
Нарны цахилгаан станцын үзлэг
Нисэгчгүй нисэх төхөөрөмж нь өндөр нягтралтай үзэгдэх гэрлийн болон дулаан дүрслэлийн мэдээлэл ашиглан нарны цахилгаан станц дахь гэмтэл, доголдлыг нарийвчлалтай илрүүлж, байршлыг нь тогтоох боломжтой. Ингэснээр гэмтлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ хийх, нарны цахилгаан станцын үзлэгийн чанар болон ажлын үр ашгийг сайжруулахад тусална.
Шийдвэрлэх шаардлагатай сул талууд
-
Нарны цахилгаан станцын төслүүдийн хэмжээ хурдтай тэлж байгаа тул ашиглалт, засвар үйлчилгээний ажилтнуудыг шаардлагатай үед нь зөв хуваарилахад хүндрэл үүсдэг.
-
Нарны хавтангийн үзлэгийн мэдээллийг цуглуулах, задлан шинжлэх ажил нь цаг хугацаа их шаардсан, төвөгтэй үйл явц байдаг.
-
Тоос, шороо болон бусад бохирдлоос шалтгаалан нарны хавтангийн ажиллагааны үр ашиг мэдэгдэхүйц буурах боломжтой.
Дрон ашигласнаар гарах давуу талууд
Нисэгчгүй нисэх төхөөрөмж ашигласнаар талбай дээр ажиллах хугацааг багасгаж, гэмтэлтэй эд ангийг нарийвчлалтай тодорхойлон, хүний эрсдэлийг бууруулж, нөөцийг илүү үр ашигтай хуваарилах боломжтой.
Нисэгчгүй төхөөрөмжөөр мэдээлэл цуглуулах ажлыг ухаалаг илрүүлэлтийн аргачлалтай хослуулснаар гэмтэл илрүүлэх явцыг хялбарчилж, үзлэгийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
Үзэгдэх гэрлийн болон дулаан дүрслэлийн мэдээллийг нэгтгэн ашигласнаар эд ангийн төлөв байдлыг үнэн зөв үнэлж, засвар үйлчилгээний шийдвэрийг илүү бодит мэдээлэлд тулгуурлан гаргах боломжтой.
Шийдэл

Автоматжуулсан нарны станцын үзлэг
DJI Dock 3 ашигласнаар давтамжтай үзлэгийн ажлыг хялбар автоматжуулах боломжтой. Үзлэгийн даалгаврыг урьдчилан хуваарьт оруулснаар DJI Dock 3 мэдээллийг автоматаар цуглуулж, үр дүнг DJI FlightHub 2 үүлэн удирдлагын систем рүү илгээн цаашдын шинжилгээ, боловсруулалтад ашиглана.
Хөнгөн, зөөвөрлөхөд хялбар тул суурилуулалт хийхэд дөхөм.
Барилгын явцын хяналтаас эхлээд ашиглалтын үеийн үзлэг хүртэл төслийн бүх үе шатанд ашиглах боломжтой.
IP56 хамгаалалтын зэрэглэлтэй тул хүнд нөхцөлд ажиллахад тэсвэртэй.
10 км хүртэлх ажиллагааны хүрээтэй тул том хэмжээний нарны цахилгаан станцын талбайг хамрах боломжтой.
Цуглуулсан мэдээллийг гуравдагч талын программ хангамж руу дамжуулах боломжтой.
Санал болгох дрон

Matrice 4D
Жин: Ойролцоогоор 1.850 кг
Нисэх дээд хугацаа: 54 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: IP55, Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,500 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)

Matrice 4TD
Жин: Ойролцоогоор 1.850 кг
Нисэх дээд хугацаа: 54 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: IP55, Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,500 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Өргөн өнцгийн камер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Дулааны инфра улаан камер: 1280 × 1024 @30fps (Super Resolution идэвхтэй, Night Mode идэвхгүй үед)
Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)

DJI Dock 3
Жин: 34 кг (дронгүйгээр)
Хэмжээ: урт 570 мм, өргөн 583 мм, өндөр 465 мм.
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Ажиллах температур -25℃-45℃, IP55 хамгаалалтын зэрэглэл, ажиллагааны хамгийн дээд өндөр: 4,000 м.
Ажиллах дээд радиус: 10км
Payload болон Программууд

Ажлын процесс
Үзлэгийн нислэг төлөвлөлт:
DJI FlightHub 2 ашиглан нарны цахилгаан станцын өндөр нарийвчлалтай 3 хэмжээст загвар дээр үндэслэж үзлэгийн нислэгийн маршрутыг төлөвлөнө.
Өгөгдөл цуглуулах:
DJI FlightHub 2 дээрээс ашиглах суурин станц болон хуваарьт үзлэгийн даалгаврыг сонгоно. Matrice 4TD нь төлөвлөгөөний дагуу үзлэг хийж, авсан мэдээллээ DJI FlightHub 2 руу илгээнэ.
Өгөгдөл шинжилгээ:
Зургуудыг DJI Thermal Analysis Tool ашиглан шинжилж, гэмтэлтэй эд анги эсвэл засвар үйлчилгээ шаардлагатай хэсгийг тодорхойлно. Мөн мэдээллийг гуравдагч талын программ хангамж руу дамжуулж, автомат илрүүлэлтийн арга ашиглан гэмтлийг таних боломжтой.

Зөөврийн дулааны үзлэгийн шийдэл
DJI Matrice 4T нь авсаархан, зөөврийн нисэгчгүй төхөөрөмж бөгөөд өндөр хүчин чадалтай үзэгдэх гэрлийн болон дулаан дүрслэлийн камертай. Үйлдвэрийн болон орон сууцны зориулалттай нарны хавтангийн иж бүрэн үзлэг хийхэд тохиромжтой.
Авсаархан, хөнгөн тул тээвэрлэх, ашиглахад хялбар.
Үзэгдэх гэрлийн болон хэт улаан туяаны камертай тул үзлэгийн чанарыг сайжруулна.
Бүрэн автомат, нарийвчилсан нислэгийн маршрутыг дэмжиж, урьдчилан тогтоосон чиглэлийн дагуу мэдээллийг системтэй цуглуулна.
Санал болгох дрон

Matrice 4T
Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Өргөн өнцгийн камер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Дулааны инфра улаан камер: 1280 × 1024 @30fps (Super Resolution идэвхтэй, Night Mode идэвхгүй үед)
Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)
Payload болон Программууд

DJI Pilot 2
Газрын командын систем
Ажлын процесс
Даалгавар төлөвлөлт:
DJI Pilot 2 ашиглан нарны цахилгаан станц эсвэл шалгах шаардлагатай хэсгийн нислэгийн маршрутыг төлөвлөнө.
Өгөгдөл цуглуулах:
Хөөрөх цэг дээр төхөөрөмжийг байрлуулж, өмнө хадгалсан үзлэгийн даалгаврыг эхлүүлнэ. Төхөөрөмж төлөвлөсөн маршрутын дагуу автоматаар ниснэ.
Өгөгдөл шинжлэх:
Зургуудыг DJI Thermal Analysis Tool ашиглан нягталж, гэмтэлтэй эд анги болон засвар үйлчилгээ шаардлагатай хэсгийг тодорхойлно. Шаардлагатай бол мэдээллийг гуравдагч талын программ хангамжид дамжуулж, автомат илрүүлэлт хийж болно.

Олон зориулалттай нисэгчгүй төхөөрөмжийн үзлэг
DJI Matrice 400 нь ажлын хэрэгцээнд тохируулан ачааллын төхөөрөмжөө сольж ашиглах боломжтой олон зориулалтын платформ юм. Зураглал хийх, үзлэг гүйцэтгэх зэрэг янз бүрийн ажлыг нэг төхөөрөмжөөр хийх боломжтой тул том хэмжээний нарны цахилгаан станцын төслийн олон үе шатанд ашиглахад тохиромжтой.
Олон төрлийн ачааллын төхөөрөмж ашигласнаар үзлэгийн чадамж болон ажлын үр ашгийг нэмэгдүүлнэ.
Zenmuse H30T-ийн өндөр нарийвчлалтай дулаан дүрслэлийн мэдрэгч нь үзлэгийн чанар, үр ашгийг нэмэгдүүлнэ.
Хаалтын хурд өндөр тул үзлэгийн хугацааг багасгаж, нэг удаагийн нислэгээр хамрах талбайг нэмэгдүүлнэ.
Хос удирдлагын боломж нь ажиллагааны найдвартай байдал, аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ.
Санал болгох дрон

Matrice 400
Жин: Ойролцоогоор 9.740 кг (батарейтэй үеийн жин)
Хөөрөх дээд жин: 15,8 кг
Нэмэлт төхөөрөмжүдийн дээд жин: 6 кг
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 59 мин
Нисэх дээд хурд (салхигүй үед): 90 км/ц
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх систем, хэвтээ эргэлдэгч LiDAR, дээд LiDAR, мөн дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан туяа мэдрэгч, зургаан чиглэлийн mmWave радар
Орчны дасан зохицол: IP55 хамгаалалт, хамгийн дээд хөөрөх өндөр 7000 м, ажиллах температур -20°–оос 50°C
Zenmuse H30 Series, Zenmuse L2, Zenmuse P1, Zenmuse V1, Zenmuse S1 болон гуравдагч талын payload-уудаар тоноглох боломжтой
Payload болон Программууд

Zenmuse H30T
Жин: 920±5 гр
IP хамгаалалтын зэрэглэл: IP54
Мэдрэгчийн төрөл: Зургаан чиглэлийн мэдрэгч болон байрлал тогтоох систем.
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 7,000 м (1676 сэнсээр тоноглогдсон); Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Zoom камер: 1/8-инч CMOS, Effective pixels: 40 MP
Өргөн өнцгийн камер: 1/1.3-инч CMOS, Effective Pixels: 48 MP.
Инфра улаан туятай улаан мэдрэх камер: 1280×1024@30fps.
Лазер зай хэмжигч: 3000 метр хүртэл

Zenmuse L3
Илрүүлэх дээд зай: 10% ойлтын түвшинд төв хэсэгт 950 м, зах хэсэгт 650 м хүртэл илрүүлнэ.
Хос 4/3 CMOS RGB зураглалын камер: 100MP эсвэл 25MP нягтаршлыг дэмжинэ.
120 м өндрөөс: Босоо нарийвчлал 3 см, хэвтээ нарийвчлал 4 см.
300 м өндрөөс: Босоо нарийвчлал 5 см, хэвтээ нарийвчлал 7.5 см.
Нэг нислэгээр хамрах талбай: 300 м ажлын өндрөөс, эгц доош чиглэсэн зураг авалтаар 10 км² хүртэл талбайг хамрах боломжтой.

Ажлын процесс
Даалгавар төлөвлөлт:
Zenmuse H30T суурилуулсан Matrice 400 ашиглан нарны цахилгаан станцын гол эд ангиудын дулааны хэмжилтийг гараар нисэж авна. Live Mission Recording функцийг ашигласнаар ижил үзлэгийн нислэгийг дараа дахин давтахад хялбар болно.
Өгөгдөл шинжилгээ:
Үзлэгийн зургуудыг гараар шинжлэх эсвэл загвар таних арга ашиглан гэмтэл, доголдлыг илрүүлнэ.

