
ZENMUSE
S1
Light Up The Night
Zenmuse S1 нь DJI-ийн Matrice серийн тусгай хэрэгцээний дронуудад зориулсан анхны гэрэлтүүлэгч бөгөөд Matrice 300/350 RTK/400 загваруудтай тохирно. LEP технологийг ашигласнаар өндөр гэрэлтэлт, урт тусгал бүхий гэрэлтүүлгийг хангаж, олон төрлийн гэрэлтүүлгийн горимыг дэмждэг. Энэ нь олон нийтийн аюулгүй байдал, онцгой байдлын аврах ажиллагаа, үзлэг шалгалт болон бусад шөнийн ажиллагаанд нэн тохиромжтой.
Ачааллын хамгаалалт
Zenmuse S1 нь өндөр халалт болон цахилгааны өндөр гүйдлээс өөрийгөө хамгаалах механизмтай тул ашиглалтын хугацаа урт болно.
Шатахаас хамгаалсан
Zenmuse S1 нь 50° C-н дулааныг тэсвэрлэх чадвартай бөгөөд өөрийгөө шатахаас хамгаалсан технологитой.
Синхрон удирдлага
Matrice 400 дронд 2 ширхэг Zenmuse S1 суурилуулсан тохиолдолд хоёуланг нь зэрэг унтрааж асаах, хөдөлгөх боломжтой. Ингэснээр том хэмжээний талбайд, шөнийн нөхцөлд эрэл хайгуул, аврах ажиллагаа хийхэд тохиромжтой.
Газар болон агаарын хосолсон удирдлага
Matrice 400 загварын дронд Zenmuse H30 камер, Zenmuse S1 гэрлийг суурилуулсан тохиолдолд FlightHub 2 программын тусламжтай зайнаас шууд дамжуулалт хийхээс гадна гэрлийг удирдаж болно.
Бат бөх олон талт байдал
IP54 зэрэглэлтэй тоос, усны хамгаалалттай Zenmuse S1 нь -20°-аас 40°C хүртэлх орчны температурт ажиллах чадвартай тул төрөл бүрийн нөхцөлд дасан зохицон ажиллана.











