
Салхин турбины үзлэг
Салхин турбин нь өндөр өртөгтэй хөрөнгө оруулалт бөгөөд тогтвортой ажиллагааг хангахын тулд тогтмол хяналт, үзлэг шаарддаг. Нисэгчгүй нисэх төхөөрөмж нь уян хатан хөдөлгөөн, өндөр нягтралтай камераараа салхин турбиныг нарийвчлан шалгаж, жижиг гэмтлийг эрт илрүүлэх боломж олгодог. Ингэснээр салхин цахилгаан станцын найдвартай, тогтвортой ажиллагааг дэмжинэ.
Шийдвэрлэх шаардлагатай сул талууд
-
Салхин цахилгаан станцууд өргөн уудам талбайд байрлаж, турбинууд хоорондоо зайтай тархсан байдаг тул төвлөрсөн удирдлага, тогтмол үзлэг хийхэд хүндрэлтэй.
-
Уламжлалт үзлэгийн арга нь аюултай эсвэл үр ашиг багатай байдаг. Үүнээс шалтгаалан үзлэгийн давтамж буурч, цахилгаан үйлдвэрлэлийн алдагдал үүсэх эрсдэл нэмэгддэг.
-
Далайн салхин цахилгаан станц зэрэг шинэ хэрэглээ нэмэгдэхийн хэрээр гараар хийх үзлэг улам хүндрэлтэй болж байна.
Дрон ашигласнаар гарах давуу талууд
Нэг нислэгээр өргөн талбайг хамарч, олон салхин турбиныг шалгах боломжтой тул үзлэгийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
Үзлэгийн чанарыг бууруулахгүйгээр ажилтны эрсдэлийг багасгана.
Янз бүрийн орчинд ажиллах боломжтой, уян хатан, найдвартай нисэгчгүй төхөөрөмжийн шийдэл санал болгоно.
Шийдэл

Олон зориулалттай нисэгчгүй төхөөрөмжийн үзлэг
DJI Matrice 400 нь ажлын хэрэгцээнд тохируулан ачааллын төхөөрөмжөө сольж ашиглах боломжтой, найдвартай платформ юм. Зураглал хийх, үзлэг гүйцэтгэх зэрэг олон төрлийн ажлыг нэг төхөөрөмжөөр хийх боломжтой тул үзлэгийн багуудад өргөн ажиллагааны чадамж олгоно.
Олон төрлийн ачааллын төхөөрөмж ашигласнаар үзлэгийн чадамж болон ажлын үр ашгийг нэмэгдүүлнэ.
Салхин турбины үзлэгийг автоматжуулж, нэг турбинд зарцуулах хугацааг 15 минут хүртэл бууруулах боломжтой.
Урт нислэгийн хугацаатай тул илүү удаан ажиллагаанд тохиромжтой.
Zenmuse P1-тэй хослуулснаар далавчны гэмтлийг нарийвчлан илрүүлэх өндөр чанартай зураг авах боломжтой.
Zenmuse H30-тай хослуулснаар өндөр нягтралтай таталт, лазер зай хэмжигч болон ухаалаг нарийвчилсан дахин зураг авах боломжийг ашиглаж, агаарын үзлэгийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
Санал болгох дрон

Matrice 400
Жин: Ойролцоогоор 9.740 кг (батарейтэй үеийн жин)
Хөөрөх дээд жин: 15,8 кг
Нэмэлт төхөөрөмжүдийн дээд жин: 6 кг
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 59 мин
Нисэх дээд хурд (салхигүй үед): 90 км/ц
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх систем, хэвтээ эргэлдэгч LiDAR, дээд LiDAR, мөн дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан туяа мэдрэгч, зургаан чиглэлийн mmWave радар
Орчны дасан зохицол: IP55 хамгаалалт, хамгийн дээд хөөрөх өндөр 7000 м, ажиллах температур -20°–оос 50°C
Zenmuse H30 Series, Zenmuse L2, Zenmuse P1, Zenmuse V1, Zenmuse S1 болон гуравдагч талын payload-уудаар тоноглох боломжтой
Payload болон Программууд

Zenmuse H30T
Жин: 920±5 гр
IP хамгаалалтын зэрэглэл: IP54
Мэдрэгчийн төрөл: Зургаан чиглэлийн мэдрэгч болон байрлал тогтоох систем.
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 7,000 м (1676 сэнсээр тоноглогдсон); Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Zoom камер: 1/8-инч CMOS, Effective pixels: 40 MP
Өргөн өнцгийн камер: 1/1.3-инч CMOS, Effective Pixels: 48 MP.
Инфра улаан туятай улаан мэдрэх камер: 1280×1024@30fps.
Лазер зай хэмжигч: 3000 метр хүртэл

Zenmuse P1
45 MP Full-frame камер.
Shutter хурд 1/2000 секунд.
3 тэнхлэгтэй тогтвортой гимбалтай ухаалаг налуу зураг авалт.
Ажлын процесс
Өгөгдөл цуглуулах:
Zenmuse P1 эсвэл Zenmuse H30 суурилуулсан Matrice 400 ашиглан гуравдагч талын программ хангамжийн тусламжтайгаар өндөр нягтралтай харааны үзлэг хийнэ.
Өгөгдөл шинжлэх:
Үзлэгийн зургуудыг гараар шинжлэх эсвэл загвар таних арга ашиглан салхин турбины далавчны гэмтлийг илрүүлнэ.

Зөөврийн, шуурхай үнэлгээний үзлэг
DJI Matrice 4 Series нь авсаархан, тээвэрлэхэд хялбар нисэгчгүй төхөөрөмжийн цуврал бөгөөд түргэн хугацаанд үзлэг хийхэд тохиромжтой. Өндөр нягтралтай өргөн өнцгийн болон таталтын камертай тул салхин турбины төлөв байдлыг агаараас хурдан үнэлэх боломж олгоно.
Авсаархан хэмжээ, сайн маневрлах чадвар нь турбинд ойр байрлаж, илүү тохиромжтой өнцгөөс зураг авах боломж бүрдүүлнэ.
Хурдан бэлтгэгддэг, ашиглахад хялбар тул байгууламжийн дэд бүтэц, тоног төхөөрөмжийн төлөвийг богино хугацаанд үнэлнэ.
Өндөр нягтралтай харааны мэдрэгч нь хүний нүдээр анзаарагдахгүй өнгөрөх магадлалтай гэмтлийг илрүүлэхэд тусална.
Санал болгох дрон

Matrice 4E
Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Механик хаалтын хурд (Mechanical Shutter Speed): 2–1/2000 сек, хамгийн бага зураг авах интервал: 0.5 сек

Matrice 4T
Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Өргөн өнцгийн камер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Дулааны инфра улаан камер: 1280 × 1024 @30fps (Super Resolution идэвхтэй, Night Mode идэвхгүй үед)
Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)
Payload болон Программууд

DJI Pilot 2
Газрын командын систем
Ажлын процесс
Өгөгдөл цуглуулах:
DJI Pilot 2 ашиглан салхин турбины гол шалгах цэгүүдийг гараар нисэж, өндөр нягтралтай зураг авна.
Өгөгдөл шинжлэх:
Цуглуулсан мэдээллийг гараар нягталж, гэмтэл эсвэл засвар үйлчилгээ шаардлагатай хэсгийг тодорхойлно. Мөн гуравдагч талын программ хангамж руу дамжуулж, загвар таних аргаар тоног төхөөрөмжийн гэмтлийг илрүүлэх боломжтой.

