
Ойн нөөцийн тооллого, менежмент нь өргөн уудам газар нутгийг хамарсан судалгаа, хэмжилт шаарддаг. Дрон ашигласнаар өндөр нарийвчлалтай, дижитал өгөгдөл цуглуулж, ойн менежментийн ажлын үр ашиг, шийдвэр гаргалтын чанарыг сайжруулах боломжтой.
Шийдвэрлэх шаардлагатай сул талууд
-
Ойн нөөцийн судалгаа нь хөдөлмөр их шаарддаг бөгөөд уламжлалт арга нь олон хүний оролцоо, цаг хугацаа их шаарддаг. Газарзүйн нөхцөл хүндрэлтэй, нэвтрэхэд бэрх бүсэд ажилтнууд очиж хэмжилт хийхэд хүндрэлтэй.
-
Уламжлалт судалгааны арга нь зорилтот бүс болон түүний эргэн тойрны орчны мэдээллийг хурдан, бүрэн, нарийвчлалтай авахад хязгаарлагдмал байдаг.
Дрон ашигласнаар гарах давуу талууд
Дрон нь хурдан, уян хатан ажиллагаатай тул газар орны нөхцөлөөс үл хамааран сонирхсон бүсэд түргэн хүрч, сканнердах боломжтой.
Ойн нарийвчилсан дижитал загвар үүсгэснээр ойн нөөцийн бүртгэл, хяналт, менежментийг илүү үр дүнтэй зохион байгуулах боломж бүрдэнэ.
Шийдэл

Нарийвчлалтай ойн нөөцийн тооллого
DJI Matrice 400 дроныг Zenmuse L3 LiDAR мэдрэгчтэй хослуулснаар ойн өндөр нарийвчлалтай 3D point cloud загвар үүсгэж, ойн нөөцийн бүртгэл, үнэлгээг илүү нарийвчлалтай хийх боломжтой. Zenmuse L3-ийн жижиг laser spot size нь ойн титэм давхаргыг нэвтлэн газар гадарга болон ойн бүтцийн талаар илүү их мэдээлэл гаргаж өгдөг. DJI Terra ашиглан photogrammetry болон point cloud загваруудыг боловсруулж, point cloud ангилал хийснээр ойн төлөв байдалд илүү гүнзгий шинжилгээ хийх боломжтой.
Нэг дроноор photogrammetry болон LiDAR scanning-ийг хослуулж, ойн нарийвчилсан 3D загвар үүсгэнэ.
120 м өндөрт нэг нислэгээр 4 км² хүртэл талбайг хамарна.
Linear, Star-Shaped болон Non-Repetitive scanning mode-уудыг дэмжинэ.
DEM буюу Digital Elevation Model, DSM буюу Digital Surface Model зэрэг олон төрлийн дата output гаргана.
Point cloud өгөгдлийг ангилж, ойн гүнзгий шинжилгээ хийх боломжтой.
Санал болгох дрон

Matrice 400
Жин: Ойролцоогоор 9.740 кг (батарейтэй үеийн жин)
Хөөрөх дээд жин: 15,8 кг
Нэмэлт төхөөрөмжүдийн дээд жин: 6 кг
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 59 мин
Нисэх дээд хурд (салхигүй үед): 90 км/ц
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх систем, хэвтээ эргэлдэгч LiDAR, дээд LiDAR, мөн дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан туяа мэдрэгч, зургаан чиглэлийн mmWave радар
Орчны дасан зохицол: IP55 хамгаалалт, хамгийн дээд хөөрөх өндөр 7000 м, ажиллах температур -20°–оос 50°C
Zenmuse H30 Series, Zenmuse L2, Zenmuse P1, Zenmuse V1, Zenmuse S1 болон гуравдагч талын payload-уудаар тоноглох боломжтой
Payload болон Программууд

Zenmuse L3
Илрүүлэх дээд зай: 10% ойлтын түвшинд төв хэсэгт 950 м, зах хэсэгт 650 м хүртэл илрүүлнэ.
Хос 4/3 CMOS RGB зураглалын камер: 100MP эсвэл 25MP нягтаршлыг дэмжинэ.
120 м өндрөөс: Босоо нарийвчлал 3 см, хэвтээ нарийвчлал 4 см.
300 м өндрөөс: Босоо нарийвчлал 5 см, хэвтээ нарийвчлал 7.5 см.
Нэг нислэгээр хамрах талбай: 300 м ажлын өндрөөс, эгц доош чиглэсэн зураг авалтаар 10 км² хүртэл талбайг хамрах боломжтой.

DJI Pilot 2
Газрын командын систем

Ажлын процесс
Өгөгдөл цуглуулалт:
DJI Pilot 2 аппын 3D Mapping Flight Mission функцийг ашиглан ойн 3D загвар үүсгэхэд шаардлагатай өгөгдлийг цуглуулна.
Өгөгдөл боловсруулах:
Цуглуулсан өгөгдлийг DJI Terra-д импортолж, өндөр нарийвчлалтай 3D model болгон боловсруулна.
Өгөгдөл шинжилгээ:
Point cloud classification хийж, ойн төлөв байдлыг шинжилнэ. Гарсан point cloud өгөгдлийг гуравдагч талын программд импортлон ойн менежмент, нөөцийн үнэлгээ, цаашдын нарийвчилсан шинжилгээнд ашиглана.

