Газрын хэмжилт

Газрын хэмжилт

Нарийвчлал өндөртэй 2D болон 3D загварыг богино хугацаанд боловсруулна. Илүү өргөн талбайг хамарч, ажлын аюулгүй байдлыг нэмэгдүүлэн, зардлыг бууруулах боломжтой.

Шийдвэрлэх шаардлагатай сул талууд

-

Уламжлалт хэмжилтийн аргаар талбайн ажил гүйцэтгэхэд удаан, үр ашиг багатай байдаг тул үйл ажиллагааны зардал нэмэгдэж, газар дээр ажиллах хугацаа уртасдаг.

-

Уламжлалт хэмжилтийн үр дүн нь ихэвчлэн визуал лавлагаа багатай эсвэл нягтаршил сул байдаг учраас тухайн газрын орчныг бүрэн, бодитоор харахад хязгаарлагдмал байдаг.

-

Хүн хүрэхэд хүндрэлтэй, алслагдсан эсвэл бартаатай бүсэд ашиглах боломжтой өгөгдөл цуглуулах нь төвөгтэй бөгөөд эрсдэл өндөртэй.

-

Газрын гадарга, орчны өөрчлөлтийг тогтмол хянахад уламжлалт арга нь цаг их шаарддаг, үр ашиг багатай байдаг.

Дрон ашигласнаар гарах давуу талууд

Өгөгдөл цуглуулах болон боловсруулах үйл явцыг автоматжуулах боломжтой, өртөг багатай UAS шийдлүүдийг ашигласнаар зардлыг мэдэгдэхүйц бууруулж, цаг хугацаа хэмнэнэ.

Нарийвчлал өндөртэй, өндөр нягтаршилтай газрын зураг, цэгэн үүлэн өгөгдөл болон 3D загвараар үр дүнг илүү ойлгомжтой, бодитоор харуулах боломжтой.

Агаараас өгөгдлийг шуурхай цуглуулснаар эрсдэлтэй орчинд ажиллах хүний оролцоог багасгаж, ажилтнуудын аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ.

Газрын бүрхэвчийн өөрчлөлтийг тогтмол харьцуулан ашиглах боломжтой дижитал бүртгэл үүсгэснээр багууд өөрчлөлтийг илүү хялбар, уян хатан байдлаар хянах боломжтой.

Шийдэл

Зөөврийн дрон хэмжилт, зураглалын шийдэл

DJI Matrice 4E нь нэг нисгэгчээр ажиллуулахад тохиромжтой, авч явахад хялбар хэмжилт зураглалын дрон юм. DJI Terra программтай хослуулан ашигласнаар газрын хяналтын цэгийн хэрэгцээг мэдэгдэхүйц багасгаж, нарийвчлал өндөртэй 2D болон 3D загвар гаргах боломжтой.

Зөөврийн шийдэл тул авч явах, талбай дээр шуурхай байрлуулж ажиллуулахад хялбар.

Механик хаалт болон RTK технологийн тусламжтайгаар сантиметрийн түвшний нарийвчлалтай өгөгдөл цуглуулна.

Нэг нислэгээр 2 км² талбайг хамарч, 5 см GSD бүхий өгөгдөл гаргах боломжтой тул талбайн ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Real-Time Terrain Follow функц нь бартаатай, өндөр намын зөрүүтэй газар нутагт ч чанартай өгөгдөл цуглуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Санал болгох дрон

Matrice 4E

Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)

Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.

Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP

Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP

Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP

Механик хаалтын хурд (Mechanical Shutter Speed): 2–1/2000 сек, хамгийн бага зураг авах интервал: 0.5 сек

Payload болон Программууд

DJI FlightHub 2

Дрон болон Dock-уудад зориулсан cloud management system

DJI Terra

Загварчлал ба нислэгийн төлөвлөгөө

Ажлын процесс

  1. Өгөгдөл цуглуулалт:

  • Бодит газар орны нөхцөлд тохируулан 2D, Linear Flight эсвэл Smart Oblique нислэгийн даалгавар төлөвлөж, тогтмол ортомозайк зураг болон ташуу өнцгийн зургийн өгөгдөл цуглуулна. Мөн Real-Time Terrain Follow функцийг идэвхжүүлснээр газрын өндөр намын өөрчлөлтийг даган илүү чанартай өгөгдөл авах боломжтой.

  1. Өгөгдөл боловсруулах:

  • Цуглуулсан өгөгдлийг DJI Terra программд импортолж, DOM, DSM, цэгэн үүлэн өгөгдөл болон 3D загвар болгон боловсруулна.

  1. Өгөгдөл шинжилгээ:

  • DJI Terra-гаар боловсруулсан үр дүнг өөрийн ашигладаг гуравдагч талын программ хангамж руу импортолж, цаашдын нарийвчилсан шинжилгээ, боловсруулалтад ашиглана.

Full-Frame өндөр гүйцэтгэлтэй хэмжилт, зураглалын шийдэл

Matrice 400 дроныг Zenmuse P1 full-frame мэдрэгч болон Smart Oblique Capture функцтэй хослуулснаар агаарын хэмжилт, зураглалын ажлын үр ашиг, нарийвчлалыг шинэ түвшинд хүргэнэ. DJI Terra программтай хамт ашигласнаар хэмжилт, зураглалын нэгдсэн, үр ашигтай UAS шийдэл бүрдэнэ.

Сантиметрийн түвшний нарийвчлалтай үр дүн гаргаж, газрын хяналтын цэгийн хэрэгцээг мэдэгдэхүйц бууруулна.

Нэг нислэгээр 3 км² талбайг хамарч, 5 см GSD бүхий өгөгдөл цуглуулах боломжтой тул талбайн ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Олон төрлийн зориулалтаар ашиглах боломжтой, найдвартай дроны платформ.

Zenmuse P1 нь 45MP full-frame мэдрэгчтэй тул өндөр чанартай өгөгдөл цуглуулах боломжийг бүрдүүлнэ.

Санал болгох дрон

Matrice 400

Жин: Ойролцоогоор 9.740 кг (батарейтэй үеийн жин)

Хөөрөх дээд жин: 15,8 кг

Нэмэлт төхөөрөмжүдийн дээд жин: 6 кг

Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 59 мин

Нисэх дээд хурд (салхигүй үед): 90 км/ц

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх систем, хэвтээ эргэлдэгч LiDAR, дээд LiDAR, мөн дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан туяа мэдрэгч, зургаан чиглэлийн mmWave радар

Орчны дасан зохицол: IP55 хамгаалалт, хамгийн дээд хөөрөх өндөр 7000 м, ажиллах температур -20°–оос 50°C

Zenmuse H30 Series, Zenmuse L2, Zenmuse P1, Zenmuse V1, Zenmuse S1 болон гуравдагч талын payload-уудаар тоноглох боломжтой

Payload болон Программууд

Zenmuse P1

45 MP Full-frame камер.

Shutter хурд 1/2000 секунд.

3 тэнхлэгтэй тогтвортой гимбалтай ухаалаг налуу зураг авалт.

DJI Pilot 2

Газрын командын систем

DJI Terra

Загварчлал ба нислэгийн төлөвлөгөө

Ажлын процесс

  1. Өгөгдөл цуглуулалт:

  • Бодит газар орны нөхцөл байдалд тохируулан 2D, Linear Flight эсвэл Smart Oblique нислэгийн даалгавар төлөвлөж, тогтмол ортомозайк зураг болон ташуу өнцгийн зургийн өгөгдөл цуглуулна. Шаардлагатай тохиолдолд Terrain Follow функцэд зориулан DSM файлыг импортолж ашиглана.

  1. Өгөгдөл боловсруулах:

  • Цуглуулсан өгөгдлийг DJI Terra программд импортолж, DOM, DSM, цэгэн үүлэн өгөгдөл болон 3D загвар болгон боловсруулна.

  1. Өгөгдөл шинжилгээ:

  • DJI Terra-гаар боловсруулсан үр дүнг өөрийн ашигладаг гуравдагч талын программ хангамж руу импортолж, цаашдын нарийвчилсан шинжилгээ, боловсруулалтад ашиглана.

LiDAR зураглалын шийдэл

Matrice 400 дроныг Zenmuse L3 frame-based LiDAR төхөөрөмжтэй хослуулснаар шигүү ургамалтай бүсийг нэвт сканнердаж, газрын бодит гадаргын өгөгдлийг авах боломжтой. Zenmuse L3 нь ажиллагааг хялбаршуулж, боловсруулах боломжтой үр дүнгийн төрлийг нэмэгдүүлдэг цогц шийдэл юм.

Талбайн ажлын бүтээмж: 120 м өндрөөс нэг нислэгээр 4 км² талбайг хамарч, LiDAR болон фотограмметрийн өгөгдлийг зэрэг цуглуулна.

Өндөр интеграцтай шийдэл: Талбай дээр ажиллах хугацааг багасгаж, өгөгдөл цуглуулалтын чанарыг тогтвортой хангана.

Найдвартай, олон зориулалттай дроны платформ: Хүнд нөхцөл, бартаатай орчинд ч тогтвортой ажиллах чадвартай.

Нарийвчлал өндөртэй LiDAR өгөгдөл: 120 м өндрөөс 3 см хүртэлх босоо нарийвчлалтай өгөгдөл гаргах боломжтой. Шигүү ургамалтай, ой модтой бүсийн зураглалд тохиромжтой.

Санал болгох дрон

Matrice 400

Жин: Ойролцоогоор 9.740 кг (батарейтэй үеийн жин)

Хөөрөх дээд жин: 15,8 кг

Нэмэлт төхөөрөмжүдийн дээд жин: 6 кг

Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 59 мин

Нисэх дээд хурд (салхигүй үед): 90 км/ц

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх систем, хэвтээ эргэлдэгч LiDAR, дээд LiDAR, мөн дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан туяа мэдрэгч, зургаан чиглэлийн mmWave радар

Орчны дасан зохицол: IP55 хамгаалалт, хамгийн дээд хөөрөх өндөр 7000 м, ажиллах температур -20°–оос 50°C

Zenmuse H30 Series, Zenmuse L2, Zenmuse P1, Zenmuse V1, Zenmuse S1 болон гуравдагч талын payload-уудаар тоноглох боломжтой

Payload болон Программууд

Zenmuse L3

Илрүүлэх дээд зай: 10% ойлтын түвшинд төв хэсэгт 950 м, зах хэсэгт 650 м хүртэл илрүүлнэ.

Хос 4/3 CMOS RGB зураглалын камер: 100MP эсвэл 25MP нягтаршлыг дэмжинэ.

120 м өндрөөс: Босоо нарийвчлал 3 см, хэвтээ нарийвчлал 4 см.

300 м өндрөөс: Босоо нарийвчлал 5 см, хэвтээ нарийвчлал 7.5 см.

Нэг нислэгээр хамрах талбай: 300 м ажлын өндрөөс, эгц доош чиглэсэн зураг авалтаар 10 км² хүртэл талбайг хамрах боломжтой.

DJI Pilot 2

Газрын командын систем

DJI Terra

Загварчлал ба нислэгийн төлөвлөгөө

Ажлын процесс

  1. Өгөгдөл цуглуулалт:

  • Бодит газар орны нөхцөл байдалд тохируулан 2D, Linear Flight эсвэл Smart Oblique нислэгийн даалгавар төлөвлөж, тогтмол ортомозайк зураг болон ташуу өнцгийн зургийн өгөгдөл цуглуулна. Шаардлагатай тохиолдолд Terrain Follow функцэд зориулан DSM файлыг импортолж ашиглана.

  1. Өгөгдөл боловсруулах:

  • Цуглуулсан өгөгдлийг DJI Terra программд импортолж, DOM, DSM, цэгэн үүлэн өгөгдөл болон 3D загвар болгон боловсруулна.

  1. Өгөгдөл шинжилгээ:

  • DJI Terra-гаар боловсруулсан үр дүнг өөрийн ашигладаг гуравдагч талын программ хангамж руу импортолж, цаашдын нарийвчилсан шинжилгээ, боловсруулалтад ашиглана.

Бидэнтэй холбогдохыг хүсч байна уу?

Асуух зүйл, санал хүсэлт өгөхийг хүсч байвал бид үргэлж нээлттэй байх болно.

Үнийн санал авахыг хүсч байна уу?

Бид таны хүсэлтэд тулгуурлан хамгийн таатай үнийн саналыг хурдан хугацаанд илгээх болно.

Бусад төрлүүд

Бидний үйлчилгээ

Дрон засвар, үйлчилгээ

Сургалт

Холбоо барих

@hobbyzonemongolia

DJI Mongolia

ecommerce@hobbyzone.mn

+976 7603-0000

Copyright © 2025 River Group All Rights Reserved.

Privacy Policy

Use of Cookies