Хөрөнгө, тоног төхөөрөмжийн үзлэг шалгалт

Хөрөнгө, тоног төхөөрөмжийн үзлэг шалгалт

Уурхайн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр харагдах орчны болон дулааны өгөгдөл цуглуулж, хөрөнгө, тоног төхөөрөмжийн үзлэг шалгалтыг илүү хурдан, үр ашигтай болгоно.

Шийдвэрлэх шаардлагатай сул талууд

-

Гар аргаар хийх үзлэг шалгалт нь ялангуяа томоохон уурхайн талбайд их цаг хугацаа зарцуулж, үр ашиг багатай байдаг.

-

Уламжлалт үзлэгийн арга нь их хэмжээний хүн хүч, нөөц шаардах нь түгээмэл.

-

Үзлэг шалгалтын давтамж бага байх нь тоног төхөөрөмжийн эвдрэл, үйл ажиллагааны зардал нэмэгдэх эрсдэлийг бий болгодог.

-

Хүрэхэд хүндрэлтэй байршилд байрлах уурхайн хөрөнгө, тоног төхөөрөмжийг уламжлалт аргаар шалгах нь хүндрэлтэй байдаг.

Дрон ашигласнаар гарах давуу талууд

Хөрөнгө, тоног төхөөрөмжийн төлөв байдлыг хялбар үнэлж, өгөгдөл цуглуулах үйл явцыг мэдэгдэхүйц хялбаршуулна.

Хурдан нэвтрүүлэх боломжтой агаарын дата цуглуулалтын шийдлээр зардлыг бууруулж, ажлын үр ашгийг нэмэгдүүлнэ.

Бодит цагийн өгөгдөл цуглуулснаар уурхайн үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлт, нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлнэ.

Агаарын өнцгөөс харах боломж нь хүрэхэд хүндрэлтэй хэсэгт байрлах хөрөнгө, тоног төхөөрөмжийг илүү бүрэн, нарийвчилсан байдлаар шалгах боломж олгоно.

Шийдэл

Алсаас автоматжуулсан хөрөнгө, тоног төхөөрөмжийн үзлэгийн шийдэл

Уурхайн талбайд DJI Dock 3-ыг суурилуулж, DJI FlightHub 2 платформоор дамжуулан талбайн үзлэг шалгалт болон зураглалын ажлыг алсаас удирдан гүйцэтгэх боломжтой. Нислэгийн явцыг шууд хянахын зэрэгцээ цуглуулсан өгөгдлийг үүлэн системд бодит цагт синхрончлон хадгална.

Бүрэн автомат дроны нислэгийн даалгаврууд нь хүний байнгын хяналт шаардалгүйгээр өгөгдлийг тогтмол, нэгэн жигд цуглуулах боломжийг бүрдүүлнэ.

Гар аргаар дрон ажиллуулахад шаардагддаг хүн хүч, цаг хугацааг багасгаснаар үйл ажиллагааны зардлыг мэдэгдэхүйц бууруулна.

Өндөр нарийвчлалтай зураглалын камераар тоноглогдсон тул уурхайн талбайн нөхцөл байдал, хөрөнгө тоног төхөөрөмжийн төлөвийг илүү тодорхой, найдвартай баримтжуулна.

Суурилуулах, арчлахад хялбар бөгөөд өндөр температур, хэт хүйтэн, өндөрлөг газар болон ширүүн бороотой зэрэг хүнд нөхцөлд ч хэвийн ажиллах боломжтой.

Санал болгох дрон

Matrice 4D

Жин: Ойролцоогоор 1.850 кг

Нисэх дээд хугацаа: 54 мин

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: IP55, Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,500 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.

Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP

Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP

Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP

Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)

DJI Dock 3

Жин: 34 кг (дронгүйгээр)

Хэмжээ: урт 570 мм, өргөн 583 мм, өндөр 465 мм.

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Ажиллах температур -25℃-45℃, IP55 хамгаалалтын зэрэглэл, ажиллагааны хамгийн дээд өндөр: 4,000 м.

Ажиллах дээд радиус: 10км

Payload болон Программууд

DJI FlightHub 2

Дрон болон Dock-уудад зориулсан cloud management system

Ажлын процесс

  1. Өгөгдөл цуглуулалт:

  • Тодорхой хөрөнгө, тоног төхөөрөмжийн үзлэг хийх эсвэл уурхайн үйл ажиллагааны бүсийг хянах зорилгоор тогтмол нислэгийн даалгавар төлөвлөнө.

  1. Өгөгдөл боловсруулалт:

  • DJI FlightHub 2 дээр өгөгдөл боловсруулалтыг автоматжуулж, 3D загвар үүсгэнэ.

  1. Өгөгдөл шинжилгээ:

  • DJI Terra эсвэл гуравдагч талын программ ашиглан илүү нарийвчилсан, ухаалаг шинжилгээ хийнэ.

Харагдах орчин болон дулааны үзлэгийн найдвартай шийдэл

Matrice 400 дроныг Zenmuse H30T олон мэдрэгчтэй төхөөрөмжтэй хослуулснаар харагдах орчин болон дулааны өгөгдлийг цуглуулж, чухал хөрөнгө, тоног төхөөрөмжийг аюулгүй зайнаас шалгах боломжтой. Олон зориулалттай платформ тул үйл ажиллагааны хэрэгцээнээс хамааран төхөөрөмжийг сольж, өөр өөр төрлийн дата цуглуулалтын нислэг гүйцэтгэх боломжийг олгоно.

Найдвартай, бат бөх ажиллагаатай, олон зориулалтаар ашиглах боломжтой дроны платформ.

H30T төхөөрөмж нь хос харааны камер, дулааны камер болон лазер зай хэмжигч мэдрэгчээр тоноглогдсон.

59 минут хүртэл нисэх хугацаатай тул талбайн ажлын үр ашгийг нэмэгдүүлнэ.

Үзлэгийн нислэгийг шууд дамжуулан хянах эсвэл цуглуулсан өгөгдлийг DJI FlightHub 2 платформд байршуулж, баг хоорондын хамтын ажиллагааг илүү хялбар, үр дүнтэй болгоно.

Санал болгох дрон

Matrice 400

Жин: Ойролцоогоор 9.740 кг (батарейтэй үеийн жин)

Хөөрөх дээд жин: 15,8 кг

Нэмэлт төхөөрөмжүдийн дээд жин: 6 кг

Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 59 мин

Нисэх дээд хурд (салхигүй үед): 90 км/ц

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх систем, хэвтээ эргэлдэгч LiDAR, дээд LiDAR, мөн дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан туяа мэдрэгч, зургаан чиглэлийн mmWave радар

Орчны дасан зохицол: IP55 хамгаалалт, хамгийн дээд хөөрөх өндөр 7000 м, ажиллах температур -20°–оос 50°C

Zenmuse H30 Series, Zenmuse L2, Zenmuse P1, Zenmuse V1, Zenmuse S1 болон гуравдагч талын payload-уудаар тоноглох боломжтой

Payload болон Программууд

Zenmuse H30T

Жин: 920±5 гр

IP хамгаалалтын зэрэглэл: IP54

Мэдрэгчийн төрөл: Зургаан чиглэлийн мэдрэгч болон байрлал тогтоох систем.

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 7,000 м (1676 сэнсээр тоноглогдсон); Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.

Zoom камер: 1/8-инч CMOS, Effective pixels: 40 MP

Өргөн өнцгийн камер: 1/1.3-инч CMOS, Effective Pixels: 48 MP.

Инфра улаан туятай улаан мэдрэх камер: 1280×1024@30fps.

Лазер зай хэмжигч: 3000 метр хүртэл

DJI Pilot 2

Газрын командын систем

Ажлын процесс

  1. Өгөгдөл цуглуулалт:

  • Гар удирдлагатай үзлэгийн нислэг гүйцэтгэх эсвэл Live Mission Recording ашиглан тухайн нислэгийг бичиж авч, цаашид давтан ашиглах боломжтой тогтмол нислэгийн даалгавар болгон хадгална.

  1. Өгөгдөл боловсруулах:

  • DJI FlightHub 2 ашиглан үзлэгийн нислэгийг шууд дамжуулан хянах эсвэл цуглуулсан өгөгдлийг үүлэн системд байршуулж, баг хоорондын хамтын ажиллагааг илүү үр ашигтай болгоно.

  1. Өгөгдөл шинжилгээ:

  • DJI Thermal Analysis Tool эсвэл өөрийн сонгосон гуравдагч талын программ ашиглан дулааны болон харагдах орчны өгөгдөлд гүнзгийрүүлсэн шинжилгээ хийнэ.

Бидэнтэй холбогдохыг хүсч байна уу?

Асуух зүйл, санал хүсэлт өгөхийг хүсч байвал бид үргэлж нээлттэй байх болно.

Үнийн санал авахыг хүсч байна уу?

Бид таны хүсэлтэд тулгуурлан хамгийн таатай үнийн саналыг хурдан хугацаанд илгээх болно.

Бусад төрлүүд

Бидний үйлчилгээ

Дрон засвар, үйлчилгээ

Сургалт

Холбоо барих

@hobbyzonemongolia

DJI Mongolia

ecommerce@hobbyzone.mn

+976 7603-0000

Copyright © 2025 River Group All Rights Reserved.

Privacy Policy

Use of Cookies

Бидэнтэй холбогдохыг хүсч байна уу?

Асуух зүйл, санал хүсэлт өгөхийг хүсч байвал бид үргэлж нээлттэй байх болно.

Үнийн санал авахыг хүсч байна уу?

Бид таны хүсэлтэд тулгуурлан хамгийн таатай үнийн саналыг хурдан хугацаанд илгээх болно.

Бусад төрлүүд

Бидний үйлчилгээ

Дрон засвар, үйлчилгээ

Сургалт

Холбоо барих

@hobbyzonemongolia

DJI Mongolia

ecommerce@hobbyzone.mn

+976 7603-0000

Copyright © 2025 River Group All Rights Reserved.

Privacy Policy

Use of Cookies