DJI Mini 3 Pro with DJI RC

Үнэ:
3'680'000 ₮
Fly mini, Create Big
Mini 3 Pro загварын хувьд Mini 2 загвартай харьцуулахад камерын сенсорын хэмжээ 0.43 инчээс 0.76 инч болон томорчээ. Сенсорын хэмжээ томроод зогсохгүй гимбал нь 90% эргэж босоо байрлалд шилжих боломжтой болсноор төгсгөлгүй бүтээлч байдлыг бий болгожээ. Мэдээж үндсэн их бие илүү аеродинамик бүтэцтэй болсноос гадна сэнс нь томорсноор илүү урт хугацаанд аюулгүй нисэх чадвартай болсон байна.
Батерэйн хувьд энгийн 34 минут нислэг үйлдэх боломжтой батерэйнаас гадна Mini 3 Intelligent Flight Battery Plus хэмээх 47 минут хүртэл нислэг үйлдэх боломжтой, хүчин чадал өндөр батерэйг нэмэлтээр бидэнд санал болгожээ.
4К 60 fps, 4K 30 fps HDR, 1080 120fps slo-mo бичлэг хийх сонголтуудаас гадна 48 мегапиксел RAW зураг дарах боломжтой. D-Cinelike өнгөний горим нь илүү визуал мэдээллийг цуглуулж, бичлэг болон зургийг edit хийхэд илүү олон төрлийн өнгө тавих боломжийг бидэнд олгоно.
Мini 2 загвар зөвхөн доод талруугаа харсан саад мэдрэгчтэй байсан бол Mini 3 Pro урд , хойд, доод саад мэдрэгчүүдээр тоноглогджээ. Түүнээс гадна APAS 4.0 системийн тусламжтай саадыг илүү сайн мэдэрч, тойрч нисэхээс гадна Ocusync 3.0 дүрс дамжуулах системийн тусламжтай дүрсийг тасалдалгүй дамжуулах чадварууд сайжирчээ.
Active Track 4.0 хөдөлж буй биетийг алдалгүй дагаж нисэх горим, Zoom mode, Hyperlapse, Dronie, Helix, Rocket, Circle, Boomerang, Asteroid гээд төрөл бүрийн ухаалаг, автомат нислэгийн болон дүрс бичиг функцүүд бүгд багтжээ.
Мini 2 загвар стандарт болон fly more combo гэсэн 2 багцаар худалдаанд гарч байсан бол Mini 3 Pro нь удирдлагагүй, энгийн дэлгэцгүй удирдлагатай, дэлгэцтэй удирдлагатай гэсэн 3 төрлөөр танилцуулагдлаа.
Нэмэлт 2 ширхэг батарей, цүнх, charging hub, сэнс багтсан Fly More Kit нь энгийн батарейтай болон хүчин чадал өндөр Plus батарейтай гэсэн мөн тусдаа төрлөөр гарсан нь бидэнд илүү олон сонголтыг бий болгож байна.
249 грамм жинтэй болохоор салхинд туугдаад алга болчихно гэж үү? Mini 3 Pro дроны салхины тэсвэр бусад хобби ангиллын дронуудтай адил 10м/с.

Техникийн үзүүлэлт:

✈️ Удирдах зай: 18км
✈️ Жин: 249гр
✈️ Өндрийн хязгаар: 500 метр
✈️ Нисэх хугацаа: 34 минут
✈️ Дээд хурд: 57 км/цаг
✈️ Саад мэдрэгч: 3 талдаа
✈️ Салхинд тэсвэр: 10.7 метр/секунд
✈️ Бичлэгийн чанар: 4K, 2.7K, FHD
✈️ Видео формат: MP4, MOV
✈️ Зургийн чанар: 48MP, 1/1.3-inch CMOS
✈️ Зургийн формат: JPEG, DNG, RAW

Баталгаат хугацаа: 6 сар

Сургалт: Үнэгүй

Насны ангилал: 18+