
Дэд станцын үзлэг
Дэд станц болон хувиргах станцууд нь цахилгаан сүлжээний чухал зангилаа хэсгүүд бөгөөд тэдгээрийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд системтэй, нарийвчилсан үзлэг шаардлагатай. Дрон нь дэд станцын өндөр нарийвчлалтай дижитал загвар үүсгэхээс гадна цахилгаан тоног төхөөрөмжийг визуал болон инфра улаан дүрслэлээр ойроос шалгах боломж олгодог. Ингэснээр гэмтэл, доголдлыг эрт илрүүлж, дэд станцын тасралтгүй, тогтвортой ажиллагааг дэмжинэ.
Шийдвэрлэх шаардлагатай сул талууд
-
Гараар хийх үзлэг нь хөдөлмөр их шаарддаг бөгөөд олон төрлийн нарийн бүтэц, тоног төхөөрөмж дундуур ажиллах шаардлагатай болдог. Мөн үнэлгээ нь ихэвчлэн үзлэг хийж буй ажилтны туршлага, субъектив дүгнэлтээс хамаардаг.
-
Өндөр хүчдэлийн тоног төхөөрөмж дээр ажиллах үед аюулгүй зай барих шаардлагатай байдаг тул зарим бүс, тоног төхөөрөмжид үзлэгийн ажилтан ойртох боломж хязгаарлагддаг.
-
Трансформатор, таслуур, шин зэрэг чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг шалгах үед харагдах өнцөг хязгаарлагдах, бүх талаас нь бүрэн үзлэг хийхэд хүндрэл үүсэх, мөн үзлэгийн датаг үр ашигтай удирдах асуудал тулгардаг.
Дрон ашигласнаар гарах давуу талууд
Автоматжуулсан үзлэгийн протокол ашигласнаар гар ажиллагааны оролцоог багасгаж, талбай дээр зарцуулах хугацааг бууруулан, үзлэгийн үр ашиг болон чанарыг нэмэгдүүлнэ.
Дрон нь цахилгаан тоног төхөөрөмжид аюулгүй зайнаас ойртож эсвэл өндөр нарийвчлалтай zoom линз ашиглан тод, дэлгэрэнгүй зураг авах боломжтой.
Агаарын үзлэг нь чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг шинэ өнцгөөс харах боломж олгож, дулааны дүрслэлийн шинжилгээгээр тоног төхөөрөмжийн төлөв байдлыг илүү нарийвчлалтай үнэлэхэд тусална.
Шийдэл
Санал болгох дрон

Matrice 4E
Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Механик хаалтын хурд (Mechanical Shutter Speed): 2–1/2000 сек, хамгийн бага зураг авах интервал: 0.5 сек

Matrice 4T
Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Өргөн өнцгийн камер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Дулааны инфра улаан камер: 1280 × 1024 @30fps (Super Resolution идэвхтэй, Night Mode идэвхгүй үед)
Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)
Payload болон Программууд

DJI Pilot 2
Газрын командын систем


Ажлын процесс
Даалгавар төлөвлөлт:
DJI Terra эсвэл DJI FlightHub 2 зэрэг software ашиглан дэд станцын өндөр нарийвчлалтай 3D model дээр үндэслэн үзлэгийн нислэгийн маршрутыг төлөвлөнө.
Өгөгдөл цуглуулах:
Төлөвлөсөн flight path-ийг Matrice 4E / 4T дрон руу upload хийнэ. Дрон урьдчилан төлөвлөсөн маршрутын дагуу автоматаар нисэж, визуал болон инфра улаан үзлэгийн зургуудыг цуглуулна.
Өгөгдөл шинжлэх:
Авсан зургуудыг DJI Thermal Analysis Tool-д импортолж гараар шинжилгээ хийх эсвэл гуравдагч талын software-д оруулж model detection ашиглан тоног төхөөрөмжийн гэмтэл, доголдлыг илрүүлнэ.

Автоматжуулсан алсын үзлэг
DJI Dock 3 болон Matrice 4TD-г DJI FlightHub 2-той хослуулснаар дэд станцын үзлэгийг автоматаар гүйцэтгэх боломжтой. Үзлэгийн ажлыг хуваарьт оруулснаар DJI Dock 3 нь датаг автоматаар цуглуулж, үр дүнг cloud platform руу upload хийж, дараагийн шинжилгээ, боловсруулалтад бэлэн болгоно.
Алсаас дрон ажиллуулах боломжтой тул үзлэгийн ажилтны ачааллыг мэдэгдэхүйц бууруулна.
Олон dock station-ийг төвлөрсөн байдлаар удирдах боломжтой.
Хуваарьт task ашигласнаар нислэгээс дата дамжуулалт хүртэлх процессыг бүрэн автоматжуулна.
Хэт хүйтэн, халуун, салхи, бороо, тоос зэрэг хүнд нөхцөлд ажиллах зориулалттай тул үзлэгийг төлөвлөсөн хугацаанд, тогтвортой чанартай гүйцэтгэхэд тусална.
Санал болгох дрон

Matrice 4TD
Жин: Ойролцоогоор 1.850 кг
Нисэх дээд хугацаа: 54 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: IP55, Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,500 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Өргөн өнцгийн камер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Дулааны инфра улаан камер: 1280 × 1024 @30fps (Super Resolution идэвхтэй, Night Mode идэвхгүй үед)
Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)

DJI Dock 3
Жин: 34 кг (дронгүйгээр)
Хэмжээ: урт 570 мм, өргөн 583 мм, өндөр 465 мм.
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Ажиллах температур -25℃-45℃, IP55 хамгаалалтын зэрэглэл, ажиллагааны хамгийн дээд өндөр: 4,000 м.
Ажиллах дээд радиус: 10км
Payload болон Программууд

Ажлын процесс
Даалгавар төлөвлөлт:
DJI FlightHub 2 ашиглан дэд станцын өндөр нарийвчлалтай 3D model дээр үндэслэн үзлэгийн маршрутыг төлөвлөнө.
DJI Pilot 2 аппын Live Mission Recording функцийг ашиглан өмнө хадгалсан үзлэгийн нислэгийн маршрутыг DJI FlightHub 2 руу импортолж болно.
Өгөгдөл цуглуулах:
DJI FlightHub 2 дээрээс ашиглах dock болон төлөвлөсөн үзлэгийн mission-ийг сонгоно.
Matrice 4TD нь төлөвлөгөөний дагуу үзлэгийн task-ийг гүйцэтгэж, авсан датаг DJI FlightHub 2 руу upload хийнэ.
Өгөгдөл шинжилгээ:
Зургуудыг шинжилж, гэмтэл эсвэл засвар үйлчилгээ шаардлагатай хэсгүүдийг тодорхойлно. Мөн датаг гуравдагч талын software руу дамжуулж, model detection ашиглан тоног төхөөрөмжийн гэмтэл илрүүлэх боломжтой.

Олон зориулалттай дроны үзлэг
DJI Matrice 400 нь тухайн ажлын хэрэгцээнд тохируулан payload солих боломжтой, найдвартай enterprise платформ юм. Зураглал, моделчлол, үзлэг шалгалт зэрэг олон төрлийн ажиллагааг нэг платформоор гүйцэтгэх боломжтой тул дэд станцын үзлэгийн багуудад цогц ажиллагааны чадамж олгоно.
Олон төрлийн payload ашиглан үзлэгийн чадамж болон ажлын үр ашгийг нэмэгдүүлнэ.
Урт нислэгийн хугацаатай тул нэг удаагийн нислэгээр илүү удаан хугацаанд ажиллах боломжтой.
Zenmuse L3-тай хослуулснаар өндөр нягтралтай point cloud mapping хийж, дэд станцын нарийвчилсан model үүсгэнэ.
Zenmuse H30 Series-тай хослуулснаар өндөр нарийвчлалтай zoom, laser rangefinder болон intelligent precise re-shooting функцийг ашиглаж, агаарын үзлэгийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
Санал болгох дрон

Matrice 400
Жин: Ойролцоогоор 9.740 кг (батарейтэй үеийн жин)
Хөөрөх дээд жин: 15,8 кг
Нэмэлт төхөөрөмжүдийн дээд жин: 6 кг
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 59 мин
Нисэх дээд хурд (салхигүй үед): 90 км/ц
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх систем, хэвтээ эргэлдэгч LiDAR, дээд LiDAR, мөн дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан туяа мэдрэгч, зургаан чиглэлийн mmWave радар
Орчны дасан зохицол: IP55 хамгаалалт, хамгийн дээд хөөрөх өндөр 7000 м, ажиллах температур -20°–оос 50°C
Zenmuse H30 Series, Zenmuse L2, Zenmuse P1, Zenmuse V1, Zenmuse S1 болон гуравдагч талын payload-уудаар тоноглох боломжтой
Payload болон Программууд

Zenmuse L3
Илрүүлэх дээд зай: 10% ойлтын түвшинд төв хэсэгт 950 м, зах хэсэгт 650 м хүртэл илрүүлнэ.
Хос 4/3 CMOS RGB зураглалын камер: 100MP эсвэл 25MP нягтаршлыг дэмжинэ.
120 м өндрөөс: Босоо нарийвчлал 3 см, хэвтээ нарийвчлал 4 см.
300 м өндрөөс: Босоо нарийвчлал 5 см, хэвтээ нарийвчлал 7.5 см.
Нэг нислэгээр хамрах талбай: 300 м ажлын өндрөөс, эгц доош чиглэсэн зураг авалтаар 10 км² хүртэл талбайг хамрах боломжтой.

Zenmuse H30T
Жин: 920±5 гр
IP хамгаалалтын зэрэглэл: IP54
Мэдрэгчийн төрөл: Зургаан чиглэлийн мэдрэгч болон байрлал тогтоох систем.
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 7,000 м (1676 сэнсээр тоноглогдсон); Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Zoom камер: 1/8-инч CMOS, Effective pixels: 40 MP
Өргөн өнцгийн камер: 1/1.3-инч CMOS, Effective Pixels: 48 MP.
Инфра улаан туятай улаан мэдрэх камер: 1280×1024@30fps.
Лазер зай хэмжигч: 3000 метр хүртэл

Ажлын процесс
Дэд станцыг загварчлах:
DJI Pilot 2 апп болон Zenmuse L3 суурилуулсан Matrice 400 ашиглан mapping mission функцээр дэд станцын 3D model үүсгэнэ.
Цуглуулсан датаг DJI Terra-д импортолж, дэд станцын LiDAR point cloud загварыг боловсруулна. Үүссэн model-ийг өргөтгөл, засвар үйлчилгээний төлөвлөлтөд ашиглах боломжтой.
Дулааны үзлэгийн даалгавар:
Zenmuse H30T payload-тай Matrice 400 ашиглан дэд станцын гол бүрэлдэхүүн хэсгүүдийн дулааны хэмжилтийг гараар нисэж авна. Live Mission Recording функц ашигласнаар ижил mission-ийг ирээдүйд хялбар давтан гүйцэтгэх боломжтой.
Өгөгдөл шинжилгээ:
Үзлэгийн зургуудыг гараар шинжлэх эсвэл model detection ашиглан гэмтэл, хэвийн бус өөрчлөлтийг илрүүлнэ.


