
Дээврийн үзлэг
Нисэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан дээврийн цууралт, ус алдалт болон бусад төрлийн гэмтлийг шалгах боломжтой. Ингэснээр ажилтнуудыг аюултай дээвэр дээр гарах шаардлагагүй болгож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулна.
Шийдвэрлэх шаардлагатай сул талууд
-
Уламжлалт дээврийн үзлэгийн арга нь ажилтнуудыг өндөр, халтиргаа гулгаа, эвдрэлтэй гадаргуу зэрэг аюултай нөхцөлд ажиллахад хүргэдэг.
-
Гараар үнэлгээ хийх, тэмдэглэл хөтлөх шаардлагатай тул үзлэгийн явц удаан, үр ашиг багатай, алдаа гарах магадлалтай байдаг.
-
Зарим дээврийн гэмтэл зөвхөн нүдээр харахад амархан илэрдэггүй. Ялангуяа чийг, дулааны алдагдал, далд эвдрэл зэрэг асуудлыг нэмэлт дүрслэлгүйгээр тодорхойлоход хүндрэлтэй.
Дрон ашигласнаар гарах давуу талууд
Ажилтнуудыг дээвэр дээр авирах шаардлагагүй болгосноор аюултай орчинд өртөх эрсдэлийг бууруулна.
Нисэгчгүй төхөөрөмжөөр цуглуулсан мэдээллийг хадгалах, шалгах, цаг хугацааны явцад харьцуулах боломжтой тул үзлэгийн үнэн зөв, тогтвортой байдлыг сайжруулна.
Агаарын дулаан дүрслэл ашигласнаар нүдэнд шууд харагдахгүй асуудлыг илрүүлж, дээврийн бодит төлөв байдлыг илүү сайн ойлгоход тусална.
Шийдэл
Санал болгох дрон

Matrice 4E
Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Механик хаалтын хурд (Mechanical Shutter Speed): 2–1/2000 сек, хамгийн бага зураг авах интервал: 0.5 сек
Payload болон Программууд

DJI Pilot 2
Газрын командын систем

Ажлын процесс
Өгөгдөл цуглуулах:
Эхлээд богино туршилтын нислэг хийж, барилгын өндрийг шалгана. Дараа нь дээврээс ойролцоогоор 15–30 метрийн өндөрт 2 хэмжээст зураглалын нислэг төлөвлөнө.
Өгөгдөл боловсруулах:
Цуглуулсан мэдээллийг DJI Terra руу оруулж, дээврийн өндөр чанартай 2 хэмжээст зураг болон барилгын 3 хэмжээст загвар боловсруулна.
Өгөгдөл шинжлэх:
Асуудалтай хэсгүүдийг DJI Terra эсвэл гуравдагч талын боловсруулах программ хангамж дээр тэмдэглэнэ. Дараа нь илэрсэн асуудлыг засварын баг ажиллах боломжтойгоор байгууллагын дотоод засвар үйлчилгээний систем рүү дамжуулна.

Өртөг багатай дулааны дээврийн үзлэг
DJI Matrice 4T нь дээврийн үзлэгт зөвхөн харааны зураг авахаас гадна хүний нүдэнд харагдахгүй асуудлыг илрүүлэх дулаан дүрслэл авах боломжтой. Харааны болон дулааны мэдээллийг хамтад нь ашигласнаар үзлэгийн баг дээврийн гэмтлийг илүү бүрэн илрүүлж, үнэлгээний нарийвчлалыг нэмэгдүүлнэ.
Зөөврийн, ашиглахад хялбар тул дээврийн үзлэгийн тээвэрлэлт болон ажиллагааг хялбарчилна.
Чанартай дулаан мэдрэгчтэй тул дээврийн гэмтэл, хэвийн бус дулааны өөрчлөлтийг илрүүлж, баримтжуулах боломжтой.
DJI Thermal Analysis Tool 3 ашиглан дулааны мэдээллийг шинжилж, дулааны хэвийн бус өөрчлөлт бүрийг илүү нарийвчлан ойлгох боломжтой.
Санал болгох дрон

Matrice 4T
Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Өргөн өнцгийн камер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Дулааны инфра улаан камер: 1280 × 1024 @30fps (Super Resolution идэвхтэй, Night Mode идэвхгүй үед)
Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)
Payload болон Программууд

DJI Pilot 2
Газрын командын систем
Ажлын процесс
Өгөгдөл цуглуулах:
Эхлээд богино туршилтын нислэг хийж, барилгын өндрийг баталгаажуулна. Дараа нь дээврээс ойролцоогоор 15–25 метрийн өндөрт 2 хэмжээст зураглалын нислэг төлөвлөнө.
Өгөгдөл боловсруулах:
Харааны зургуудыг DJI Terra руу оруулж, дээврийн өндөр чанартай 2 хэмжээст зураг болон барилгын 3 хэмжээст загвар боловсруулна.
Өгөгдөл шинжлэх:
Харааны мэдээлэл дээр үндэслэн асуудалтай хэсгүүдийг DJI Terra эсвэл гуравдагч талын боловсруулах программ хангамж дээр тэмдэглэнэ. Мөн тус бүрийн дулаан дүрслэлийг DJI Thermal Analysis Tool 3-аар шинжилнэ. Илэрсэн асуудлыг засварын багт зориулан байгууллагын дотоод засвар үйлчилгээний систем рүү дамжуулна.


