DJI Mic Mini 2S утасгүй микрофон нь 32-бит дотоод бичлэг болон 28 хүртэлх цагийн хадгалах багтаамжийн тусламжтайгаар аудиог найдвартай нөөцөлнө. AI-аар сайжруулсан дуу чимээ дарах технологи нь хүний дуу хоолойг орчны чимээнээс нарийн ялгана. Мөн үе дамнасан холболтоор 4 дамжуулагчийг 1 хүлээн авагчтай (4TX + 1RX) холбох, OsmoAudio™-д шууд холбогдох боломж болон шинэчлэн загварчилсан цэнэглэгч гэрийн тусламжтайгаар иж бүрэн утасгүй микрофоны систем болгон өргөжүүлээрэй.

Таамаглахын аргагүй орчны акустикт санаа зовох шаардлагагүй. 32-бит хөвөгч таслалтай бичлэг нь дууны түвшнийг байнга хянах төвөггүйгээр аудиог найдвартай бичиж авна. Мөн 24-бит аудиог 28 хүртэлх цагаар хадгалах багтаамжтай тул дахин давтагдашгүй мөчүүдийг ганцхан оролдлогоор итгэлтэй, найдвартай буулгахад тусална.
Цэнэглэгч гэрийг компьютер эсвэл ухаалаг утсанд шууд холбон, дотоод бичлэгүүдээ 34 MB/s хүртэлх хурдаар дамжуулах боломжтой. Энэ хурдаар 24-bit-ийн 30 минутын аудио бичлэгийг ойролцоогоор 8 секундэд шилжүүлж, бичлэгийн дараах боловсруулалтын ажлыг хурдасгана.
DJI-ийн шинэ, өөрсдийн хөгжүүлсэн AI дуу чимээ дарах загварт тулгуурлан DJI Mic Mini 2S нь орчны чимээг нарийн ялгаж, үр дүнтэй дарна. Ингэснээр хүний дуу хоолой тунгалаг, баялаг деталтайгаар тод сонсогдоно.


Regular горим нь цэвэр, байгалийн бөгөөд тэнцвэртэй аудио хүргэнэ. Rich горим нь нам давтамжийг илүү тодотгож, дуу хоолойг өтгөн, хүчирхэг сонсгоно. Харин Bright горим нь өндөр давтамжийг онцлон, дуу хоолойг илүү тод, цэвэр сонсогдуулна.



Хүлээн авагчийг DJI Mic Series Camera Adapter ашиглан Sony камерт холбож болно. Quadraphonic горимд 4 аудио track-ийг тус тусад нь гаргах боломжтой. Ингэснээр track бүрийг нарийн ялган боловсруулж, уян хатан mix хийх боломж бүрдэн, post-production үеийн бүтээлч эрх чөлөөг нэмэгдүүлнэ.
Олон төрлийн Osmo төхөөрөмжид DJI Mic Mini 2S-ийн 2 хүртэлх дамжуулагчийг нэмэлт хүлээн авагчгүйгээр шууд холбож, 48 kHz 24-bit өндөр чанартай аудио бичих боломжтой.

Osmo Pocket 4 нь 14-stop dynamic range-ийн тусламжтайгаар гэрэл, сүүдрийн нарийн ялгааг буулгадаг бол Mic Mini 2S нь 32-bit float дотоод бичлэгээр дуу авианы баялаг деталийг мөн адил бүрэн хадгална.

Бүрэн дүүрэн мэдрэмжийг бий болгоход дүрс болон дууны оролцоо хоёулаа чухал. 4K/100fps өндөр frame rate-тай 360° видео бичих зуур Mic Mini 2S нь орчны бодит дуу авиаг нэгэн зэрэг бичнэ.

Биед зүүдэг авсаархан камерт мөн адил жижиг, clip-on микрофон төгс тохирно. Mic Mini 2S нь хөдөлгөөнтэй POV бичлэгийг цэвэр, тод дуугаар баяжуулж, vlog хийхэд найдвартай микрофон болж өгнө.

Энэхүү flagship action camera нь хүлээн авагч ашиглахгүйгээр Mic Mini 2S-т шууд холбогдож, гадаа зураг авалтын төхөөрөмжийн бүрдлийг илүү хялбар болгоно. Хоёр түвшний AI дуу чимээ даралт нь шаардлагагүй чимээг нарийн шүүж, эрч хүчтэй дүрслэлийг хүчирхэг, тод аудиотой хослуулна.

Камер болон ухаалаг утсаар ажиллах үед батарейн зарцуулалтыг оновчтой болгож, ашиглах хугацааг уртасгана.














