DJI DOCK 2
Илүү авсаархан атлаа өндөр чадамжтай DJI Dock 2 нь Matrice 3D эсвэл 3TD дронуудыг хялбар бөгөөд аюулгүй байдлаар ажиллуулна. Dock 2 нь хөнгөн жинтэй, өндөр түвшний ажиллагааг дэмждэг ба Cloud технологид суурилсан ухаалаг функцүүдийн тусламжтайгаар автомат ажиллагааны үр ашиг, чанарыг нэмэгдүүлдэг.
Дотоод Нөөц Батерейтай
Гэнэт цахилгаан тасрах тохиолдолд, DJI Dock 2 дотоод нөөц батарейны ачаар 5 цагаас дээш хугацаанд бие даан ажиллаж, нисэх төхөөрөмжийг аюулгүй буулгах хангалттай хугацааг олгодог.
Зургаан Сарын Үзлэг Засварын Завсарлага
Өндөр хамгаалалт, найдвартай байдлын ачаар DJI Dock 2-г ойролцоогоор зургаан сар тутамд засвар үйлчилгээ хийвэл хангалттай бөгөөд ингэснээр хүний нөөцийн зардлыг багасгах боломжтой.
Хэвийн бус нөхцөл байдлыг мэдээллэх
Хэрвээ DJI Dock 2 болон нисэх төхөөрөмж даалгавар гүйцэтгэхэд алдаа гарах эсвэл онцгой нөхцөл үүсвэл, DJI FlightHub 2 шууд имэйлээр мэдэгдэл илгээдэг. Энэ нь операторуудад асуудлыг хянах, шийдвэрлэхэд тусалдаг.
Нислэгийн хугацаа

Функц нэмэх боломж
Илүү олон функц нэмэх боломжтой бөгөөд нисэх төхөөрөмжийн E-Port ашиглан чанга яригч, гэрэлтүүлэг зэрэгтэй холбогдож DJI FlightHub 2-аар алсаас удирдах боломжтой. Мөн нисэх төхөөрөмжийн E-Port Lite нь нислэг болон аюулгүй байдлыг хангах үүднээс нэмэлт аюулгүйн шүхэртэй холбогдохыг боломжтой.
Edge Computing
DJI Dock 2 нь тооцооллын өргөтгөлийн интерфэйстэй бөгөөд энэ нь медиа файлуудыг урьдчилан боловсруулах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэж, ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлдэг.
Private Deployment With Cloud API
DJI Dock 2-ыг Cloud API ашиглан өөрийн хэрэгцээнд тохирсон удирдлагын системээр тохируулж эсвэл өөр cloud платформтой хурдан холбож, суурилуулалтыг хөнгөвчилөх боломжтой.
Cloud-to-Cloud Coordination
DJI FlightHub 2-ын FlightHub Sync функцийг ашиглан хэрэглэгчид үйл ажиллагааны өгөгдлийг уян хатан удирдах зорилгоор өөр cloud платформтой хялбар холбон ашиглах боломжтой.
DJI TerraAPI
DJI TerraAPI ашигласнаар хэрэглэгчид DJI Terra-ийн газрын зураглалын чадварыг өөрсдийн Dock удирдлагын системд нэгтгэх боломжтой боллоо. Ингэснээр 2D/3D зураглалыг хэрэглэгчийн хүссэнээр бүрдүүлж, DJI Dock 2-ийн үйл ажиллагааны үр дүнг олон салбарын хэрэгцээнд илүү сайн нийцүүлэх боломжтой болно.











