Нарийвчлалтай газар тариалан

Дроноор гүйцэтгэх хурдан, цаг үеэ олсон дата цуглуулалтын аргаар талбайн мэдээллийг илүү үр дүнтэй авч, ургацын менежмент болон өвчлөлийн хяналтыг оновчтой болгоно.

Шийдвэрлэх шаардлагатай сул талууд

-

Гео байршлын мэдээлэлгүй үед анхаарал шаардсан тариалангийн хэсгийг нарийвчлалтай тодорхойлоход хүндрэлтэй.

-

Гараар дээж авах арга нь цаг их шаарддаг, хөдөлмөр зарцуулалт өндөртэй тул тогтмол давтамжтай мониторинг хийх боломжийг хязгаарладаг.

-

Уламжлалт ургацын үнэлгээ нь ихэвчлэн ажиглалтад тулгуурладаг бөгөөд дата шинжилгээний боломж хязгаарлагдмал байдаг.

-

Талбайн нийт эрүүл мэндийн төлөвийг бүхэлд нь харах боломж хангалтгүй.

Дрон ашигласнаар гарах давуу талууд

Гео байршилтай дата цуглуулснаар нэг бүрчлэн таримлын эрүүл мэндийг үнэлж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Агаарын дата цуглуулалтын хурдтай аргаар дээж авах давтамжийг нэмэгдүүлнэ.

RGB зураг, мультиспектр, дулааны зураглал болон LiDAR зэрэг олон төрлийн датаг нэгтгэн ашиглах боломжтой.

Нэг нислэгээр илүү өргөн талбайг хамарна.

Шийдэл

Зураглал болон ургамлын тооллогын зөөврийн дроны шийдэл

DJI Matrice 4E нь нэг оператор ажиллуулахад тохиромжтой, зөөврийн зураглал болон хэмжилтийн дрон юм. Гуравдагч талын ургамлын тооллогын алгоритмтай хослуулснаар тариалангийн талбай дахь ургамлын тоо, ургалтын төлөвийг хурдан бөгөөд нарийвчлалтай тооцоолж, ХАА-н шийдвэр гаргалтыг илүү дата-д суурилсан болгоно.

Зөөврийн, ашиглахад хялбар, олон талбай хооронд авч явахад тохиромжтой.

Механик хаалт болон RTK-ийн тусламжтайгаар сантиметрийн түвшний нарийвчлалтай дата цуглуулна.

Санал болгох дрон

Matrice 4E

Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)

Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.

Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP

Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP

Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP

Механик хаалтын хурд (Mechanical Shutter Speed): 2–1/2000 сек, хамгийн бага зураг авах интервал: 0.5 сек

Payload болон Программууд

DJI Pilot 2

Газрын командын систем

DJI Terra

Загварчлал ба нислэгийн төлөвлөгөө

Ажлын процесс

  1. Өгөгдөл цуглуулах:

  • Тогтмол orthomosaic зураглал авах 2D map mission эсвэл талбайн видео, pano stitching хийх waypoint mission төлөвлөнө.

  1. Өгөгдөл боловсруулах:

  • Цуглуулсан зургуудыг DJI Terra-д импортолж 2D map болон 3D model үүсгэнэ.

  1. Өгөгдөл шинжлэх:

  • Үр дүнг гуравдагч талын програмд оруулж ургамлын тооллого, талбайн үнэлгээг илүү нарийвчлалтай хийнэ.

Ургамлын төлөвийг өндөр нарийвчлалтай дүрсээр шинжлэх шийдэл

Энэхүү шийдэл нь өндөр нарийвчлалтай зураг ашиглан тариалангийн талбайн мониторинг хийхэд зориулагдсан. Matrice 400 платформ нь гуравдагч талын payload-уудтай ажиллах боломжтой тул мультиспектр болон гиперспектр дата цуглуулж, илүү нарийвчилсан шинжилгээ хийх боломж бүрдүүлнэ.

Нэг нислэгээр 3 км² хүртэл талбай хамарч, 5 см GSD нарийвчлалтай дата авна.

Хүнд нөхцөлд ажиллах зориулалттай найдвартай, олон зориулалтын платформ.

Zenmuse P1 нь 45MP full-frame sensor-той тул өндөр чанартай дата цуглуулна.

Өндөр нарийвчлалтай зураг дээр суурилсан AI/загварын өвчин илрүүлэлтэд тохиромжтой.

Санал болгох дрон

Matrice 400

Жин: Ойролцоогоор 9.740 кг (батарейтэй үеийн жин)

Хөөрөх дээд жин: 15,8 кг

Нэмэлт төхөөрөмжүдийн дээд жин: 6 кг

Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 59 мин

Нисэх дээд хурд (салхигүй үед): 90 км/ц

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх систем, хэвтээ эргэлдэгч LiDAR, дээд LiDAR, мөн дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан туяа мэдрэгч, зургаан чиглэлийн mmWave радар

Орчны дасан зохицол: IP55 хамгаалалт, хамгийн дээд хөөрөх өндөр 7000 м, ажиллах температур -20°–оос 50°C

Zenmuse H30 Series, Zenmuse L2, Zenmuse P1, Zenmuse V1, Zenmuse S1 болон гуравдагч талын payload-уудаар тоноглох боломжтой

Payload болон Программууд

Zenmuse P1

45 MP Full-frame камер.

Shutter хурд 1/2000 секунд.

3 тэнхлэгтэй тогтвортой гимбалтай ухаалаг налуу зураг авалт.

DJI Pilot 2

Газрын командын систем

DJI Terra

Загварчлал ба нислэгийн төлөвлөгөө

Ажлын процесс

  1. Өгөгдөл цуглуулалт:

  • Навчны бүтэц, ургамлын хэлбэрийг нарийвчлан авахын тулд тохирсон GSD-тэй 2D mission төлөвлөнө.

  1. Өгөгдөл боловсруулах:

  • DJI Terra-д зургуудыг боловсруулж, шаардлагатай бол 2D model үүсгэнэ.

  1. Өгөгдөл шинжилгээ:

  • Өндөр нарийвчлалтай зургуудыг ашиглан өвчин илрүүлэх тусгай загваруудыг сургаж, тариалангийн мониторингийн нарийвчлалыг нэмэгдүүлнэ.

Таримлын биомасс болон газрын бүтцийн шинжилгээний шийдэл

Matrice 400 дроныг Zenmuse L3 LiDAR мэдрэгчтэй хослуулснаар таримлын эзлэхүүн, газрын бүтэц, биомасс болон үйлдвэрлэлийн боломжийг нарийвчлалтай үнэлэх боломжтой. Мөн RGB мэдрэгчтэй хамт ашигласнаар ургамлын тооллогын мэдээллийг үр дүнтэй гаргана.

120 м өндөрт нэг нислэгээр 4 км² хүртэл талбай хамарч, LiDAR болон photogrammetry датаг зэрэг цуглуулна.

Нэгдсэн шийдэл тул талбай дээр ажиллах хугацааг багасгаж, дата авах чанарыг тогтвортой байлгана.

Хүнд нөхцөлд ажиллах найдвартай олон зориулалтын дрон платформ.

Санал болгох дрон

Matrice 400

Жин: Ойролцоогоор 9.740 кг (батарейтэй үеийн жин)

Хөөрөх дээд жин: 15,8 кг

Нэмэлт төхөөрөмжүдийн дээд жин: 6 кг

Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 59 мин

Нисэх дээд хурд (салхигүй үед): 90 км/ц

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх систем, хэвтээ эргэлдэгч LiDAR, дээд LiDAR, мөн дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан туяа мэдрэгч, зургаан чиглэлийн mmWave радар

Орчны дасан зохицол: IP55 хамгаалалт, хамгийн дээд хөөрөх өндөр 7000 м, ажиллах температур -20°–оос 50°C

Zenmuse H30 Series, Zenmuse L2, Zenmuse P1, Zenmuse V1, Zenmuse S1 болон гуравдагч талын payload-уудаар тоноглох боломжтой

Payload болон Программууд

Zenmuse L3

Илрүүлэх дээд зай: 10% ойлтын түвшинд төв хэсэгт 950 м, зах хэсэгт 650 м хүртэл илрүүлнэ.

Хос 4/3 CMOS RGB зураглалын камер: 100MP эсвэл 25MP нягтаршлыг дэмжинэ.

120 м өндрөөс: Босоо нарийвчлал 3 см, хэвтээ нарийвчлал 4 см.

300 м өндрөөс: Босоо нарийвчлал 5 см, хэвтээ нарийвчлал 7.5 см.

Нэг нислэгээр хамрах талбай: 300 м ажлын өндрөөс, эгц доош чиглэсэн зураг авалтаар 10 км² хүртэл талбайг хамрах боломжтой.

DJI Pilot 2

Газрын командын систем

DJI Terra

Загварчлал ба нислэгийн төлөвлөгөө

Ажлын процесс

  1. Өгөгдөл цуглуулалт:

  • Point Cloud болон true color image зэрэг датаг нэг дор авах 2D mission төлөвлөнө.

  1. Өгөгдөл боловсруулах:

  • DJI Terra-д DOM, DSM, Point Cloud, orthomosaic image болон 3D model боловсруулна.

  1. Өгөгдөл шинжилгээ:

  • Гарсан model-уудыг гуравдагч талын програмд импортолж, ургамлын ангилал, эзлэхүүн тооцоолол, биомассын шинжилгээ хийнэ.

Том хэмжээний фермийн тогтмол мониторингийн шийдэл

DJI Dock 3 дээр суурилсан энэхүү шийдэл нь улирлын ургалтын явц, ургацын эрүүл мэндийн менежментийг тогтмол датагаар хянах боломж олгоно. Гар ажиллагаатай талбайн үзлэгийг багасгаж, хүний нөөц болон зардлыг хэмнэн, ХАА-н үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлнэ.

Тогтмол нислэг төлөвлөж, талбайн өөрчлөлт болон ургалтын явцыг давтамжтай хянана.

Цуглуулсан датаг DJI FlightHub 2 эсвэл гуравдагч талын програмд оруулж нарийвчилсан шинжилгээ хийнэ.

Санал болгох дрон

DJI Dock 3

Жин: 34 кг (дронгүйгээр)

Хэмжээ: урт 570 мм, өргөн 583 мм, өндөр 465 мм.

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Ажиллах температур -25℃-45℃, IP55 хамгаалалтын зэрэглэл, ажиллагааны хамгийн дээд өндөр: 4,000 м.

Ажиллах дээд радиус: 10км

Payload болон Программууд

DJI FlightHub 2

Дрон болон Dock-уудад зориулсан cloud management system

Ажлын процесс

  1. Өгөгдөл цуглуулах:

  • Тогтмол orthomosaic дата авах routine 2D map mission төлөвлөнө.

  1. Өгөгдөл боловсруулах:

  • Цуглуулсан датаг сонгосон гуравдагч талын програмд импортолж, тариалангийн талбайн гүнзгий шинжилгээ хийнэ.

  1. Өгөгдөл шинжлэх:

  • Авсан зургуудыг ашиглан өвчин илрүүлэх тусгай загваруудыг сургаж, талбайн эрүүл мэндийг илүү үр дүнтэй хянана.

Бидэнтэй холбогдохыг хүсч байна уу?

Асуух зүйл, санал хүсэлт өгөхийг хүсч байвал бид үргэлж нээлттэй байх болно.

Үнийн санал авахыг хүсч байна уу?

Бид таны хүсэлтэд тулгуурлан хамгийн таатай үнийн саналыг хурдан хугацаанд илгээх болно.

Бусад төрлүүд

Бидний үйлчилгээ

Дрон засвар, үйлчилгээ

Сургалт

Холбоо барих

@hobbyzonemongolia

DJI Mongolia

ecommerce@hobbyzone.mn

+976 7603-0000

Copyright © 2025 River Group All Rights Reserved.

Privacy Policy

Use of Cookies

Бидэнтэй холбогдохыг хүсч байна уу?

Асуух зүйл, санал хүсэлт өгөхийг хүсч байвал бид үргэлж нээлттэй байх болно.

Үнийн санал авахыг хүсч байна уу?

Бид таны хүсэлтэд тулгуурлан хамгийн таатай үнийн саналыг хурдан хугацаанд илгээх болно.

Бусад төрлүүд

Бидний үйлчилгээ

Дрон засвар, үйлчилгээ

Сургалт

Холбоо барих

@hobbyzonemongolia

DJI Mongolia

ecommerce@hobbyzone.mn

+976 7603-0000

Copyright © 2025 River Group All Rights Reserved.

Privacy Policy

Use of Cookies