээлттэй хиймэл оюун ухаан, газар дээрх ухаалаг ажиллагаа

O4 Enterprise дамжуулалт, олон төрлийн дохио дамжуулах горим

Хүчирхэг хөдөлгүүр, уртасгасан нислэгийн хугацаа

Шинэ үеийн үндсэн дагалдах хэрэгслүүд

Шинэ үеийн үндсэн дагалдах хэрэгслүүд

Бүх чиглэлийн саад мэдрэх систем, IP55 хамгаалалт

Өндөр нарийвчлалтай хэмжилт зураглал, шуурхай загварчлал

Олон төрлийн ажиллагаанд нийцтэй, Pilot-ын тусгай нэмэлт программууд

Олон төрлийн ажиллагаанд нийцтэй, Pilot-ын тусгай нэмэлт программууд

1K дулааны дүрслэл, сайжруулсан шөнийн хараа

1K дулааны дүрслэл, сайжруулсан шөнийн хараа

1K нягтаршилтай дулааны камер

1K нягтаршилтай дулааны камер

Дулааны камер нь үндсэн 1280 × 1024 нягтралтай бөгөөд стандарт 640 × 512 мэдрэгчээс дөрөв дахин олон пикселтэй. UHR хэт улаан туяаны дүрслэлийн горимыг идэвхжүүлснээр 2560 × 2048 нягтралтай дүрсийг секундэд 30 кадрын давтамжтайгаар (30fps) шууд дамжуулна. Орчны дэвсгэр нарийн төвөгтэй байсан ч хэвийн бус халалттай хэсгүүдийг тод ялган харна.

Өргөн өнцгийн камер, шөнийн өнгөт дүрслэл

1/0.98 инчийн том мэдрэгч, f/1.8 өргөн диафрагм нь илүү их гэрэл хүлээн авна. Хиймэл оюун ухаанд суурилсан бүдэг гэрлийн дүрс сайжруулах технологийн тусламжтайгаар ISO мэдрэгч 1,600,000 хүрч, ердөө 0.01 люксийн маш бүдэг гэрэлд ч тод, өнгөт дүрс авна.

Дунд зайн телефото камер, нарийн дүрслэл

50 MP мэдрэгч, 3× оптик таталттай камер нь дунд зайнаас нарийн ширийн зүйлсийг тод харуулна. Цахилгаан дамжуулах шугам болон гүүрний үзлэгээр 10 м зайнаас цөн /штифт/, ан цавыг ялган харж, дэд станцын хэмжүүрийн заалтыг тод унших боломжтой.

Телефото камер, шөнийн хар цагаан дүрслэл

50 MP мэдрэгч, 11× оптик болон 176× хосолмол таталттай камер нь 400 м хүртэлх зайнаас автомашины улсын дугаарыг унших боломжтой. RYYB өнгө шүүлтүүрийн бүтэц нь стандарт RGGB бүтэцтэй харьцуулахад нэгж талбайд илүү их гэрэл хүлээн авч, бүдэг гэрэлд илүү тод дүрс авна. Мөн хэт улаан туяаг хаах шүүлтүүрийг тохируулснаар бүр ч бага гэрэлтүүлэгтэй орчинд ажиллах боломжтой.

Зай хэмжилт, дүрслэлийн туслах боломжууд

Лазер зай хэмжигч

Ойрын хэт улаан туяаны туслах гэрэл

Дулааны болон өнгөт дүрсийг нэгтгэнэ

3 км хүртэлх зайг хэмжих бөгөөд цэг тэмдэглэх, шугам татах, талбай тооцоолох боломжтой. Ингэснээр тоног төхөөрөмж, байгууламжийн байршлыг шуурхай тэмдэглэх, ой хээрийн түймрийн хамрах хүрээг хэмжихэд ашиглана.

Ойрын хэт улаан туяаны (NIR) гэрэлтүүлэгч нь 100 м хүртэлх зайд үр дүнтэй гэрэлтүүлж, телефото камерын шөнийн хар цагаан дүрслэлийг дэмжин, ойртуулсан дүрсний нарийн хэсгүүдийг илүү тод харуулна.

Дулааны болон өнгөт дүрсийг нэгтгэнэ

Дулааны болон энгийн камерын дүрсийг удирдлагын төхөөрөмж дээр нэгтгэж, өнгөт дүрсэн дээрээс шууд температур шалгах, анхааруулга хүлээн авах боломжтой. Эргүүлдэг товчоор хоёр дүрсний давхцах харьцааг хурдан тохируулна. Дэлгэцийг хувааж, өргөн өнцгийн камер, телефото камер, дулааны камер, газрын зураг болон Vision Assist-ийн дүрсээс гурвыг нь зэрэг харуулна.

Бүх чиглэлийн саад мэдрэх систем, IP55 хамгаалалт

Бүх чиглэлийн саад мэдрэх систем, IP55 хамгаалалт

Хүнд нөхцөлд ажиллахаар бүтээгдсэн

Хүнд нөхцөлд ажиллахаар бүтээгдсэн

Авсаархан хийцтэй, байгууллагын зориулалттай тэргүүлэх загвар Matrice 5T нь тоос, усны IP55 хамгаалалттай тул тоосжилт, бороо зэрэг хүнд нөхцөлд ч ажиллах боломжтой. Мөн −20°C-аас +50°C хүртэлх температурт найдвартай ажиллана.

Цахилгааны утас зэрэг нарийн саадыг илрүүлнэ

DJI авсаархан, мэргэжлийн дрондоо анх удаа LiDAR, миллиметрийн долгионы радар болон бүх чиглэлийн харааны мэдрэгчийн системийг нэгтгэлээ. LiDAR нь шөнийн цагаар ч нарийн саадыг таньж, цахилгааны утсыг 32 м хүртэлх зайнаас илрүүлнэ. Манан, бороо, тоосжилттой үед миллиметрийн долгионы радар нь эргэн тойрны саадыг нарийвчлалтай мэдэрнэ.

Бүдэг гэрэлд ч аюулгүй ниснэ

Бүдэг гэрэлд ч аюулгүй ниснэ

Бүх чиглэлийн бүдэг гэрлийн мэдрэгчийн систем нь өнгөт дүрс авах хэт өргөн өнцгийн мэдрэгчүүдийн тусламжтайгаар ердөө 0.5 люкс гэрэлтүүлэгтэй орчинд ч дүрсэд суурилан байршлаа тогтооно. Мөн Vision Assist нь өнгөт дүрс харуулж, эргэн тойрны нөхцөл байдлыг илүү тодорхой хянах боломж олгоно. Хотын бүдэг гэрэлтэй хэсэгт харааны мэдрэгч болон LiDAR хамтран ажиллаж, саадыг найдвартай илрүүлнэ. Харин огт гэрэлгүй хээрийн нөхцөлд LiDAR нь урдах саадыг илрүүлнэ.

Хиймэл дагуулын дохио сул үед ч байршлаа найдвартай тогтооно

Гүүрэн доор, гүн хавцалд, өндөр барилгуудын дунд зэрэг хиймэл дагуулын байршил тогтоох системийн (GNSS) дохио сул орчинд Matrice 5T нь харааны мэдрэгч болон радарын өгөгдлийг нэгтгэн, орчноо бодит цагт зураглана. Ингэснээр байршлаа найдвартай тогтоож, нислэгийг жигд гүйцэтгэнэ.

Агаарын орон зайн нөхцөл байдлыг хянана

Агаарын орон зайн нөхцөл байдлыг хянана

Суурилуулсан ADS-B болон RID хүлээн авагчийн тусламжтайгаар Matrice 5T нь ойр орчмын нисгэгчтэй болон нисгэгчгүй агаарын хөлгийг бодит цагт илрүүлж, тухай бүр анхааруулна. Агаарын хөдөлгөөн ихтэй эсвэл олон дрон зэрэг ажиллаж буй орчинд операторт нөхцөл байдлыг иж бүрэн хянах боломж олгож, мөргөлдөхөөс сэргийлэх, аюулгүй зай барихад тусална.

Суурилуулсан ADS-B болон RID хүлээн авагчийн тусламжтайгаар Matrice 5T нь ойр орчмын нисгэгчтэй болон нисгэгчгүй агаарын хөлгийг бодит цагт илрүүлж, тухай бүр анхааруулна. Агаарын хөдөлгөөн ихтэй эсвэл олон дрон зэрэг ажиллаж буй орчинд операторт нөхцөл байдлыг иж бүрэн хянах боломж олгож, мөргөлдөхөөс сэргийлэх, аюулгүй зай барихад тусална.

Дронд суурилсан нээлттэй хиймэл оюун ухаан, газар дээрх ухаалаг ажиллагаа

Дронд суурилсан нээлттэй хиймэл оюун ухаан, газар дээрх ухаалаг ажиллагаа

20 гаруй төрлийн объектыг илрүүлнэ

20 гаруй төрлийн объектыг илрүүлнэ

Суурилуулсан хиймэл оюун ухааны загварууд нь 20 гаруй төрлийн объектыг илрүүлж, олон төрлийн нөхцөлд ажиллах боломж бүрдүүлнэ. Дэлгэцийг хуваан дулааны болон өнгөт дүрсийг зэрэг шинжилснээр тээврийн хэрэгсэл, усан онгоц, гал түймэр зэрэг объектыг шуурхай таньж, онилно. Дронд суурилсан тооцооллын нээлттэй платформ нь гуравдагч талын загваруудыг дэмждэг тул хэрэгцээндээ тохирсон алгоритм суулгах боломжтой.

FlightHub 2 — Текст, зурагт суурилсан илрүүлэлт

DJI Pilot 2-ыг DJI FlightHub 2-той холбоход үүлэн тооцооллын тусламжтайгаар текст эсвэл зургаар объект хайх боломжтой. Олон төрлийн мэдээллийг хослуулан ойлгох том хэлний загвар (Multimodal LLM) нь өгсөн зааврыг нарийвчлалтай ойлгож, объектыг илрүүлэн, анхааруулга өгснөөр төрөл бүрийн нөхцөлд орчны байдлыг иж бүрэн хянах боломж олгоно.

Хиймэл оюун ухаанд суурилсан эргүүлийн маршрут

Газрын зураг дээр хянах бүсээ хүрээлэн тэмдэглэхэд л систем оновчтой эргүүлийн маршрутыг автоматаар үүсгэнэ. Нислэгийн явцад объектыг бодит цагт илрүүлж, агаарт тогтон нисэх, зураг авах, бичлэг хийх, дуут мэдээлэл хүргэх зэрэг урьдчилан тохируулсан үйлдлийг гүйцэтгэнэ. Нислэгийн дараа үр дүнг нэгтгэн дэлгэрэнгүй тайлан гаргаж, тогтмол үзлэг шалгалтын ажлыг ихээхэн автоматжуулна.

O4 Enterprise дамжуулалт, дохио дамжуулах олон горим

O4 Enterprise Enhanced дүрс дамжуулах систем

O4 Enterprise Enhanced нь sub2G-ээс доош давтамжийн зурвас болон удирдлагын төхөөрөмжийн өндөр өсгөлттэй ухаалаг антенныг ашиглан 40 км хүртэлх зайд дүрс дамжуулна. Давтамжийн зурвасуудын хооронд нөхцөлд тохируулан шилжиж, хотын орчны дохионы хөндлөнгийн нөлөөг бууруулна. Суурилуулсан хоёр DJI Cellular Dongle 2 модуль нь хамгийн тохиромжтой сүлжээний холболт руу автоматаар шилжиж, саадаар дохио халхлагдсан үед ч холболтын тогтвортой байдлыг хадгална.

Дохио дамжуулах олон горим

Дохио дамжуулах олон горим

Нэг дамжуулагч дрон, хоёр удирдлага

Нэг дамжуулагч дрон, хоёр удирдлага

Нэг дрон нь үүрэг гүйцэтгэж буй өөр нэг дроны дохиог дамжуулж, ажиллагааны нийт хамрах хүрээг тэлнэ.

Нэг дамжуулагч дрон, нэг удирдлага

Нэг дамжуулагч дрон, нэг удирдлага

Нэг удирдлагаар дамжуулагч болон үүрэг гүйцэтгэх дроныг хоёуланг нь удирдана. Дамжуулагч дрон нь оновчтой холболтыг хадгалахын тулд биеийн хазайлт болон агаарт тогтох байрлалаа ухаалгаар тохируулна.

Нэг дамжуулагч дрон, хоёр удирдлага, гурван дрон

Нэг дамжуулагч дрон нь үүрэг гүйцэтгэж буй хоёр дроны өгөгдлийг зэрэг дамжуулна. Өргөн хүрээний, олон дрон хамтран ажиллах ажиллагаанд тохиромжтой.

Хоёр дамжуулагч дрон, хоёр удирдлага

Хоёр дамжуулагч дрон, хоёр удирдлага

Хоёр дамжуулагч дрон дохиог нэгээс нөгөөдөө дамжуулан, үүрэг гүйцэтгэх дронтой холболт үүсгэснээр ажиллагааны хамрах хүрээг улам тэлнэ.

Хоёр дамжуулагч дрон дохиог нэгээс нөгөөдөө дамжуулан, үүрэг гүйцэтгэх дронтой холболт үүсгэснээр ажиллагааны хамрах хүрээг улам тэлнэ.

Хүчирхэг хөдөлгүүр, уртасгасан нислэгийн хугацаа

Хүчирхэг хөдөлгүүр, уртасгасан нислэгийн хугацаа

59 минут хүртэлх нислэг

59 минут хүртэлх нислэг

215 Вт/ц батарей нь агаарт удаан тогтон нисэх боломж олгоно. Нэг хөөрөлтөөр илүү өргөн талбайг хамарч, батарей солих болон ажиллах байршлаа өөрчлөх давтамжийг бууруулна.

Дуу чимээ багатай сэнстэй

Дуу чимээ багатай сэнстэй

Дагалдах сэнс нь сарьсан багваахайн далавчнаас санаа авсан, арагш нумарсан үзүүртэй хийцтэй. Энэ нь агаарын урсгал болон хуйлралтыг оновчтой болгож, аэродинамикийн үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нислэгийн дуу чимээг 80 дБ(A) хүртэл бууруулна.

Нислэгийн дээд хурд 23 м/с

Нислэгийн дээд хурд 23 м/с

Онцгой байдлын үед Matrice 5T нь ердөө 10 секундэд асаж, хөөрнө. Хэргийн газарт шуурхай хүрч, шаардлагатай шууд дүрсийг дамжуулснаар дараагийн удирдлага, хүн хүч, хэрэгсэл хуваарилах ажиллагаанд үнэт цаг хэмнэнэ.

Гэмтлийн үед ч найдвартай ажиллах хөдөлгүүрийн систем

Нэг тэнхлэгийн өргөх хүч нь Matrice 4T-с 98%-иар нэмэгджээ. Фаз тасрахыг илрүүлэх алгоритм нь хэвийн бус байдлыг миллисекундийн дотор танина. Фаз тасарсан ч гэмтэлтэй талын хөдөлгүүр дээд өргөх хүчнийхээ 50%-ийг хадгалж, агаарт тогтвортой тогтон нисэх, аюулгүй буух боломж бүрдүүлнэ.

Нэг тэнхлэгийн өргөх хүч нь Matrice 4T-с 98%-иар нэмэгджээ. Фаз тасрахыг илрүүлэх алгоритм нь хэвийн бус байдлыг миллисекундийн дотор танина. Фаз тасарсан ч гэмтэлтэй талын хөдөлгүүр дээд өргөх хүчнийхээ 50%-ийг хадгалж, агаарт тогтвортой тогтон нисэх, аюулгүй буух боломж бүрдүүлнэ.

Өндөр нарийвчлалтай хэмжилт зураглал, шуурхай загварчлал

Өндөр нарийвчлалтай хэмжилт зураглал, шуурхай загварчлал

Өндөр нарийвчлалтай хэмжилт зураглал

Өндөр нарийвчлалтай хэмжилт зураглал

DJI Terra-тай хослуулан ашиглахад Matrice 5T нь газрын тулгуур цэг (GCP) шаардахгүйгээр сантиметрийн түвшний нарийвчлалтай хэмжилт зураглал хийнэ. Тогтмол үзлэг шалгалтаас эхлээд өндөр нарийвчлалтай агаарын зураглал хүртэлх ажлыг гүйцэтгэнэ.

2D дулааны зураглал

2D дулааны зураглал

DJI Terra нь өнгөт зургаас тогтоосон байрлалыг тулгуур болгон дулааны зургуудыг залгаж, 2D дулааны ортофото зураг үүсгэнэ. Зураг дээрээс температурыг шууд уншиж, хэвийн бус халалттай хэсгүүдийг тэмдэглэх боломжтой тул томоохон нарны цахилгаан станц болон цахилгаан сүлжээний үзлэгийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

Газар дээр нь шуурхай загвар үүсгэнэ

Газар дээр нь шуурхай загвар үүсгэнэ

Нислэгийн үеэр удирдлагын төхөөрөмж зургуудыг бодит цагт хүлээн авч, цэгэн үүл эсвэл 2.5D загварыг шуурхай үүсгэнэ. 2.5D загвар дээр шууд тэмдэглэгээ хийх, хэмжилт авах боломжтой. 200 зургийг боловсруулахад ердөө 8 минут шаардагдана.

Ухаалаг 3D зураг авалт

Ухаалаг 3D зураг авалт

Удирдлагын төхөөрөмж дээр урьдчилсан загвар үүсгэхэд систем нь зураглах объектын гадаргыг ойр дагах нарийвчилсан маршрутыг автоматаар төлөвлөнө. Нэг нислэгээр дэлгэрэнгүй загвар үүсгэхэд шаардлагатай зураг авалтыг бүрэн хийж, виртуал маршрут болон маршрутын цэгүүдэд авах зургуудыг урьдчилан харан, аюулгүй байдал, зураг авалтын хамрах хүрээг үнэлэх боломжтой.

Олон төрлийн хэрэглээ,

Pilot-ын тусгай нэмэлт программууд

Гол объектыг тогтвортой, тод харуулна

Гол объектыг тогтвортой, тод харуулна

Суурилуулсан хиймэл оюун ухааны загвар нь телефото зураг авалтын үед гол объектыг арын дэвсгэрээс ялгана. Ингэснээр дэвсгэрийн нөлөөг бууруулж, объектын фокус болон нарийн дүрслэлийг хадгална.

Цахилгаан дамжуулах шугамын үзлэг

Цахилгаан дамжуулах шугамын үзлэг

Matrice 5T нь дээд хэсэгт суурилуулсан LiDAR-аар цахилгаан дамжуулах болон газардуулгын утсыг илрүүлэн дагаж, шугамын дагуу хажуу тийш автоматаар ниснэ. Ингэснээр утасны ширхэг тасарсан эсэх, гаднын биет тээглэсэн зэрэг цахилгаан сүлжээний эрсдэлийг үр дүнтэй илрүүлнэ.

Хөдөлж буй усан онгоцноос хөөрнө

Хөдөлж буй усан онгоцноос хөөрнө

Далайн эргүүл, үзлэг шалгалтын үед Matrice 5T нь хөдөлж буй усан онгоцноос хөөрөх боломжтой. Үүргээ дуусгасны дараа тавцан дээрх буух цэгийн тэмдэглэгээг таньж бууна.

Pilot 2-ын тусгай нэмэлт программууд

Pilot 2-ын тусгай нэмэлт программууд

Хөгжүүлэгчид тусгай боломжуудыг DJI Pilot 2-т нэгтгэх боломжтой тул бие даасан апп шинээр бүтээх шаардлагагүй. Бэлэн боломжуудыг ашигласнаар багууд үндсэн үйл ажиллагаандаа шаардлагатай функцуудыг хөгжүүлэхэд төвлөрөх боломжтой.

Хөгжүүлэгчид тусгай боломжуудыг DJI Pilot 2-т нэгтгэх боломжтой тул бие даасан апп шинээр бүтээх шаардлагагүй. Бэлэн боломжуудыг ашигласнаар багууд үндсэн үйл ажиллагаандаа шаардлагатай функцуудыг хөгжүүлэхэд төвлөрөх боломжтой.

Зай хэмжилт, дүрслэлийн туслах боломжууд

Зай хэмжилт, дүрслэлийн туслах боломжууд

DJI Pilot 2

DJI FlightHub 2

DJI Terra

DTAT 3.0

Cruise, FlyTo, Smart Track, POI функцээр нислэгийн үүргүүдийг автоматжуулна. Хуваасан дэлгэц дээр өргөн өнцгийн камер, телефото камер, дулааны камер, газрын зураг болон Vision Assist-ийн дүрсийг урьдчилан тохируулсан хослолоор харуулж, дүрс хооронд шилжих хэрэгцээг багасгана. Мөн нэмэлт программаар дамжуулан гуравдагч талын боломжуудыг шууд нэгтгэнэ.

Үүлэн орчноос дрон болон камерын тогтворжуулагчийг удирдах, алсаас хөөргөх, буулгах, FlyTo үүрэг гүйцэтгэх боломжтой. Мөн ухаалаг 3D зураг авалтын, геометрийн болон налуу гадаргын маршрутыг төлөвлөнө. Текст, зургийг хослуулан ойлгох том хэлний загвар нь бичвэр эсвэл зургаар объект хайна. Олон дроны шууд дүрсийг зэрэг харуулж, агаарын болон газрын багийн хамтын ажиллагааг уялдуулна.

DJI Terra

Газарзүйн мэдээллийн систем (GIS), онцгой байдлын хариу арга хэмжээ болон барилгын ажилд ашиглах 2D, 3D загвар, цэгэн үүл үүсгэнэ. Өнгөт зургийн байршлын өгөгдлийг нислэгийн дараа сүлжээгүйгээр засварлах PPK боловсруулалт болон D-RTK 3-ын өгөгдөл оруулах боломж нь газрын тулгуур цэггүй зураглалын нарийвчлалыг сайжруулна. Мөн 2D дулааны зураглал хийх, мөрөөр уншдаг хаалттай камераар авсан зураг болон видеоноос ялгасан кадруудаар загвар үүсгэх боломжтой.

DTAT 3.0

Matrice 5T-ээр дулааны зураг авалт хийсний дараа DTAT 3.0 дулааны шинжилгээний хэрэгслээр зургуудыг тэмдэглэх, шинжлэх, боловсруулах боломжтой. Ингэснээр хэвийн бус температуртай цэгүүдийг илрүүлнэ.

Хэрэглэгчийн мэдээллийн хамгаалалт

Хэрэглэгчийн мэдээллийн хамгаалалт

Зураг, бичлэгийн өгөгдлийн шифрлэлт

Өгөгдлийг зөвхөн төхөөрөмж дээр хадгалах горим

Нэг товшилтоор бүртгэлийг цэвэрлэх

Дүрс дамжуулалтын AES-256 шифрлэлт

Хамтран хөгжүүлэх нээлттэй орчин

Хамтран хөгжүүлэх нээлттэй орчин

Ухаалаг алгоритм хөгжүүлэлт

Загвар сургах хэрэгслүүд болон гуравдагч талын хөгжүүлэгчдийг баталгаажуулах үйл явцаар дамжуулан дронд суурилсан тооцооллын нөөцийг ашиглах боломж олгоно. Ингэснээр дроны төрөл бүрийн хэрэглээнд ухаалаг алгоритм нэвтрүүлэх боломжийг өргөжүүлнэ.

MSDK

Mobile SDK V5 нь хөгжүүлэгчдэд тусгай апп бүтээх эсвэл нэмэлт программын бүтцээр DJI Pilot 2-ын үндсэн боломжуудыг ашиглах нөхцөл бүрдүүлнэ. DJI Pilot 2-оос тохируулан авсан үндсэн модулиудтай, бодит хэрэглээнд бэлэн, бүрэн нээлттэй эхийн жишиг код дагалдана.

PSDK

E-Port V3 нь гуравдагч талын нэмэлт төхөөрөмжийг шалган баталгаажуулах, өгөгдлийг аюулгүй дамжуулах шифрлэгдсэн баталгаажуулалтыг дэмжиж, Matrice 5T-ийн хэрэглээний хүрээг тэлнэ.

Cloud API

DJI Pilot 2-т суурилуулсан, MQTT протоколд суурилсан Cloud API-аар Matrice 5T-ийг гуравдагч талын үүлэн платформтой шууд холбоно. Тусдаа апп хөгжүүлэхгүйгээр дроны техник хангамж, шууд дүрс болон зургийн өгөгдөлд хандах боломжтой.

Бидэнтэй холбогдохыг хүсч байна уу?

Асуух зүйл, санал хүсэлт өгөхийг хүсч байвал бид үргэлж нээлттэй байх болно.

Үнийн санал авахыг хүсч байна уу?

Бид таны хүсэлтэд тулгуурлан хамгийн таатай үнийн саналыг хурдан хугацаанд илгээх болно.

Copyright © 2025-2026 Hobbyzone LLC. All Rights Reserved.

Privacy Policy

Use of Cookies