
Уламжлалт хэмжилтийн аргатай харьцуулахад илүү аюулгүй, хурдан, нарийвчлалтай өгөгдөл цуглуулах боломжийг ашиглан овоолгын хэмжилт болон уурхайн нүхний загварчлалын ажлыг оновчтой болгоно.
Шийдвэрлэх шаардлагатай сул талууд
-
Уурхайн хэмжилтийн талбай нь ихэвчлэн алслагдсан, ажилтны аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй нөхцөлтэй байдаг.
-
Газрын уламжлалт хэмжилтийн арга нь зардал өндөртэй, цаг их шаарддаг бөгөөд үр ашиг багатай.
-
Уламжлалт аргаар өгөгдлийн чанар, нарийвчлалыг тогтвортой хангах нь хүндрэлтэй байдаг.
Дрон ашигласнаар гарах давуу талууд
Өргөн уудам, эрсдэлтэй талбайг богино хугацаанд хамарч, өгөгдөл цуглуулах үйл явцыг илүү цэгцтэй, шуурхай болгохын зэрэгцээ ажилтны аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ.
Талбай дээр хурдан байрлуулж ашиглах боломжтой агаарын өгөгдөл цуглуулах шийдлээр зардлыг бууруулж, ажлын үр ашгийг сайжруулна.
Давтагдах нислэгийн даалгавраар өгөгдлийг тогтмол цуглуулснаар мэдээллийн чанар, хэмжилтийн нарийвчлалыг хадгалах боломжтой.
Шийдэл
Санал болгох дрон

Matrice 4E
Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Механик хаалтын хурд (Mechanical Shutter Speed): 2–1/2000 сек, хамгийн бага зураг авах интервал: 0.5 сек
Payload болон Программууд

DJI Pilot 2
Газрын командын систем

Ажлын процесс
Өгөгдөл цуглуулалт:
Тогтмол ортомозайк өгөгдөл авахын тулд 2D газрын зургийн нислэг төлөвлөнө. Харин талбайн видео бичлэг болон панорама зураг нэгтгэх шаардлагатай бол waypoint нислэгийг ашиглана.
Өгөгдөл боловсруулах:
Цуглуулсан өгөгдлийг DJI Terra программд импортолж, DOM, DSM, цэгэн үүлэн өгөгдөл болон 3D загварын үр дүн болгон боловсруулна.
Өгөгдөл шинжилгээ:
DJI Terra дээр тэмдэглэгээ хийх, хэмжилт гүйцэтгэх болон эзлэхүүний шинжилгээг шууд хийх боломжтой. Мөн боловсруулсан DOM, DSM эсвэл 3D загварын үр дүнг өөрийн ашигладаг гуравдагч талын программ руу импортолж, цаашдын нарийвчилсан шинжилгээнд ашиглана.
Санал болгох дрон

Matrice 400
Жин: Ойролцоогоор 9.740 кг (батарейтэй үеийн жин)
Хөөрөх дээд жин: 15,8 кг
Нэмэлт төхөөрөмжүдийн дээд жин: 6 кг
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 59 мин
Нисэх дээд хурд (салхигүй үед): 90 км/ц
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх систем, хэвтээ эргэлдэгч LiDAR, дээд LiDAR, мөн дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан туяа мэдрэгч, зургаан чиглэлийн mmWave радар
Орчны дасан зохицол: IP55 хамгаалалт, хамгийн дээд хөөрөх өндөр 7000 м, ажиллах температур -20°–оос 50°C
Zenmuse H30 Series, Zenmuse L2, Zenmuse P1, Zenmuse V1, Zenmuse S1 болон гуравдагч талын payload-уудаар тоноглох боломжтой
Payload болон Программууд

Zenmuse P1
45 MP Full-frame камер.
Shutter хурд 1/2000 секунд.
3 тэнхлэгтэй тогтвортой гимбалтай ухаалаг налуу зураг авалт.

DJI Pilot 2
Газрын командын систем

Ажлын процесс
Өгөгдөл цуглуулалт:
Тогтмол ортомозайк өгөгдөл авахын тулд 2D газрын зургийн нислэг төлөвлөнө. Харин талбайн видео бичлэг болон панорама зураг нэгтгэх шаардлагатай бол waypoint нислэгийг ашиглана.
Өгөгдөл боловсруулах:
Цуглуулсан өгөгдлийг DJI Terra программд импортолж, DOM, DSM, цэгэн үүлэн өгөгдөл болон 3D загвар болгон боловсруулна.
Өгөгдөл шинжилгээ:
DJI Terra дээр тэмдэглэгээ хийх, хэмжилт гүйцэтгэх болон эзлэхүүний шинжилгээг шууд хийх боломжтой. Мөн боловсруулсан DOM, DSM эсвэл 3D загварын үр дүнг өөрийн ашигладаг гуравдагч талын программ руу импортолж, цаашдын нарийвчилсан шинжилгээнд ашиглана.



