DJI Matrice 400 нь тусгай зориулалтын тэргүүлэх дрон платформ бөгөөд 59 минутын нислэгийн хугацаа, 6 кг хүртэлх ачааны даацтай, цахилгааны шугамын түвшинд саадыг илрүүлэхэд зориулсан эргэлддэг LiDAR ба mmWave радарыг нэгтгэсэн дрон юм. Мөн O4 тусгай хэрэглээний дүрс дамжуулалтын систем болон агаарын релэй дүрс дамжуулалтыг дэмждэг тул илүү аюулгүй бөгөөд найдвартай ажиллагааг хангасан. Ухаалаг илрүүлэлт, RGB болон дулаан мэдрэгч камер, зураглалын камер LiDAR мэдрэгч гэх мэт олон төрлийн камераар тоноглож бүхий л салбарт ашиглах боломжтой.

Нислэгийн хугацаа
Нислэгийн хурд

Даалгаврын онцлогоос шалтгаалан Matrice 400-г Zenmuse H30 цуврал, L3, P1, S1 гэрэл, V1 чанга яригч болон гуравдагч этгээдийн төхөөрөмжүүдээр тоноглох боломжтой. Энэ нь төхөөрөмжийн боломжийг өргөжүүлж, DJI экосистемийн бүрэн чадамжийг нээж өгдөг.

Zenmuse H30 цуврал нь таван үндсэн модулийг нэгтгэсэн — өргөн өнцгийн камер, татдаг камер, дулааны хэт улаан туяаны камер, лазерийн алсын зайн хэмжигч болон NIR туслах гэрэл. Энэхүү систем нь дэвшилтэт ухаалаг алгоритмуудыг ашигласнаар дүрслэл болон мэдрэхүйн стандартыг шинэ түвшинд хүргэж, өдрийн болон шөнийн нөхцөлд даалгавар гүйцэтгэх боломжтой.
Дэлгэрэнгүй үзэх

Zenmuse L3 нь 1535нм урт зайтай LiDAR, хоёр ширхэг 100MP RGB газрын зураглалын камер, өндөр нарийвчлалтай POS системийг агуулсан. Үүнийг Matrice 400-д Zenmuse L3-ийн зориулалтын гимбал холбогчоор суулгаж, газрын мэдээлэл цуглуулах процессыг хурдасгах боломжтой.
Дэлгэрэнгүй үзэх

Zenmuse P1 нь бүрэн хэмжээний сенсорыг 3 тэнхлэгт дүрс тогтворжуулах гимбалтай нэгтгэсэн зураглалын камер юм. Фотограмметрийн нислэгийн даалгавруудад зориулагдсан бөгөөд бүтээмж, нарийвчлалыг шинэ түвшинд хүргэсэн.
Дэлгэрэнгүй үзэх

Zenmuse S1 нь DJI-ийн олон ачаатай дрон платформд зориулсан анхны прожектор гэрэл юм. LEP технологийг ашиглан илүү гэрэлтүүлж, урт зайны тусгалыг бий болгосон бөгөөд олон төрөлт гэрэлтүүлгийн горимуудтай. Энэ нь олон нийтийн аюулгүй байдал, яаралтай аврах ажиллагаа, шалгалт, бусад шөнийн үйл ажиллагааны төгс шийдэл юм.
Дэлгэрэнгүй үзэх

Zenmuse V1 нь DJI-ийн олон ачаатай дрон платформд зориулсан анхны чанга яригч юм. Өндөр дууны хүч, урт дамжуулах зайтай бөгөөд олон дамжуулах горимыг дэмждэг тул олон нийтийн аюулгүй байдал, яаралтай аврах ажиллагаа зэрэг нөхцөлд нэн тохиромжтой.
Дэлгэрэнгүй үзэх
IP 55
IP Rating
-20° -с 50° C
Ажиллах температур
Нисэх төхөөрөмжид суурилсан 10 антена болон удирдлагад суурилсан өргөн хүрээний антены тусламжтай 40км хүртэлх зайд дүрсийг тасалдалгүй дамжуулна.
Бүс нутаг болон олон улсын богино долгионы зөрүүтэй байдлаас хамааран дүрс дамжуулалтын зай харилцан адилгүй байхыг анхаарна уу.
Matrice 400 нь өөртөө дүрс дамжуулалтын релей модулийг агуулдаг. Энэ тохиргоотойгоор нэг Matrice 400 нь релей дронын үүрэг гүйцэтгэж, өндөрт нисч, хол зайд ажиллаж буй өөр нэг Matrice 400-д дамжуулах дохио өгч чадна. Энэхүү чадвар нь дамжуулалтын зайг мэдэгдэхүйц уртасгадаг бөгөөд өндөр уулын бүс нутагт аврах болон хянан шалгах ажиллагаа хийхэд маш тохиромжтой.
Ухаалаг Алгоритм Хөгжүүлэгч
Хэрэглэгчид шаардлагатай загвар сургалтын хэрэгслүүд болон гуравдагч талын хөгжүүлэгчийн сертификат олгох процессийг хангаж, дронуудын эх хавтан дээрх тооцоолох чадварыг ашиглах боломжийг олгодог. Энэ нь дронуудын шинэ хэрэглээний салбаруудыг өргөжүүлэхэд тусалдаг.
PSDK
Шинээр шинэчлэгдсэн E-Port V2 нь USB 3.0 өндөр хурдны холболтыг дэмжиж, нэг порт бүрт 120 ватт хүртэлх эрчим хүч дамжуулж чаддаг. E-Port V2-ийн E4 порт нь E-Port Hub өргөтгөлийн хавтан ашиглан дөрвөн ачааллын портоор өргөтгөж болно. Энэ нь Matrice 400-ийн хэрэглээний хүрээг өргөжүүлж, илүү өргөн боломжуудыг нээж өгдөг.
MSDK
Mobile SDK 5 нь Matrice 400-ийг удирдах програмууд хөгжүүлэхэд ашиглагддаг. Энэ нь DJI Pilot 2 программаас авсан нээлттэй эх бүхий кодуудыг ашиглан голлох функцуудтэй хослон ажиллах нэмэлт программуудыг хөгжүүлэх боломжийг бий болгодог.
Cloud API
DJI Pilot 2-ийн дотор суулгасан Cloud API (MQTT суурилсан протокол) нь Matrice 400-ийг гуравдагч талын үүлэн платформуудтай шууд холбох боломжийг олгодог. Энэ нь дронын hardware, видео шууд дамжуулалт, зураг зэрэг өгөгдлийг шууд авах боломжийг хангадаг бөгөөд үүнийг програм хөгжүүлэхгүйгээр хийж болно.
Нээлттэй өгөгдөлд хандах
Хөгжүүлэгчид камер тоноглол (payload), LiDAR, mmWave радар, болон дүрс мэдрэгч (vision sensor) өгөгдлийн интерфэйсүүдийг ашиглан инновацийн аппликейшнүүдийг хөгжүүлж, DJI экосистемийг өргөжүүлэх боломжтой.
Media Data Encryption
Local Data Mode
One-Tap Clear All Device Data
AES-256 Video Transmission Encryption
Cloud API


Олон нийтийн аюулгүй байдал

Цахилгааны шугамын хяналт

Газарзүйн мэдээлэл

Газрын тос, байгалийн хий

Сэргээгдэх эрчим хүч

Зам, гүүр

Усан тээвэр

Усны нөөцийн хамгаалалт, ашиглалт








