Цахилгаан дамжуулах шугамын үзлэг

Цахилгаан дамжуулах болон түгээх шугамын үзлэг нь эрчим хүчний алдагдал, шугамын гэмтэл, системийн доголдлоос урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Автомат нислэгийн горимтой дрон ашигласнаар цахилгаан дамжуулах шугамын өдөр тутмын үзлэгийг илүү үр ашигтай гүйцэтгэж, гэмтэл доголдлыг эрт илрүүлэх боломжтой. Дулааны камер бүхий дрон нь утасны хавчаар, салгуур, холболтын эд анги зэрэг төхөөрөмж дээрх хэвийн бус халалтыг илрүүлж, системийн саатлаас урьдчилан сэргийлэхэд тусална.

Шийдвэрлэх шаардлагатай сул талууд

-

Уламжлалт үзлэгийн арга нь цахилгаан дамжуулах шугамын урт зай, өргөн цар хүрээнээс шалтгаалан өндөр зардалтай, цаг хугацаа их шаарддаг.

-

Олон тооны үзлэгийн цэгтэй, төвөгтэй дэд бүтэц дээр гараар үзлэг хийх нь ажлын ачаалал ихтэй бөгөөд тогтвортой чанар хангахад хүндрэлтэй.

-

Гараар хийгдсэн үзлэгийн мэдээллийг дижитал хэлбэрээр хадгалах, хянах, дараа нь харьцуулан шинжлэхэд хүндрэлтэй байдаг.

-

Байгаль орчны нөхцөлөөс шалтгаалан зарим хэсэгт хүрэх боломжгүй эсвэл ажилтнуудад аюултай байж болно.

Дрон ашигласнаар гарах давуу талууд

Урт зайд ажиллах чадвартай, автоматжуулсан дроны үзлэгээр ажлын хүрээ, давтамж, үр ашгийг нэмэгдүүлнэ.

Ойрын зайнаас, нарийвчлалтай, давтагдах боломжтой дата цуглуулснаар үзлэгийн чанарыг сайжруулна.

Дроноор авсан зураг, дулааны дүрслэл болон дижитал загварыг хадгалж, өөрчлөлтийг хянах, гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн визуал болон дулааны мэдээллийг агаараас цуглуулснаар ажилтны аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ үзлэгийн чанарыг өндөр түвшинд хадгална.

Шийдэл

Олон зориулалттай дроны үзлэг

DJI Matrice 400 нь өөр өөр ажлын хэрэгцээнд тохируулан payload солих боломжтой, найдвартай enterprise платформ юм. Зураглал, моделчлол, үзлэг шалгалт зэрэг олон төрлийн ажлыг нэг платформоор гүйцэтгэх боломжтой тул цахилгаан шугамын үзлэгийн багуудад өргөн хэрэглээтэй шийдэл болдог.

Янз бүрийн payload ашиглан үзлэгийн чадамж болон ажлын үр ашгийг нэмэгдүүлнэ.

Урт нислэгийн хугацаатай тул нэг удаагийн ажиллагаагаар илүү олон цэгийг хамарна.

Zenmuse L3-тай хослуулснаар өндөр нягтралтай point cloud mapping хийж, цахилгаан дамжуулах шугамын нарийвчилсан модел үүсгэнэ.

Zenmuse H30 Series-тай ашиглах үед өндөр чанартай zoom, laser rangefinder болон intelligent precision re-shoot функцийг ашиглаж, агаарын үзлэгийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

Санал болгох дрон

Matrice 400

Жин: Ойролцоогоор 9.740 кг (батарейтэй үеийн жин)

Хөөрөх дээд жин: 15,8 кг

Нэмэлт төхөөрөмжүдийн дээд жин: 6 кг

Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 59 мин

Нисэх дээд хурд (салхигүй үед): 90 км/ц

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх систем, хэвтээ эргэлдэгч LiDAR, дээд LiDAR, мөн дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан туяа мэдрэгч, зургаан чиглэлийн mmWave радар

Орчны дасан зохицол: IP55 хамгаалалт, хамгийн дээд хөөрөх өндөр 7000 м, ажиллах температур -20°–оос 50°C

Zenmuse H30 Series, Zenmuse L2, Zenmuse P1, Zenmuse V1, Zenmuse S1 болон гуравдагч талын payload-уудаар тоноглох боломжтой

Payload болон Программууд

Zenmuse L3

Илрүүлэх дээд зай: 10% ойлтын түвшинд төв хэсэгт 950 м, зах хэсэгт 650 м хүртэл илрүүлнэ.

Хос 4/3 CMOS RGB зураглалын камер: 100MP эсвэл 25MP нягтаршлыг дэмжинэ.

120 м өндрөөс: Босоо нарийвчлал 3 см, хэвтээ нарийвчлал 4 см.

300 м өндрөөс: Босоо нарийвчлал 5 см, хэвтээ нарийвчлал 7.5 см.

Нэг нислэгээр хамрах талбай: 300 м ажлын өндрөөс, эгц доош чиглэсэн зураг авалтаар 10 км² хүртэл талбайг хамрах боломжтой.

Zenmuse H30T

Жин: 920±5 гр

IP хамгаалалтын зэрэглэл: IP54

Мэдрэгчийн төрөл: Зургаан чиглэлийн мэдрэгч болон байрлал тогтоох систем.

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 7,000 м (1676 сэнсээр тоноглогдсон); Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.

Zoom камер: 1/8-инч CMOS, Effective pixels: 40 MP

Өргөн өнцгийн камер: 1/1.3-инч CMOS, Effective Pixels: 48 MP.

Инфра улаан туятай улаан мэдрэх камер: 1280×1024@30fps.

Лазер зай хэмжигч: 3000 метр хүртэл

DJI Terra

Загварчлал ба нислэгийн төлөвлөгөө

Ажлын процесс

  1. Цахилгаан шугамын моделчлолын даалгавар:

  • Zenmuse L3 суурилуулсан Matrice 400 ашиглан powerline follow функцээр цахилгаан шугамын дагуу ниснэ. Zenmuse L3 нь ургамал, саадтай төвөгтэй орчинд ч цахилгаан шугамыг илрүүлж, таних боломжтой.

  1. Модел боловсруулах:

  • Датаг DJI Terra-д импортолж LiDAR point cloud үүсгэнэ. Үүний дараа цахилгаан дамжуулах шугамын corridor inspection route төлөвлөнө.

  1. Үзлэгийн даалгавар:

  • Төлөвлөсөн маршрутыг Matrice 400 руу импортолж, нэг товшилтоор үзлэгийн ажиллагааг эхлүүлнэ.

  1. Өгөгдөл шинжилгээ:

  • Үзлэгийн зургуудыг гараар шинжлэх эсвэл AI recognition ашиглан цахилгаан шугамын corridor дахь гэмтэл, доголдлыг илрүүлнэ.

Зөөврийн түгээх сүлжээний үзлэг

DJI Matrice 4T нь авсаархан хэмжээтэй, зөөврийн enterprise дрон бөгөөд өндөр хүчин чадалтай визуал болон дулааны камертай. Түгээх сүлжээний тоног төхөөрөмжийн температурын цогц үзлэг хийхэд тохиромжтой.

Авсаархан, хөнгөн тул тээвэрлэх, авч явахад хялбар.

4G enhanced image transmission ашиглан ажиллагааны хүрээг нэмэгдүүлнэ.

Визуал болон infrared imaging camera-тай тул үзлэгийн чанарыг сайжруулна.

RTK module ашиглан байршлын өндөр нарийвчлалтай дата авна.

Санал болгох дрон

Matrice 4T

Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)

Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.

Өргөн өнцгийн камер: 1/1.3 инчийн CMOS, 48MP

Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP

Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP

Дулааны инфра улаан камер: 1280 × 1024 @30fps (Super Resolution идэвхтэй, Night Mode идэвхгүй үед)

Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)

Payload болон Программууд

DJI Pilot 2

Газрын командын систем

Ажлын процесс

  1. Даалгавар төлөвлөлт:

  • Waypoint mission ашиглан үзлэгийн маршрутыг төлөвлөнө. Эсвэл live mission recording ашиглан гараар нисэж, дараагийн давтамжтай үзлэгт ашиглах маршрутыг хадгална.

  1. Өгөгдөл цуглуулах:

  • Дроныг хөөрөх цэг дээр хурдан бэлтгэж, хадгалсан маршрутын дагуу автоматаар нисгэнэ.

  1. Өгөгдөл шинжлэх:

  • Үзлэгийн зургуудыг гараар шинжилж гэмтлийг тодорхойлно. Мөн asset management системтэй нэгтгэж нэмэлт шинжилгээ, trend tracking, засвар үйлчилгээний төлөвлөлт хийх боломжтой.

  1. Тайлан, баримтжуулалт:

  • Визуал болон дулааны зураг, гэмтлийн тодорхойлолт, засварлах зөвлөмж бүхий үзлэгийн тайлан гаргана.

Автоматжуулсан тогтмол үзлэг

DJI Dock 3 нь DJI Matrice 4D Series болон DJI FlightHub 2-той хослон алсаас, давтагдах боломжтой үзлэг гүйцэтгэх шийдэл юм. Үзлэгийг автоматаар хуваарьлаж, визуал болон дулааны live stream ашиглан ажиллагааны чанарыг хангах боломжтой. Энэ нь ажлын үр ашгийг нэмэгдүүлж, ажилтны аюулгүй байдлыг сайжруулна.

Урьдчилан төлөвлөсөн хуваарь, маршрутын дагуу ажиллаж, үзлэгийн чанар болон үр ашгийг нэмэгдүүлнэ.

Алсын ажиллагаа нь нисгэгчийн талбайд очих хугацааг багасгаж, үйл ажиллагааны зардал болон хүний нөөцийн зохион байгуулалтыг сайжруулна.

Өдөр, шөнө болон олон төрлийн цаг агаарын нөхцөлд ажиллах боломжтой.

DJI FlightHub 2 ашиглан датаг төвлөрүүлэн удирдаж, шинжилгээ хийх боломжтой.

Санал болгох дрон

Matrice 4D

Жин: Ойролцоогоор 1.850 кг

Нисэх дээд хугацаа: 54 мин

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: IP55, Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,500 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.

Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP

Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP

Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP

Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)

Matrice 4TD

Жин: Ойролцоогоор 1.850 кг

Нисэх дээд хугацаа: 54 мин

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: IP55, Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,500 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.

Өргөн өнцгийн камер: 1/1.3 инчийн CMOS, 48MP

Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP

Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP

Дулааны инфра улаан камер: 1280 × 1024 @30fps (Super Resolution идэвхтэй, Night Mode идэвхгүй үед)

Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)

DJI Dock 3

Жин: 34 кг (дронгүйгээр)

Хэмжээ: урт 570 мм, өргөн 583 мм, өндөр 465 мм.

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Ажиллах температур -25℃-45℃, IP55 хамгаалалтын зэрэглэл, ажиллагааны хамгийн дээд өндөр: 4,000 м.

Ажиллах дээд радиус: 10км

Payload болон Программууд

DJI FlightHub 2

Дрон болон Dock-уудад зориулсан cloud management system

Ажлын процесс

  1. Даалгавар төлөвлөлт:

  • DJI FlightHub 2 эсвэл сонгосон гуравдагч талын программ ашиглан цахилгаан шугам, тулгуур баганын өндөр нарийвчлалтай модел дээр үндэслэн үзлэгийн маршрутыг төлөвлөнө. Мөн DJI Pilot 2 аппын live mission recording-оор хадгалсан нислэгийн маршрутыг DJI FlightHub 2 руу импортлох боломжтой.

  1. Өгөгдөл цуглуулах:

  • DJI FlightHub 2 дээрээс ашиглах dock болон төлөвлөсөн үзлэгийн mission-ийг сонгоно. DJI Matrice 4D Series дрон төлөвлөсөн дагуу үзлэг хийж, авсан датаг DJI FlightHub 2 cloud platform руу автоматаар upload хийнэ.

  1. Өгөгдөл шинжлэх:

  • Үзлэгийн зургуудыг гараар шинжлэх эсвэл гуравдагч талын AI recognition software руу export хийж, бүрэлдэхүүн хэсгийн гэмтэл, элэгдэл, хэвийн бус өөрчлөлтийг илрүүлнэ.

Бидэнтэй холбогдохыг хүсч байна уу?

Асуух зүйл, санал хүсэлт өгөхийг хүсч байвал бид үргэлж нээлттэй байх болно.

Үнийн санал авахыг хүсч байна уу?

Бид таны хүсэлтэд тулгуурлан хамгийн таатай үнийн саналыг хурдан хугацаанд илгээх болно.

Бусад төрлүүд

Бидний үйлчилгээ

Дрон засвар, үйлчилгээ

Сургалт

Холбоо барих

@hobbyzonemongolia

DJI Mongolia

ecommerce@hobbyzone.mn

+976 7603-0000

Copyright © 2025 River Group All Rights Reserved.

Privacy Policy

Use of Cookies

Бидэнтэй холбогдохыг хүсч байна уу?

Асуух зүйл, санал хүсэлт өгөхийг хүсч байвал бид үргэлж нээлттэй байх болно.

Үнийн санал авахыг хүсч байна уу?

Бид таны хүсэлтэд тулгуурлан хамгийн таатай үнийн саналыг хурдан хугацаанд илгээх болно.

Бусад төрлүүд

Бидний үйлчилгээ

Дрон засвар, үйлчилгээ

Сургалт

Холбоо барих

@hobbyzonemongolia

DJI Mongolia

ecommerce@hobbyzone.mn

+976 7603-0000

Copyright © 2025 River Group All Rights Reserved.

Privacy Policy

Use of Cookies