Гүүрний үзлэг

Өндөр нягтралтай камертай нисэгчгүй нисэх төхөөрөмж нь гүүрний тавцан, тулгуур багана, кабель зэрэг чухал хэсгүүдийг нарийвчлан шалгах боломжтой. Мөн LiDAR технологи ашиглан BIM болон тоон ихэр загвар үүсгэж, гүүрний төлөв байдлыг илүү хурдан, зардал багатай үнэлэхэд тусална. Ингэснээр барилга гүйцэтгэгч, засвар үйлчилгээний баг болон хяналтын байгууллагууд гүүрний нөхцөл байдлыг илүү сайн ойлгож, засвар үйлчилгээг урьдчилан төлөвлөх боломжтой болно.

Шийдвэрлэх шаардлагатай сул талууд

-

Уламжлалт гүүрний үзлэг нь ажилтнуудыг гүүрэн дээр авирах, эсвэл өргөгч тавцан ашиглах шаардлагатай болгодог. Энэ нь ялангуяа цаг агаарын таагүй нөхцөлд аюулгүй байдлын өндөр эрсдэл үүсгэдэг.

-

Гүүр том хэмжээтэй байх тусам гараар үзлэг хийхэд их хугацаа шаардагдаж, замын хөдөлгөөн саатах эрсдэл нэмэгддэг.

-

Гүүрний үзлэгт олон хүн хүч, тусгай тоног төхөөрөмж, өргөгч тавцан, дүүжин сагс зэрэг хэрэгсэл шаардлагатай тул зардал өндөр болдог.

-

Гараар хийх үзлэг нь гүүрний бүх хэсгийг бүрэн хамарч чаддаггүй. Ялангуяа хүрэхэд хүндрэлтэй хэсгүүд орхигдож, цуглуулсан мэдээлэл дутуу байх эрсдэлтэй.

-

Их хэмжээний үзлэгийн мэдээллийг боловсруулж, үр дүнтэй шинжлэх нь хүндрэлтэй. Уламжлалт арга нь ихэвчлэн гараар тэмдэглэх, гараар дүгнэхэд тулгуурладаг тул хугацаа их шаарддаг, алдаа гарах магадлалтай.

Дрон ашигласнаар гарах давуу талууд

Нисэгчгүй нисэх төхөөрөмж нь өндөр хэсэг, нарийн зай, хүрэхэд хүндрэлтэй бүсийг ажилтныг эрсдэлд оруулахгүйгээр шалгах боломж олгоно.

Автомат нислэгийн төлөвлөлт эсвэл гараар удирдах горимоор гүүрний өргөн бүтэц хэсгийг богино хугацаанд хамарч, үзлэгийн хугацааг багасгана.

Ашиглахад хялбар, өртөг багатай нисэгчгүй төхөөрөмжийн шийдлээр үзлэгийн зардлыг бууруулж, үзлэгийн давтамжийг нэмэгдүүлэх боломжтой.

Өндөр нягтралтай камер болон нэмэлт мэдрэгчээр нарийн цууралт, зэврэлт, бүтцийн гэмтэл зэрэг жижиг өөрчлөлтийг илрүүлнэ. Авсан мэдээллийг зураг боловсруулах программ хангамжаар нэмэлтээр шинжилж, үзлэгийн нарийвчлалыг сайжруулах боломжтой.

Цуглуулсан өндөр чанартай мэдээллийг хадгалж, гүүрний төлөв байдлыг урт хугацаанд хянах боломжтой. Өөр өөр хугацаанд авсан мэдээллийг харьцуулснаар бүтцийн өөрчлөлтийн чиг хандлагыг илрүүлж, болзошгүй асуудлыг урьдчилан анхааруулах боломж бүрдэнэ.

Шийдэл

Гүүрний харааны үзлэг

DJI Matrice 400-г Zenmuse P1-тэй хослуулснаар гүүрний бүтэц болон чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн өндөр нягтралтай зураг авч, цууралт, элэгдэл, муудалтын шинж тэмдгийг илрүүлэх боломжтой. Суурилуулсан эргэлттэй LiDAR болон миллиметрийн долгионы радарын тусламжтайгаар 360° саад мэдрэх боломж бүрдэж, нислэгийн аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр ойрын зайнаас үзлэг хийхэд дэмжлэг үзүүлнэ.

Zenmuse P1 нь бүрэн хүрээний мэдрэгч, сольж ашиглах боломжтой тогтмол фокусын дуран, 3 тэнхлэгт тогтворжуулагчтай тул нарийвчлалтай зураг авахад зориулагдсан.

Төрөл бүрийн ачааллын төхөөрөмж авч явах боломжтой тул үзлэгийн чадамжийг нэмэгдүүлнэ.

Урт нислэгийн хугацаатай тул нэг ажиллагаагаар илүү удаан ажиллах боломжтой.

Хос удирдлагын горим нь ажиллагааны найдвартай байдал болон аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ.

Санал болгох дрон

Matrice 400

Жин: Ойролцоогоор 9.740 кг (батарейтэй үеийн жин)

Хөөрөх дээд жин: 15,8 кг

Нэмэлт төхөөрөмжүдийн дээд жин: 6 кг

Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 59 мин

Нисэх дээд хурд (салхигүй үед): 90 км/ц

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх систем, хэвтээ эргэлдэгч LiDAR, дээд LiDAR, мөн дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан туяа мэдрэгч, зургаан чиглэлийн mmWave радар

Орчны дасан зохицол: IP55 хамгаалалт, хамгийн дээд хөөрөх өндөр 7000 м, ажиллах температур -20°–оос 50°C

Zenmuse H30 Series, Zenmuse L2, Zenmuse P1, Zenmuse V1, Zenmuse S1 болон гуравдагч талын payload-уудаар тоноглох боломжтой

Payload болон Программууд

Zenmuse P1

45 MP Full-frame камер.

Shutter хурд 1/2000 секунд.

3 тэнхлэгтэй тогтвортой гимбалтай ухаалаг налуу зураг авалт.

DJI Pilot 2

Газрын командын систем

DJI Terra

Загварчлал ба нислэгийн төлөвлөгөө

Ажлын процесс

  1. Даалгавар төлөвлөлт:

  • Гуравдагч талын программ хангамж ашиглан гүүрний 3 хэмжээст загвар дээр үндэслэн үзлэгийн цэгчилсэн маршрутыг төлөвлөнө. Эсвэл DJI Pilot 2 дээр шууд нислэг бичиж, хиймэл оюун ухааны цэгчилсэн шалгалттай давтамжтай үзлэгийн маршрут үүсгэнэ.

  1. Өгөгдөл цуглуулах:

  • Нислэгийн маршрутыг DJI Pilot 2 руу оруулж, үзлэгийн даалгаврыг гүйцэтгэнэ. Илүү сайн үр дүнд хүрэхийн тулд RTK-г идэвхжүүлнэ.

  1. Өгөгдөл боловсруулах:

  • DJI Terra ашиглан босоо чиглэлийн 2 хэмжээст загвар сэргээн боловсруулна. Загварын гадаргуугийн харагдах байдлыг сайжруулахын тулд DJI Modify ашиглан засварлаж болно.

  1. Өгөгдөл шинжлэх:

  • Үзлэгийн зургууд болон нарийвчилсан загварыг шинжилж, гэмтэл, согогийг тодорхойлж байршлыг нь тогтооно. Зураг болон загварын үр дүнд тулгуурлан шаардлагатай засвар үйлчилгээний ажлыг баримтжуулна.

Гүүрний 3D модел үүсгэх, менежлэх

DJI Matrice 400-г Zenmuse P1-тэй ашиглавал гүүрний нарийвчилсан харааны үзлэг хийх өндөр нягтралтай 3 хэмжээст загвар үүсгэх боломжтой. Харин Zenmuse L3 LiDAR суурилуулснаар гүүрийг лазерын цэгэн үүлэн мэдээллээр тоон хэлбэрт оруулж, илүү нарийвчлалтай загварчлах боломж бүрдэнэ.

DJI Terra ашиглан зургийн хэмжилзүйн загвар болон цэгэн үүлэн загварыг боловсруулах боломжтой. Мөн DJI Modify ашиглан зургийн хэмжилзүйн загварын гадаргуу, өнгө, бүтэц зэрэг харагдах чанарыг засаж сайжруулна.

Нэг нисэгчгүй төхөөрөмж дээр зургийн хэмжилзүй болон LiDAR сканнерын мэдрэгчийг хослуулж, нарийн төвөгтэй бүтцийн дэлгэрэнгүй загвар үүсгэнэ.

Загварыг холбоосоор дамжуулан багийн гишүүдтэй хялбар хуваалцана.

Загвар дээрээс гүүрний бүтцийг бүхэлд нь харж, гэмтэл, доголдлыг илрүүлнэ.

Санал болгох дрон

Matrice 400

Жин: Ойролцоогоор 9.740 кг (батарейтэй үеийн жин)

Хөөрөх дээд жин: 15,8 кг

Нэмэлт төхөөрөмжүдийн дээд жин: 6 кг

Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 59 мин

Нисэх дээд хурд (салхигүй үед): 90 км/ц

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх систем, хэвтээ эргэлдэгч LiDAR, дээд LiDAR, мөн дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан туяа мэдрэгч, зургаан чиглэлийн mmWave радар

Орчны дасан зохицол: IP55 хамгаалалт, хамгийн дээд хөөрөх өндөр 7000 м, ажиллах температур -20°–оос 50°C

Zenmuse H30 Series, Zenmuse L2, Zenmuse P1, Zenmuse V1, Zenmuse S1 болон гуравдагч талын payload-уудаар тоноглох боломжтой

Payload болон Программууд

Zenmuse P1

45 MP Full-frame камер.

Shutter хурд 1/2000 секунд.

3 тэнхлэгтэй тогтвортой гимбалтай ухаалаг налуу зураг авалт.

Zenmuse L3

Илрүүлэх дээд зай: 10% ойлтын түвшинд төв хэсэгт 950 м, зах хэсэгт 650 м хүртэл илрүүлнэ.

Хос 4/3 CMOS RGB зураглалын камер: 100MP эсвэл 25MP нягтаршлыг дэмжинэ.

120 м өндрөөс: Босоо нарийвчлал 3 см, хэвтээ нарийвчлал 4 см.

300 м өндрөөс: Босоо нарийвчлал 5 см, хэвтээ нарийвчлал 7.5 см.

Нэг нислэгээр хамрах талбай: 300 м ажлын өндрөөс, эгц доош чиглэсэн зураг авалтаар 10 км² хүртэл талбайг хамрах боломжтой.

DJI Pilot 2

Газрын командын систем

DJI Terra

Загварчлал ба нислэгийн төлөвлөгөө

DJI Modify

3D загвар засварлах ухаалаг програм хангамж

Ажлын процесс

  1. Өгөгдөл цуглуулах:

  • DJI Pilot 2 аппын 3 хэмжээст зураглалын нислэгийн даалгаврыг ашиглан Zenmuse L3-аар гүүрний 3 хэмжээст цэгэн үүлэн загвар үүсгэх мэдээлэл цуглуулна. Эсвэл Zenmuse P1 ашиглан зургийн хэмжилзүйн 3 хэмжээст загвар үүсгэнэ.

  1. Өгөгдөл боловсруулах:

  • Цуглуулсан мэдээллийг DJI Terra руу оруулж, өндөр нягтралтай 3 хэмжээст загвар сэргээн боловсруулна. DJI Modify ашиглан загварт үүссэн илүүдэл хэсэг, хар нүх зэрэг алдааг цэвэрлэж, загварын харагдах чанарыг сайжруулна.

  1. Өгөгдөл шинжлэх:

  • Үүсгэсэн загварыг BIM тоон ихэр хэлбэрээр багтайгаа хуваалцаж, гүүрний орчныг бүхэлд нь харж, тохирох засвар үйлчилгээний төлөвлөгөө боловсруулна.

Зөөврийн, маневрлах чадвартай үзлэг

DJI Matrice 4E нь авсаархан хэмжээтэй бөгөөд нарийн төвөгтэй байгууламжийн харьцангуй хязгаарлагдмал зайд маневрлахад тохиромжтой. Өндөр нягтралтай үзэгдэх гэрлийн камертай тул гүүрний нарийвчилсан 3 хэмжээст загвар үүсгэх, дэлгэрэнгүй үзлэг хийхэд ашиглаж болно. Ингэснээр ажилтны эрсдэл болон гар ажиллагааны ачааллыг бууруулна.

Авсаархан хэмжээтэй тул аюулгүй ажиллагааны шаардлагыг баримтлан нарийн зайгаар нисэж, тохиромжтой өнцгөөс зураг авах боломжтой.

Олон мэдрэгчийн технологи болон RTK байршил тогтоолт нь байрлал, загварчлалын нарийвчлалыг сайжруулна.

Урьдчилан төлөвлөсөн маршрутын дагуу автомат нислэг хийх тул гар удирдлагын хэрэгцээг багасгана.

Санал болгох дрон

Matrice 4E

Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)

Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.

Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP

Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP

Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP

Механик хаалтын хурд (Mechanical Shutter Speed): 2–1/2000 сек, хамгийн бага зураг авах интервал: 0.5 сек

Payload болон Программууд

DJI Pilot 2

Газрын командын систем

Ажлын процесс

  1. Даалгавар төлөвлөлт:

  • DJI Pilot 2 аппын 3 хэмжээст зураглалын нислэгийн даалгавраар гүүрний загвар үүсгэж, түүнийг нарийвчилсан үзлэгийн төлөвлөлтийн суурь болгон ашиглана. Мөн DJI Terra эсвэл DJI FlightHub 2 ашиглан гүүрний өндөр нягтралтай 3 хэмжээст загвар дээр үндэслэж налуу чиглэлийн болон геометрийн нислэгийн маршрутыг төлөвлөж болно.

  1. Өгөгдөл цуглуулах:

  • Нислэгийн маршрутыг Matrice 4E төхөөрөмж рүү оруулна. Төхөөрөмж урьдчилан төлөвлөсөн маршрутаар автоматаар нисэж, үзлэгийн зураг авна. Хүрэхэд хүндрэлтэй хэсэг рүү гараар нисэж, гүүрийг өөр өнцгөөс нэмэлтээр зурагжуулж болно.

  1. Өгөгдөл шинжлэх:

  • Зургуудыг гараар нягталж эсвэл гуравдагч талын программ хангамжид оруулж, загвар таних аргаар бүтцийн гэмтэл, согогийг илрүүлнэ.

Бидэнтэй холбогдохыг хүсч байна уу?

Асуух зүйл, санал хүсэлт өгөхийг хүсч байвал бид үргэлж нээлттэй байх болно.

Үнийн санал авахыг хүсч байна уу?

Бид таны хүсэлтэд тулгуурлан хамгийн таатай үнийн саналыг хурдан хугацаанд илгээх болно.

Бусад төрлүүд

Бидний үйлчилгээ

Дрон засвар, үйлчилгээ

Сургалт

Холбоо барих

@hobbyzonemongolia

DJI Mongolia

ecommerce@hobbyzone.mn

+976 7603-0000

Copyright © 2025 River Group All Rights Reserved.

Privacy Policy

Use of Cookies

Бидэнтэй холбогдохыг хүсч байна уу?

Асуух зүйл, санал хүсэлт өгөхийг хүсч байвал бид үргэлж нээлттэй байх болно.

Үнийн санал авахыг хүсч байна уу?

Бид таны хүсэлтэд тулгуурлан хамгийн таатай үнийн саналыг хурдан хугацаанд илгээх болно.

Бусад төрлүүд

Бидний үйлчилгээ

Дрон засвар, үйлчилгээ

Сургалт

Холбоо барих

@hobbyzonemongolia

DJI Mongolia

ecommerce@hobbyzone.mn

+976 7603-0000

Copyright © 2025 River Group All Rights Reserved.

Privacy Policy

Use of Cookies