Mini Wireless Microphone

DJI MIC

MINI

More Than Sound

DJI Mic Mini 2 нь ихэнх хувцаслалттай зохицох олон өнгийн соронзон бүрхүүлтэй, авсаархан утасгүй микрофон юм. Гурван төрлийн дууны өнгөний тохиргоо, олон төхөөрөмжтэй холбогдох боломж болон DJI OsmoAudio технологийн тусламжтайгаар өндөр чанартай дуу бичлэг хийх боломжийг олгоно. Удаан ажиллах батарей, бүх хэрэгслийг нэг дор хадгалах шийдэл нь контент бүтээх үйл явцыг илүү хялбар болгоно.

Хөнгөн, олон төрлөөр ашиглах боломжтой, авсаархан хадгалалттай
Өндөр чанартай дуу, олон төхөөрөмжтэй зэрэг холбогдох боломжтой
Дууны өнгөний 3 тохиргоо, 2 түвшний дуу чимээ дарагчтай
Дуу хэт чангарч тасалдахаас сэргийлэх автомат хязгаарлагчтай
DJI OsmoAudio-той шууд холбогдоно
48 цаг хүртэл ажиллах хугацаа, эрчим хүч хэмнэх горимтой

Ямар ч загварт зохицно

Энгийн атлаа гоёмсог

Дамжуулагчийн стандарт Obsidian Black болон Glaze White өнгийн соронзон урд бүрхүүл нь гоо зүй, хэрэглээний практик байдлыг хослуулсан цэвэрхэн дизайнтай. Тиймээс олон төрлийн нөхцөл, орчинд төвөггүй зохицно.

Тод өнгөөр, илүү бүтээлч агшнууд

Хотын адал явдал бичих эсвэл гадаа спортын мөчүүдээ буулгах аль ч үед 8 төрлийн тод өнгийн соронзон урд бүрхүүл нь энгийн агшныг илүү онцгой, бүтээлч туршлага болгон хувиргана.

Жижиг, хөнгөн, олон талын хэрэглээтэй

DJI Mic Mini 2-ийн дамжуулагч нь ойролцоогоор
11 гр жинтэй тул зүүхэд эвтэйхэн. Салгаж болдог, эргүүлэх боломжтой соронзон хавчаарын тусламжтайгаар микрофоны өнцгийг уян хатан тохируулж болно. Хажуу талаар нь хавчих эсвэл доош харуулан зүүх үед ч ямар ч нөхцөлд дууг оновчтой бичихэд тусална.

Бүх зүйл нэг дор

Сайжруулсан цэнэглэгч кейс болон шинэ mobile charging case нь дамжуулагч, хүлээн авагч болон дагалдах хэрэгслүүдийг цэгцтэй хадгалж, хэрэглэхэд үргэлж бэлэн байлгана. Харин mobile хувилбар нь гар утсаар бичлэг хийх олон төрлийн хэрэгцээнд тусгайлан тохирсон.

Бүтээлч бичлэг, хязгааргүй боломж

Гэр бүлийн нандин мөчүүд

Арга хэмжээ, эвентүүд

Хотын алхалт, аялал

Дугуй унах мөчүүд

Төвөгтэй тохиргоо шаардалгүйгээр хүүхдийн инээд, шулганааг тод цэвэр бичнэ. Өсөж торниж буй хамгийн байгалийн, эрх чөлөөтэй дуу авиаг алдалгүй хадгалаарай.

Бие жижиг ч, Бэлчээр том

Таны хэв маягт тохирох дууны өнгөний 3 тохиргоо

Regular буюу үндсэн горим нь цэвэр, байгалийн, тэнцвэртэй дуу гаргана. Rich горим нь нам давтамжийг илүү тодруулж, дууг илүү дүүрэн, хүчтэй сонсогдуулна. Харин Bright горим нь өндөр давтамжийг онцолж, таны хоолойг илүү тод, цэвэр, гялалзсан өнгөтэй болгоно.

Basic: Дотоод орчинд цэвэр дуу бичих

Basic түвшний дуу чимээ дарагч нь нам гүм дотоод орчинд тохиромжтой. Сэнс, агааржуулагч болон цуурай зэрэг орчны дуу чимээг багасгахын зэрэгцээ хүний хоолойг тод хэвээр хадгална.

Strong: Чимээтэй орчинд ч тод хоолой

Strong түвшний дуу чимээ дарагч нь дуу чимээ ихтэй орчинд илүү үр дүнтэй. Орчны шуугианыг мэдэгдэхүйц бууруулж, хүний хоолойг илүү тод, цэвэр бичихэд тусална.

Нарийн деталтай, чанартай дуу

DJI Mic Mini 2 нь бүх чиглэлээс дуу хүлээн авах утасгүй бичлэгийг дэмждэг. Эргүүлэх боломжтой хавчаар нь микрофоныг дууны эх үүсвэр рүү оновчтой чиглүүлэхэд тусалж, 48kHz 24-bit өндөр нарийвчлалтай дуу бичлэг хийх боломж олгоно.

Дуу хэт чангарч тасалдахаас сэргийлэх автомат хязгаарлагч

Автомат хязгаарлагчийг идэвхжүүлсэн үед дууны оролт хэт өндөр байвал DJI Mic Mini 2 нь дууны түвшнийг автоматаар бууруулна. Ингэснээр дуу тасалдах, гажих эрсдэлийг багасгаж, найдвартай дууны чанарыг хадгална. Энэ нь ялангуяа контент бүтээгчдэд маш хэрэгтэй функц юм.

Safety Track — нэмэлт хамгаалалт

DJI Mimo апп дээр Safety Track функцийг идэвхжүүлснээр DJI Mic Mini 2 нь дууг хоёр сувгаар бичиж чадна. Үндсэн суваг нь дууг хэвийн түвшинд бичих бол хоёр дахь суваг нь 6 dB-ээр нам түвшинд бичнэ. Ингэснээр ялангуяа шууд арга хэмжээний үед дуу хэт чангарч тасалдах, гажих зэрэг асуудлаас сэргийлэхэд тусална.

Олон өнгийн салхины хамгаалалт

Салхины хамгаалалт суурилуулснаар дамжуулагч нь салхины чимээ болон бусад хүсээгүй шуугианыг үр дүнтэй бууруулж, салхитай эсвэл чимээтэй орчинд ч тод, цэвэр дуу бичихэд тусална. Шууд дамжуулалт, влог болон бусад төрлийн бичлэгт тохиромжтой.

5 түвшний Gain тохиргоо

Хүлээн авагч дээрх эргэдэг товчлуурын тусламжтайгаар gain-ийг 5 түвшинд хурдан тохируулж болно. Энэ нь ашиглахад хялбар, ажиллагааг илүү үр дүнтэй болгохоос гадна gain-ийг зөв тохируулснаар дууны тод цэвэр байдлыг сайжруулна.

Олон төхөөрөмжтэй нийцтэй

DJI Mic Mini 2 нь DJI Mic Mini Receiver-ийг ашигладаг бөгөөд камер, ухаалаг утас, компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдтэй хялбар холбогдоно. Илүү олон боломж, илүү уян хатан хэрэглээ.

Тасралтгүй холболт, ойлгомжтой удирдлага

DJI Mic Mini Receiver болон DJI Mic Series Mobile Receiver нь хоёр хүртэлх дамжуулагч, нэг хүлээн авагчтайгаар утасгүй дуу бичих боломжийг дэмждэг.

Холимог төхөөрөмжийн дамжуулалт

Олон үеийн төхөөрөмжтэй нийцтэй

2 түвшний дуу чимээ дарагч

Тохиргоо ба firmware шинэчлэлт

DJI Mic Mini Receiver нь DJI Mic Mini болон DJI Mic Mini 2 Transmitter-үүдтэй холимог байдлаар холбогдож, олон эх үүсвэрээс дууг хялбар бичих боломж олгоно.

DJI OsmoAudio шууд холболт

Osmo Pocket 4, Osmo 360, Osmo Nano, Osmo Action 6 болон бусад төхөөрөмжүүд нь нэмэлт хүлээн авагч ашиглах шаардлагагүйгээр DJI OsmoAudio-оор дамжуулан хоёр хүртэлх DJI Mic Mini 2 Transmitter-тэй шууд холбогдоно. Ингэснээр 48kHz 24-bit студийн түвшний өндөр чанартай дууг хялбар бичих боломжтой.

Osmo Nano

Osmo 360

Osmo Pocket 4

Osmo Action 6

Гадаа идэвхтэй хөдөлгөөн хийж байхдаа ч, өдөр тутмын аяллын бичлэгээ хийж байхдаа ч нэг товшилтоор тод цэвэр дуу, нарийн деталтай дүрсийг хослуулан, бодит агшин бүрийг илүү амьд мэдрэмжтэйгээр буулгана.

Илүү хол дамжуулалт, удаан ажиллах хугацаа

Хол зайнд тогтвортой дамжуулна

DJI Mic Mini 2 (2 TX + 1 RX) багцын DJI Mic Mini Receiver-тэй ашиглах үед дамжуулах зай 400 метр хүртэл хүрнэ. Харин mobile receiver-тэй холбосон үед ч 300 метр хүртэлх зайд тогтвортой дамжуулалт хийх боломжтой.

48 цаг хүртэл ажиллах хугацаа, эрчим хүч хэмнэлт

Дамжуулагч нь 11.5 цаг хүртэл, хүлээн авагч нь 10.5 цаг хүртэл тус тус ажиллана. Харин бүрэн цэнэглэсэн цэнэглэгч кейстэй ашиглавал нийт ажиллах хугацаа 48 цаг хүртэл нэмэгдэнэ. Урт ярилцлага, шууд дамжуулалт зэрэгт бүтээлч ажлаа тасалдуулахгүй, санаагаа чөлөөтэй үргэлжлүүлэх боломжтой.

Үр ашигтай эрчим хүч хэмнэлт, санаа зоволтгүй батарей

Хурдан цэнэглэлт

Автомат эрчим хүч хэмнэлт

Автомат унтрах

Камертай хамт автоматаар асаж/унтарна

Цэнэглэх зуураа ашиглах боломжтой

Mic Mini Receiver болон Mic Mini 2 Transmitter-ийг ердөө 5 минут цэнэглээд ойролцоогоор 1 цаг ашиглах боломжтой.

Манайд худалдаалагдаж буй загварууд

DJI Mic Mini 2

(2TX + 1RX + Charging Case)

DJI Mic Mini 2

(2TX + 1 Mobile RX + Charging Case)

DJI Mic Mini 2

(1TX + 1 Mobile RX + Charging Case)

Бидэнтэй холбогдохыг хүсч байна уу?

Асуух зүйл, санал хүсэлт өгөхийг хүсч байвал бид үргэлж нээлттэй байх болно.

Үнийн санал авахыг хүсч байна уу?

Бид таны хүсэлтэд тулгуурлан хамгийн таатай үнийн саналыг хурдан хугацаанд илгээх болно.

Бусад төрлүүд

Бидний үйлчилгээ

Дрон засвар, үйлчилгээ

Сургалт

Холбоо барих

@hobbyzonemongolia

DJI Mongolia

ecommerce@hobbyzone.mn

+976 7603-0000

Copyright © 2025 River Group All Rights Reserved.

Privacy Policy

Use of Cookies