Бүгдийг нэгтгэсэн влог дрон
DJI FLIP
Шинэ боломжуудын үүдийг нээе
DJI Flip нь авсаархан дизайнтай бөгөөд онцгой зураг авалтын чадвартай. Удирдлагагүйгээр гар дээрээс хөөрч, бүхий л мөчүүдийг хялбархан буулгах боломжийг олгодог. Мөн биетийг фокуслах систем нь гол объектыг дэлгэцэнд хадгалж, сэтгэл татам дүрсийг амархан зураглах боломжийг олгоно. Сэнсний бүрэн хамгаалалт бүхий эвхэгддэг далавч нь хөнгөн бүтцийг аюулгүй байдлын оновчтой шийдэлтэй хослуулан хэрэглэгчдэд санал болгодог. Алслагдсан байгалийн үзэмжээс эхлээд ойрын портрет хүртэл, DJI Flip нь таны дүрс бүрт гоо үзэсгэлэнг авчирна.

Өд мэт хөнгөн

DJI Flip бол DJI-ийн эвхэгддэг, сэнсний бүрэн хамгаалалтаар тоноглогдсон анхны дрон юм. Энэхүү сэнсний хамгаалалт нь уламжлалт поликарбонат (PC) материалаас 60 дахин хөнгөн боловч бат бөх карбон файбер бүтэцтэй. Хөнгөн бөгөөд бат бөх энэхүү шийдэл нь аюулгүй шийдлийг бүрдүүлж, анхлан суралцагч ч өөртөө итгэлтэйгээр дрон нисгэх боломжийг олгодог.
249 граммаас бага жинтэй DJI Flip нь алимны жинтэй тэнцэх бөгөөд таны алганд багтана. DJI Flip дроныг нисгэхэд ихэнх улс оронд тусгайлсан сургалт, шалгалт, зөвшөөрөл шаардлагагүй. Иж бүрэн бөгөөд ашиглахад хялбар DJI Flip нь таны хамгийн дуртай мөчүүдийн төгс хамтрагч болно.





Та анхлан суралцагч эсвэл туршлагатай зураглаач байлаа ч, DJI Flip-ийн ухаалаг зураг авалтын горимуудыг ашиглан гайхалтай зургуудыг хурдан авч, мэргэжлийн түвшний бүтээлүүдийг амархан бүтээж болно.

Дүрс дамжуулалтын шинэ шат
DJI O4 дүрс дамжуулалтын системийн тусламжтайгаар DJI Flip нь 8-13 км хүртэлх зайд 1080p/60fps чанартай дүрсийг дамжуулах боломжтой бөгөөд хүчтэй долгионы нөлөөллөөс сэргийлэх чадвартай. Энэ нь таныг алс уудам газруудыг өндөр нягтаршилтайгаар судлах боломжтой болгоно. DJI RC-N3 эсвэл RC 2 удирдлагатай хослуулснаар сүрлэг байгаль, үзэсгэлэнт дүр төрхийг бүрэн дүүрэн буулгах боломжтой.

Хурдан цэнэглэлт
DJI Flip-ийн зэрэгцээ цэнэглэгч суурь нь хоёр батарейг нэгэн зэрэг цэнэглэх боломжийг олгож, цэнэглэх хугацааг мэдэгдэхүйц багасгадаг.

Аюулгүй байдлыг нэмэгдүүлэх автоматаар зогсох систем
DJI Flip нь 3D хэт улаан туяаны мэдрэгчийн системээр тоноглогдсон бөгөөд шөнийн цагаар ч автоматаар саадыг мэдэрч зогсох үйлдлийг гүйцэтгэх боломжтой.

Батарейны урт хугацааны хэрэглээ, бүтээлч байдлын тасралтгүй урсгал
DJI Flip-ийн ухаалаг батарей нь 31 минут хүртэл нислэгийн хугацааг хангаж, тасралтгүй нислэг үйлдэх боломжийг олгодог.

















