
Орон нутгийн газарзүйн мэдээллийн системтэй саадгүй уялдах нарийвчлал өндөртэй 2D болон 3D загваруудыг боловсруулж, төлөвлөлтийн үр дүнг багууд илүү бодитоор харах боломжийг бүрдүүлнэ.
Шийдвэрлэх шаардлагатай сул талууд
-
Газар зохион байгуулалт болон газар ашиглалтын төлөвлөлтөд ихэвчлэн нягтаршил багатай зураг, цаасан газрын зураг, өндрийн шугамын зураг зэрэг мэдээлэл ашиглагддаг. Эдгээр нь нарийвчлал багатайгаас гадна тогтмол шинэчлэгддэггүй.
-
Хотын орчин нь барилга байгууламж, зам талбай, дэд бүтэц ихтэй, төвөгтэй нөхцөлтэй тул өгөгдөл цуглуулах ажил удаан, үр ашиг багатай байдаг.
Дрон ашигласнаар гарах давуу талууд
Дроноор боловсруулсан 2D газрын зураг болон 3D загваруудыг ашигласнаар өгөгдлийг илүү нарийвчлалтай, шинэчилсэн байдлаар хадгалж, зураг төсөл болон төлөвлөлтийн шийдвэрийг илүү үндэслэлтэй гаргах боломжтой.
Хот суурин болон хөдөө орон нутагт нислэгийн төлөвлөгөөг хялбар үүсгэж, зураглалын ажлыг илүү үр ашигтай гүйцэтгэснээр зардал болон талбай дээр ажиллах хугацааг бууруулна.
Шийдэл
Санал болгох дрон

Matrice 4E
Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Механик хаалтын хурд (Mechanical Shutter Speed): 2–1/2000 сек, хамгийн бага зураг авах интервал: 0.5 сек
Payload болон Программууд

DJI Pilot 2
Газрын командын систем

Ажлын процесс
Өгөгдөл цуглуулалт:
Бодит газар орны нөхцөлд тохируулан 2D, Linear Flight эсвэл Smart Oblique нислэгийн даалгавар төлөвлөж, тогтмол ортомозайк зураг болон ташуу өнцгийн зургийн өгөгдөл цуглуулна. Мөн Real-Time Terrain Follow функцийг идэвхжүүлснээр газрын өндөр намын өөрчлөлтийг даган илүү чанартай өгөгдөл авах боломжтой.
Өгөгдөл боловсруулах:
Цуглуулсан өгөгдлийг DJI Terra программд импортолж, DOM, DSM, цэгэн үүлэн өгөгдөл болон 3D загвар болгон боловсруулна.
Өгөгдөл шинжилгээ:
DJI Terra-гаар боловсруулсан үр дүнг өөрийн ашигладаг гуравдагч талын программ хангамж руу импортолж, цаашдын нарийвчилсан шинжилгээ, боловсруулалтад ашиглана.

Full-Frame өндөр гүйцэтгэлтэй хэмжилт, зураглалын шийдэл
Matrice 400 дроныг Zenmuse P1 full-frame мэдрэгч болон Smart Oblique Capture функцтэй хослуулснаар агаарын хэмжилт, зураглалын ажлын үр ашиг, нарийвчлалыг шинэ түвшинд хүргэнэ. DJI Terra программтай хамт ашигласнаар хэмжилт, зураглалын нэгдсэн, үр ашигтай UAS шийдэл бүрдэнэ.
Сантиметрийн түвшний нарийвчлалтай үр дүн гаргаж, газрын хяналтын цэгийн хэрэгцээг мэдэгдэхүйц бууруулна.
Нэг нислэгээр 3 км² талбайг хамарч, 5 см GSD бүхий өгөгдөл цуглуулах боломжтой тул талбайн ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ.
Олон төрлийн зориулалтаар ашиглах боломжтой, найдвартай дроны платформ.
Zenmuse P1 нь 45MP full-frame мэдрэгчтэй тул өндөр чанартай өгөгдөл цуглуулах боломжийг бүрдүүлнэ.
Санал болгох дрон

Matrice 400
Жин: Ойролцоогоор 9.740 кг (батарейтэй үеийн жин)
Хөөрөх дээд жин: 15,8 кг
Нэмэлт төхөөрөмжүдийн дээд жин: 6 кг
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 59 мин
Нисэх дээд хурд (салхигүй үед): 90 км/ц
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх систем, хэвтээ эргэлдэгч LiDAR, дээд LiDAR, мөн дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан туяа мэдрэгч, зургаан чиглэлийн mmWave радар
Орчны дасан зохицол: IP55 хамгаалалт, хамгийн дээд хөөрөх өндөр 7000 м, ажиллах температур -20°–оос 50°C
Zenmuse H30 Series, Zenmuse L2, Zenmuse P1, Zenmuse V1, Zenmuse S1 болон гуравдагч талын payload-уудаар тоноглох боломжтой
Payload болон Программууд

Zenmuse P1
45 MP Full-frame камер.
Shutter хурд 1/2000 секунд.
3 тэнхлэгтэй тогтвортой гимбалтай ухаалаг налуу зураг авалт.

DJI Pilot 2
Газрын командын систем

Ажлын процесс
Өгөгдөл цуглуулалт:
Бодит газар орны нөхцөл байдалд тохируулан 2D, Linear Flight эсвэл Smart Oblique нислэгийн даалгавар төлөвлөж, тогтмол ортомозайк зураг болон ташуу өнцгийн зургийн өгөгдөл цуглуулна. Шаардлагатай тохиолдолд Terrain Follow функцэд зориулан DSM файлыг импортолж ашиглана.
Өгөгдөл боловсруулах:
Цуглуулсан өгөгдлийг DJI Terra программд импортолж, DOM, DSM, цэгэн үүлэн өгөгдөл болон 3D загвар болгон боловсруулна.
Өгөгдөл шинжилгээ:
DJI Terra-гаар боловсруулсан үр дүнг өөрийн ашигладаг гуравдагч талын программ хангамж руу импортолж, цаашдын нарийвчилсан шинжилгээ, боловсруулалтад ашиглана.


