
Барилгын мэдээллийн загварчлал (BIM)
Барилгын мэдээллийн загварчлал буюу BIM процесст шаардлагатай барилга байгууламж, хөрөнгийн мэдээллийг үр ашигтай, өндөр нарийвчлалтайгаар цуглуулна.
Шийдвэрлэх шаардлагатай сул талууд
-
Зураг төсөл болон бодит гүйцэтгэлийг харьцуулахад ашиглах 3D визуал загвар дутмаг байдаг.
-
Газрын уламжлалт шийдлээр өгөгдөл цуглуулах нь цаг хугацаа их шаарддаг бөгөөд зардал өндөртэй.
Дрон ашигласнаар гарах давуу талууд
Талбайн нарийвчлалтай 3D загварыг үүсгэснээр зураг төсөл болон бодит гүйцэтгэлийг визуал байдлаар хялбар харьцуулах боломжтой.
Энгийн, цэгцтэй өгөгдөл цуглуулах ажлын урсгалаар BIM процессын үр ашгийг нэмэгдүүлнэ.
Шийдэл
Санал болгох дрон

Matrice 4E
Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Механик хаалтын хурд (Mechanical Shutter Speed): 2–1/2000 сек, хамгийн бага зураг авах интервал: 0.5 сек
Payload болон Программууд

DJI Pilot 2
Газрын командын систем


Ажлын процесс
Өгөгдөл цуглуулах:
Барилга байгууламжийн төрөл, хэлбэр хийцэд тохируулан нислэгийн даалгаврыг уян хатан төлөвлөж, шаардлагатай өгөгдлийг цуглуулна.
Өгөгдөл боловсруулах:
Цуглуулсан өгөгдлийг DJI Terra программд боловсруулж, өндөр чанартай 3D загвар үүсгэнэ. Дараа нь DJI Modify руу импортолж, загварыг засварлан сайжруулах боломжтой.
Өгөгдөл шинжлэх:
Үүсгэсэн 3D загварыг хялбар экспортолж, багуудтай хуваалцан, барилгын мэдээллийн загварчлалын шинжилгээнд ашиглана.


