Байгууламжийн үзлэг

Шахуургын төхөөрөмжийн өдөр тутмын үзлэг хийх үед анхаарах шаардлагатай олон цэг байдаг. Гэвч зарим үзлэгийн цэгт хүрэхэд хүндрэлтэй, эсвэл шууд ажиглах боломж хязгаарлагдмал байдаг. Үзэгдэх гэрлийн болон дулаан дүрслэлийн төхөөрөмжтэй нисэгчгүй нисэх төхөөрөмж ашигласнаар олон өнцгөөс зураг, бичлэг авч, хэт халалт, тос алдалт, ремень болон боолт сулрах зэрэг асуудлыг илрүүлэх боломжтой. Мөн үзлэгийн мэдээллийг хадгалах, дараа нь хянахад хялбар болгож, гар ажиллагааны ачааллыг бууруулна.

Шийдвэрлэх шаардлагатай сул талууд

-

Нарийн төвөгтэй бүтэц, олон харагдахгүй хэсэгтэй байгууламжид бүрэн үзлэг хийхэд хүндрэлтэй.

-

Газрын тосны талбай нь ихэвчлэн эрсдэл өндөртэй, өргөн уудам газар эзэлдэг бөгөөд тогтмол давтамжтай үзлэг шаарддаг. Үүнээс шалтгаалан үзлэгийн ажилд их хэмжээний хүн хүч зарцуулагддаг.

-

Уламжлалт үзлэгийн аргаар цуглуулсан мэдээллийг дижитал хэлбэрт оруулах, хадгалах, дараа нь мөрдөн хянахад хүндрэлтэй.

-

Газрын тосны талбайн үйл ажиллагаа нь хатуу дүрэм, стандартын шаардлагад нийцэх ёстой бөгөөд бүс нутаг, улс, салбарын зохицуулалтын шаардлагыг мөрдөх хэрэгтэй.

Дрон ашигласнаар гарах давуу талууд

Ойрын зайнаас, олон өнцгөөс үзлэг хийснээр харагдахгүй хэсгийн асуудлыг багасгаж, болзошгүй доголдлыг илүү сайн тодорхойлох боломжтой.

Нисэгчгүй нисэх төхөөрөмж нь өргөн талбайг хамарч ажиллах боломжтой тул ажилтнуудын явган үзлэгийн ачааллыг бууруулж, хүний аюулгүй байдал болон үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг дэмжинэ.

Үзлэгийн мэдээллийг хадгалах, өмнөх үзлэгтэй харьцуулах, хөрөнгийн удирдлага болон урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээнд ашиглах боломжтой.

Цуглуулсан мэдээллийг үйл ажиллагааны стандарт, зохицуулалтын хэрэгжилтийг хянахад ашиглаж, шаардлагатай тайлан, нотлох баримт бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Шийдэл

Автоматжуулсан байгууламжийн үзлэг

DJI Dock 3 ашигласнаар давтамжтай үзлэгийн ажлыг автоматжуулах боломжтой. Үзлэгийн даалгаврыг урьдчилан төлөвлөж, хуваарьт оруулснаар суурин станц нь мэдээллийг автоматаар цуглуулж, үр дүнг DJI FlightHub 2 руу илгээн цаашдын шинжилгээ, боловсруулалтад ашиглана.

Хөнгөн, зөөвөрлөхөд хялбар тул шаардлагатай газарт хурдан байрлуулж, өөр байршилд шилжүүлэн ашиглах боломжтой.

DJI FlightHub 2-оор төвлөрсөн үүлэн удирдлагын орчноос үзлэгийн нислэгийг төлөвлөх, хуваарьлах, удирдах боломжтой.

Тоос, усны хамгаалалтын IP55 зэрэглэлтэй тул хүнд нөхцөлд ажиллахад тохиромжтой.

10 км хүртэлх ажиллагааны хүрээтэй тул цөөн тооны суурин станцаар томоохон байгууламжийг хамрах боломжтой.

Байршлын өндөр нарийвчлалтай системтэй тул үзлэгийн мэдээллийн давтагдах чанарыг сайжруулна.

Санал болгох дрон

Matrice 4D

Жин: Ойролцоогоор 1.850 кг

Нисэх дээд хугацаа: 54 мин

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: IP55, Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,500 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.

Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP

Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP

Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP

Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)

Matrice 4TD

Жин: Ойролцоогоор 1.850 кг

Нисэх дээд хугацаа: 54 мин

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: IP55, Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,500 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.

Өргөн өнцгийн камер: 1/1.3 инчийн CMOS, 48MP

Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP

Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP

Дулааны инфра улаан камер: 1280 × 1024 @30fps (Super Resolution идэвхтэй, Night Mode идэвхгүй үед)

Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)

DJI Dock 3

Жин: 34 кг (дронгүйгээр)

Хэмжээ: урт 570 мм, өргөн 583 мм, өндөр 465 мм.

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Ажиллах температур -25℃-45℃, IP55 хамгаалалтын зэрэглэл, ажиллагааны хамгийн дээд өндөр: 4,000 м.

Ажиллах дээд радиус: 10км

Payload болон Программууд

DJI FlightHub 2

Дрон болон Dock-уудад зориулсан cloud management system

Ажлын процесс

  1. Үзлэгийн нислэг төлөвлөлт:

  • DJI FlightHub 2 ашиглан байгууламжийн өндөр нарийвчлалтай 3 хэмжээст загвар дээр үндэслэж үзлэгийн маршрутыг төлөвлөнө. Мөн өмнө нь гараар нисэж хадгалсан маршрутыг DJI Pilot 2-оос оруулж ашиглах боломжтой.

  1. Өгөгдөл цуглуулах:

  • DJI FlightHub 2 дээрээс ашиглах суурин станц болон төлөвлөсөн үзлэгийн даалгаврыг сонгоно. Matrice 4D эсвэл Matrice 4TD нь төлөвлөгөөний дагуу үзлэг хийж, авсан мэдээллээ DJI FlightHub 2 руу илгээнэ. Нислэгийн явцад хэвийн бус зүйл илэрвэл удирдлагын төвөөс шууд хянан, гараар удирдаж нислэгийн даалгаврыг тохируулж болно.

  1. Өгөгдөл шинжилгээ:

  • Цуглуулсан мэдээллийг гараар нягталж, гэмтэл, доголдол эсвэл засвар үйлчилгээ шаардлагатай хэсгийг тодорхойлно. Мөн тоног төхөөрөмжийн гэмтлийг автоматаар таних зорилгоор гуравдагч талын программ хангамжид дамжуулж болно.

Хийн алдагдал илрүүлэх ба дулааны үзлэг

DJI Matrice 400 нь ажлын онцлогт тохируулан ачааллын төхөөрөмжөө сольж ашиглах боломжтой найдвартай платформ юм. Гуравдагч талын хий илрүүлэх мэдрэгчтэй хослуулснаар хүний нүдээр харах боломжгүй хийн алдагдлыг илрүүлэх боломжтой.

Янз бүрийн ачааллын төхөөрөмж суурилуулж, үзлэгийн чадамж болон ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Аюулгүй зайнаас алдагдлыг бодит цагт илрүүлж, байршлыг нь нарийвчлан тогтоосноор ажилтны эрсдэлийг бууруулж, засварын ажлыг оновчтой болгоно.

Урт нислэгийн хугацаа, өргөн дамжуулах хүрээний тусламжтайгаар том талбайг үр ашигтай хамарна.

Zenmuse H30 Series-тай хослуулснаар өндөр нягтралтай таталт, дулаан дүрслэл болон лазер зай хэмжигч ашиглах боломжтой.

Санал болгох дрон

Matrice 400

Жин: Ойролцоогоор 9.740 кг (батарейтэй үеийн жин)

Хөөрөх дээд жин: 15,8 кг

Нэмэлт төхөөрөмжүдийн дээд жин: 6 кг

Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 59 мин

Нисэх дээд хурд (салхигүй үед): 90 км/ц

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх систем, хэвтээ эргэлдэгч LiDAR, дээд LiDAR, мөн дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан туяа мэдрэгч, зургаан чиглэлийн mmWave радар

Орчны дасан зохицол: IP55 хамгаалалт, хамгийн дээд хөөрөх өндөр 7000 м, ажиллах температур -20°–оос 50°C

Zenmuse H30 Series, Zenmuse L2, Zenmuse P1, Zenmuse V1, Zenmuse S1 болон гуравдагч талын payload-уудаар тоноглох боломжтой

Payload болон Программууд

Zenmuse H30T

Жин: 920±5 гр

IP хамгаалалтын зэрэглэл: IP54

Мэдрэгчийн төрөл: Зургаан чиглэлийн мэдрэгч болон байрлал тогтоох систем.

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 7,000 м (1676 сэнсээр тоноглогдсон); Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.

Zoom камер: 1/8-инч CMOS, Effective pixels: 40 MP

Өргөн өнцгийн камер: 1/1.3-инч CMOS, Effective Pixels: 48 MP.

Инфра улаан туятай улаан мэдрэх камер: 1280×1024@30fps.

Лазер зай хэмжигч: 3000 метр хүртэл

DJI Terra

Загварчлал ба нислэгийн төлөвлөгөө

Ажлын процесс

  1. Өгөгдөл цуглуулах:

  • Нисэгчгүй төхөөрөмжийг гараар нисгэх эсвэл DJI Pilot 2 болон гуравдагч талын ачааллын төхөөрөмжийн программ хангамжаар цэгчилсэн маршрутын нислэг ашиглана. Хийн алдагдал илрэх үед дохиолол өгч, тухайн цэгт зураг болон мэдрэгчийн мэдээлэл авч нөхцөл байдлыг үнэлнэ.

  1. Өгөгдөл шинжилгээ:

  • Хийн мэдрэгчийн мэдээлэл болон харааны үзлэгийн мэдээллийг нягталж, гэмтэл, доголдол эсвэл засвар үйлчилгээ шаардлагатай хэсгийг тодорхойлно.

Зөөврийн, шуурхай үнэлгээний үзлэг

DJI Matrice 4E / 4T нь жижиг хэмжээтэй тул тоног төхөөрөмжийн хоорондох нарийн зайгаар ажиллахад тохиромжтой. Өндөр нягтралтай харааны болон дулаан дүрслэлийн мэдрэгчтэй учраас байгууламжийн тоног төхөөрөмж, бүтэц хэсгийг богино хугацаанд шалгах шийдэл болно.

Жижиг хэмжээтэй тул аюулгүй ажиллагааны шаардлагыг баримтлан нарийн зайд нисэж, тохиромжтой зураг авах өнцөг гаргана.

Хурдан бэлтгэгддэг, ашиглахад хялбар тул байгууламжийн дэд бүтэц болон тоног төхөөрөмжийг шуурхай үнэлэх боломжтой.

Өндөр нягтралтай харааны болон дулааны мэдрэгч нь хүний нүдээр анзаарахгүй өнгөрөх магадлалтай гэмтлийг илрүүлэхэд тусална.

Санал болгох дрон

Matrice 4E

Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)

Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.

Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP

Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP

Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP

Механик хаалтын хурд (Mechanical Shutter Speed): 2–1/2000 сек, хамгийн бага зураг авах интервал: 0.5 сек

Matrice 4T

Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)

Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.

Өргөн өнцгийн камер: 1/1.3 инчийн CMOS, 48MP

Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP

Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP

Дулааны инфра улаан камер: 1280 × 1024 @30fps (Super Resolution идэвхтэй, Night Mode идэвхгүй үед)

Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)

Payload болон Программууд

DJI Pilot 2

Газрын командын систем

Ажлын процесс

  1. Өгөгдөл цуглуулах:

  • Matrice 4E / 4T-г гараар нисгэж, нарийн зайтай хэсгийг хамруулна. Таталтын боломж ашиглан чухал эд анги, холболт, тоног төхөөрөмжийг ойртуулж харна.

  1. Өгөгдөл шинжлэх:

  • Зургийг DJI Thermal Analysis Tool руу оруулж, үзлэгийн үр дүнг гараар шинжилнэ. Эсвэл тоног төхөөрөмжийн гэмтлийг таних зорилгоор гуравдагч талын программ хангамжид оруулж болно.

Бидэнтэй холбогдохыг хүсч байна уу?

Асуух зүйл, санал хүсэлт өгөхийг хүсч байвал бид үргэлж нээлттэй байх болно.

Үнийн санал авахыг хүсч байна уу?

Бид таны хүсэлтэд тулгуурлан хамгийн таатай үнийн саналыг хурдан хугацаанд илгээх болно.

Бусад төрлүүд

Бидний үйлчилгээ

Дрон засвар, үйлчилгээ

Сургалт

Холбоо барих

@hobbyzonemongolia

DJI Mongolia

ecommerce@hobbyzone.mn

+976 7603-0000

Copyright © 2025 River Group All Rights Reserved.

Privacy Policy

Use of Cookies

Бидэнтэй холбогдохыг хүсч байна уу?

Асуух зүйл, санал хүсэлт өгөхийг хүсч байвал бид үргэлж нээлттэй байх болно.

Үнийн санал авахыг хүсч байна уу?

Бид таны хүсэлтэд тулгуурлан хамгийн таатай үнийн саналыг хурдан хугацаанд илгээх болно.

Бусад төрлүүд

Бидний үйлчилгээ

Дрон засвар, үйлчилгээ

Сургалт

Холбоо барих

@hobbyzonemongolia

DJI Mongolia

ecommerce@hobbyzone.mn

+976 7603-0000

Copyright © 2025 River Group All Rights Reserved.

Privacy Policy

Use of Cookies