
Явцын менежмент
Дроноор цуглуулсан өндөр нарийвчлалтай визуал өгөгдөл ашиглан барилгын ажлын явцыг илүү үр дүнтэй хянаж, баг хоорондын хамтын ажиллагааг цэгцтэй, шуурхай болгоно.
Шийдвэрлэх шаардлагатай сул талууд
-
Барилгын ажлын явцыг харуулах шинэчилсэн визуал мэдээлэл дутмаг байдаг.
-
Багуудын хамтын ажиллагаа болон ажлын процесс үр ашиг багатай байх нь төслийн явцыг удаашруулдаг.
-
Төслийн удирдлага үр ашиггүй байх, дахин засвар хийх шаардлага гарах зэрэг нь нийт зардлыг нэмэгдүүлдэг.
Дрон ашигласнаар гарах давуу талууд
Өндөр нарийвчлалтай 2D болон 3D загвар үүсгэснээр барилгын явцыг тогтмол хянаж, өмнөх өгөгдөлтэй хялбар харьцуулах боломжтой.
Дроноор авсан өгөгдлийг багууд хоорондоо хялбар хуваалцаж, илүү бодит мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргана.
Өгөгдлийг илүү хурдан, тогтмол, нарийвчлалтай цуглуулснаар төслийг төлөвлөсөн төсөвт нь багтаан удирдахад тусална.
Шийдэл

Барилгын талбайг автоматаар тогтмол хянах шийдэл
DJI Dock 3 нь барилгын талбайн давтамжит хяналтын ажлыг хялбар автоматжуулах боломжийг олгоно. Алсын зайнаас өгөгдөл цуглуулах нислэгийг урьдчилан төлөвлөж, цуглуулсан мэдээллээ DJI FlightHub 2 эсвэл өөрийн ашигладаг барилгын төслийн удирдлагын программ руу байршуулснаар төслийн явцыг цаг тухайд нь хянах боломжтой.
Барилгын талбай дээгүүр өгөгдөл цуглуулах давтамжит нислэгийг төлөвлөж, төслийн явцыг илүү үр ашигтай хянана.
Механик хаалт болон RTK технологийн тусламжтайгаар өндөр нарийвчлалтай өгөгдөл цуглуулна.
3D загвар, DSM, DEM, цэгэн үүлэн өгөгдөл болон ортомозайк зураг зэрэг олон төрлийн үр дүн гаргаж, барилгын талбайн нөхцөл байдлыг илүү нарийвчлан ойлгоход тусална.
Цуглуулсан өгөгдлийг DJI FlightHub 2 эсвэл өөрийн ашигладаг барилгын төслийн удирдлагын программ руу байршуулж, шинжилгээ хийснээр багуудын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг сайжруулна.
Санал болгох дрон

Matrice 4D
Жин: Ойролцоогоор 1.850 кг
Нисэх дээд хугацаа: 54 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: IP55, Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,500 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Механик хаалтын хурд: 2–1/2000 секунд, зураг авах хамгийн бага интервал 0.5 секунд.
Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)

DJI Dock 3
Жин: 34 кг (дронгүйгээр)
Хэмжээ: урт 570 мм, өргөн 583 мм, өндөр 465 мм.
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Ажиллах температур -25℃-45℃, IP55 хамгаалалтын зэрэглэл, ажиллагааны хамгийн дээд өндөр: 4,000 м.
Ажиллах дээд радиус: 10км
Payload болон Программууд

Ажлын процесс
Өгөгдөл цуглуулах:
Тогтмол ортомозайк өгөгдөл авахын тулд давтамжит 2D газрын зургийн нислэг төлөвлөнө. Харин талбайн видео бичлэг болон панорама зураг нэгтгэх шаардлагатай бол давтамжит waypoint нислэгийг төлөвлөж ашиглана.
Өгөгдөл боловсруулах:
DJI FlightHub 2 нь цуглуулсан өгөгдлийг автоматаар боловсруулж, DOM, DSM, цэгэн үүлэн өгөгдөл болон 3D загварын үр дүнг гаргана.
Өгөгдөл шинжлэх:
Талбайн өмнөх үеийн өгөгдлийг хамгийн сүүлийн үеийн газрын зурагтай харьцуулан, барилгын ажлын явц болон өөрчлөлтийг хянана.

Зөөврийн дрон хэмжилт, зураглалын шийдэл
DJI Matrice 4E нь нэг нисгэгчээр ажиллуулахад тохиромжтой, авч явахад хялбар хэмжилт, зураглалын дрон юм. DJI Terra программтай хослуулан ашигласнаар газрын хяналтын цэгийн хэрэгцээг мэдэгдэхүйц бууруулж, нарийвчлал өндөртэй 2D болон 3D загвар боловсруулах боломжтой.
Зөөврийн шийдэл тул олон барилгын талбай хооронд шилжин ажиллахад тохиромжтой.
Механик хаалт болон RTK технологийн тусламжтайгаар өндөр нарийвчлалтай өгөгдөл цуглуулна.
3D загвар, DSM, DEM, цэгэн үүлэн өгөгдөл болон ортомозайк зураг зэрэг олон төрлийн үр дүн гаргаж, барилгын талбайн нөхцөл байдлыг илүү нарийвчлан ойлгоход тусална.
Санал болгох дрон

Matrice 4E
Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)
Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин
Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.
Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.
Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP
Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP
Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP
Механик хаалтын хурд (Mechanical Shutter Speed): 2–1/2000 сек, хамгийн бага зураг авах интервал: 0.5 сек
Payload болон Программууд

DJI Pilot 2
Газрын командын систем

Ажлын процесс
Өгөгдөл цуглуулах:
Тогтмол ортомозайк өгөгдөл авахын тулд 2D газрын зургийн нислэг төлөвлөнө. Харин талбайн видео бичлэг болон панорама зураг нэгтгэх шаардлагатай бол waypoint нислэгийг ашиглана.
Өгөгдөл боловсруулах:
Цуглуулсан өгөгдлийг DJI Terra программд импортолж, DOM, DSM, цэгэн үүлэн өгөгдөл болон 3D загвар болгон боловсруулна.
Өгөгдөл шинжлэх:
DJI Terra-гаар боловсруулсан үр дүнг DJI FlightHub 2 эсвэл өөрийн ашигладаг барилгын төслийн удирдлагын программ руу импортолж, барилгын ажлын явцын хяналт, удирдлагад ашиглана.

