
Ажлын талбайг агаараас хянах болон өгөгдөл цуглуулах боломжийг ашиглан уурхайн аюулгүй байдлыг сайжруулж, үйл ажиллагааг илүү оновчтой болгоно.
Шийдвэрлэх шаардлагатай сул талууд
-
Уурхайн талбайд хүрэхэд хүндрэлтэй эсвэл өндөр эрсдэлтэй бүсүүд олон байдаг нь ажилтнуудын аюулгүй байдалд сорилт үүсгэдэг.
-
Шуурхай арга хэмжээ авахад шаардлагатай үнэн зөв, цаг үеийн мэдээллийг богино хугацаанд авахад хүндрэлтэй байдаг.
-
Гар аргаар хийдэг үзлэг шалгалт нь нуугдмал эрсдэлийг бүрэн илрүүлэхгүй өнгөрөх магадлалтай бөгөөд цуглуулсан өгөгдөл хангалттай нарийвчлалтай, бүрэн гүйцэд байхгүй байх тохиолдол бий.
Дрон ашигласнаар гарах давуу талууд
Агаарын тогтмол хяналтын тусламжтайгаар уурхайн үйл ажиллагааны аюулгүй байдлыг сайжруулж, эрсдэлийг бууруулна.
Уурхайн үйл ажиллагааны бодит цагийн дүрс мэдээлэлд тулгуурлан илүү хурдан, оновчтой шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ.
Өндөр нарийвчлалтай 2D болон 3D загвар үүсгэснээр эрсдэлийг илүү үнэн зөв илрүүлж, үнэлэхэд тусална.
Шийдэл

Алсаас автоматжуулсан хөрөнгө, тоног төхөөрөмжийн үзлэгийн шийдэл
Уурхайн талбайд DJI Dock 3-ыг суурилуулж, DJI FlightHub 2 платформоор дамжуулан талбайн үзлэг шалгалт болон зураглалын ажлыг алсаас удирдан гүйцэтгэх боломжтой. Нислэгийн явцыг шууд хянахын зэрэгцээ цуглуулсан өгөгдлийг үүлэн системд бодит цагт синхрончлон хадгална.
Бүрэн автомат дроны нислэгийн даалгаврууд нь хүний байнгын хяналт шаардалгүйгээр өгөгдлийг тогтмол, нэгэн жигд цуглуулах боломжийг бүрдүүлнэ.
Гар аргаар дрон ажиллуулахад шаардагддаг хүн хүч, цаг хугацааг багасгаснаар үйл ажиллагааны зардлыг мэдэгдэхүйц бууруулна.
Өндөр нарийвчлалтай зураглалын камераар тоноглогдсон тул уурхайн талбайн нөхцөл байдал, хөрөнгө тоног төхөөрөмжийн төлөвийг илүү тодорхой, найдвартай баримтжуулна.
Суурилуулах, арчлахад хялбар бөгөөд өндөр температур, хэт хүйтэн, өндөрлөг газар болон ширүүн бороотой зэрэг хүнд нөхцөлд ч хэвийн ажиллах боломжтой.
Санал болгох дрон

Matrice 4TD
Жин: Ойролцоогоор 1.850 кг
Нисэх дээд хугацаа: 54 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: IP55, Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,500 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Өргөн өнцгийн камер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Дулааны инфра улаан камер: 1280 × 1024 @30fps (Super Resolution идэвхтэй, Night Mode идэвхгүй үед)
Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)

DJI Dock 3
Жин: 34 кг (дронгүйгээр)
Хэмжээ: урт 570 мм, өргөн 583 мм, өндөр 465 мм.
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Ажиллах температур -25℃-45℃, IP55 хамгаалалтын зэрэглэл, ажиллагааны хамгийн дээд өндөр: 4,000 м.
Ажиллах дээд радиус: 10км
Payload болон Программууд

Ажлын процесс
Өгөгдөл цуглуулалт:
Уурхайн талбайг цаг тухайд нь хянахын тулд тогтмол дата цуглуулах нислэгийн хуваарь гаргана.
Өгөгдөл боловсруулалт:
Уурхайн талбайн аюулгүй байдлыг илүү нарийвчлан үнэлэх зорилгоор 3D загвар, DSM, DEM, цэгэн үүл болон ортомозаик зураг зэрэг олон төрлийн өгөгдлийн гаралтыг боловсруулна.
Өгөгдөл шинжилгээ:
Цуглуулсан өгөгдлийг DJI FlightHub 2 платформд байршуулж, шинжилгээ хийснээр баг хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, аюулгүй байдлын үнэлгээг илүү үр дүнтэй болгоно.

