
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийн хүчийг ашиглан чухал дүрсний болон дулааны мэдээллийг цуглуулж, үер, газар хөдлөлт, хөрсний гулгаа болон бусад байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх стратеги болон хариу арга хэмжээг сайжруулна.
Шийдвэрлэх шаардлагатай сул талууд
-
Газрын шинэчлэгдсэн мэдээлэл болон нөхцөл байдлын мэдээлэл байхгүй байх нь үр дүнтэй хариу арга хэмжээг ихээр сааруулж болзошгүй юм.
-
Бодит байдлын мэдээлэлгүйгээр гамшгийн бүсэд орох нь багуудыг эрсдэлтэй нөхцөл байдалд оруулж болзошгүй байдаг.
-
Гал түймрээс сэргийлэх ажлууд ихэвчлэн гар ажиллагаа шаарддаг бөгөөд багууд явганаар явж, боломжит галын эрсдэлүүдийг тандах хэрэгтэй болдог.
Дрон ашигласнаар гарах давуу талууд
Нөхцөл байдлын талаарх үнэн бодитой мэдээлэл ба чанартай өгөгдлөөр хариу арга хэмжээний үр ашигтай байдлыг сайжруулаарай.
Агаарын хяналт болон нөхцөл байдлын мэдээллийг цаг тухайд нь авснаар усан аврах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлнэ.
Өргөн талбайг хамарч, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргаж, нарийвчлалтай агаарын мэдээлэл ашиглан нөөцийг үр дүнтэй хуваарилаарай.
Шийдэл

Зөөхөд хялбар, хурдан хариу арга хэмжээ
Matrice 4T нь зөөвөрлөхөд хялбар тул яаралтай ажиллагаанд оновчтой шийдэл болно. Гал унтраах болон шуурхай ажиллагааны тээврийн хэрэгсэлд авч явахад хялбар бөгөөд дүрсний болон дулааны камеруудаар тоноглогдсон тул анхан шатны эрсдэлийн үнэлгээнд тохиромжтой.
Ойролцоогоор 1.2 кг жинтэй, авсаархан, хөнгөн хийцтэй тул тээврийн хэрэгслээр авч явахад хялбар
Бэлэн болоход ойролцоогоор 30 секунд л хангалттай
640 × 512 нягтралтай радиометр дулааны мэдрэгчтэй тул температурыг нарийвчлалтай хэмжинэ
Дулааны өнгөний горим (palette) болон температур хэмжих хэрэгслүүдтэй тул өгөгдлийг ойлгоход хялбар
Санал болгох дрон

Matrice 4T
Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Өргөн өнцгийн камер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Дулааны инфра улаан камер: 1280 × 1024 @30fps (Super Resolution идэвхтэй, Night Mode идэвхгүй үед)
Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)
Payload болон Программууд

DJI Pilot 2
Газрын командын систем
Ажлын процесс
Даалгавар гүйцэтгэл:
Ажиллагааны бүс дээгүүр гараар нисгэж, халуун цэгүүдийг (hotspot) илрүүлнэ
Инфра улаан болон энгийн дүрсний горимуудын хооронд шилжиж, нөхцөл байдлыг үнэлнэ
Объектыг тойрон 360° тойрог нислэг (orbit flight) хийж, эрсдэлийн үнэлгээг илүү нарийвчлан гүйцэтгэнэ
Нөхцөлд тохирсон горимуудаас сонгон ашиглана
Ажиллагааны дараах баримтжуулалт:
Ажиллагааны бүсүүдийг зурагжуулж, ослын дараах тайлан болон ойжуулалтын (reforestation) ажлуудад ашиглана

Олон талт агаарын дулааны тандалт
Matrice 30T нь зөөвөрлөхөд хялбар байдал болон гүйцэтгэлийн төгс тэнцвэрийг хангадаг. Дүрсний, дулааны болон лазер зай хэмжигчийг хослуулсан мэдрэгчтэй тул төрөл бүрийн гамшгийн нөхцөлд өндөр үр дүнтэй ажиллана.
Бат бөх, цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд ч хамгаалалттай, дунд оврын их бие нь зөөвөрлөхөд болон удаан ажиллагаанд тэсвэртэй
640 × 512 нягтралтай радиометр дулааны мэдрэгчтэй тул температурыг нарийвчлалтай хэмжинэ
Лазер зай хэмжигчээр чухал цэгүүдийн координатыг тодорхойлох боломжтой
Хос камерын тусламжтай орчны нөхцөл байдлыг бүтнээр нь хянах боломжтой
Санал болгох дрон

Matrice 4T
Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Өргөн өнцгийн камер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Дулааны инфра улаан камер: 1280 × 1024 @30fps (Super Resolution идэвхтэй, Night Mode идэвхгүй үед)
Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)
Payload болон Программууд


DJI Pilot 2
Газрын командын систем
Ажлын процесс
Даалгавар гүйцэтгэл:
Ажиллагааны бүс дээгүүр гараар нисгэж, халуун цэгүүдийг (hotspot) илрүүлнэ. Нөхцөл байдлыг үнэлэхийн тулд инфра улаан болон энгийн дүрсний горимуудын хооронд шилжинэ
Link Zoom функцийг ашиглан дулааны болон энгийн камерын дүрсийг зэрэг томруулж харна
Лазер зай хэмжигч болон PinPoint функцийг ашиглан халуун цэгүүдийн координатыг тодорхойлох, эсвэл зайлсхийх шаардлагатай бүс болон маршрутыг тэмдэглэх боломжтой
PinPoint координатуудыг DJI Pilot 2-ийн QR код эсвэл DJI FlightHub 2-оор дамжуулан газрын багт хуваалцана
Ажиллагааны дараах баримтжуулалт:
Даалгаврын үеэр авсан видео, зургуудыг DJI FlightHub 2-оор дамжуулан цуглуулах, эсвэл дроны SD картаас татаж авч, гамшгийн дараах дүн шинжилгээний баримт материал болгон ашиглана
Санал болгох дрон

Matrice 4E
Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Механик хаалтын хурд (Mechanical Shutter Speed): 2–1/2000 сек, хамгийн бага зураг авах интервал: 0.5 сек
Payload болон Программууд

DJI Pilot 2
Газрын командын систем

Ажлын процесс
Өгөгдөл цуглуулалт:
Бодит газар нутгийн нөхцөлд тулгуурлан 2D эсвэл Smart Oblique даалгаврыг төлөвлөж, ортoмозаик зураг эсвэл 3D загвар үүсгэнэ
Өгөгдөл боловсруулах:
Ортoмозаик зураг болон 3D загвар боловсруулахын тулд өгөгдлийг DJI Terra-д импортлоно
Өгөгдөл шинжилгээ:
DJI Terra дотор шууд шинжилгээ хийх, эсвэл гарсан үр дүнг гуравдагч талын програмд оруулж, илүү гүнзгий дүн шинжилгээ хийх боломжтой


