Газар шорооны ажил

Газар шорооны хөдөлгөөн болон овоолгын эзлэхүүнийг тогтмол, нарийвчлалтай хэмжсэнээр газар шорооны ажлын төлөвлөлт, гүйцэтгэлийг сайжруулна.

Шийдвэрлэх шаардлагатай сул талууд

-

Овоолгын хэмжилт тогтмол шинэчлэгдэхгүй байх нь төслийн явц удаашрах, материалын нөөц, нийлүүлэлтийн тооцоо зөрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

-

Явганаар хэмжилт хийх уламжлалт арга нь цаг их шаарддаг бөгөөд хөдөлмөрийн зардлыг нэмэгдүүлдэг.

-

Овоолгыг гараар хэмжих үед хүний алдаа гарах магадлалтай тул хэмжилтийн нарийвчлал алдагдах боломжтой.

Дрон ашигласнаар гарах давуу талууд

Цэгэн үүлэн өгөгдөл ашиглан овоолгын хэмжилтийг хүссэн үедээ шинэчлэн гаргах боломжтой.

Дронд суурилсан өгөгдөл цуглуулалтын тусламжтайгаар талбай дээр ажиллах хугацааг эрс багасгана.

Давтагдах нислэгийн даалгавар ашигласнаар өгөгдлийн чанар, хэмжилтийн тогтвортой байдлыг хангана.

Шийдэл

Зөөврийн дрон хэмжилт, зураглалын шийдэл

DJI Matrice 4E нь нэг нисгэгчээр ажиллуулахад тохиромжтой, авч явахад хялбар хэмжилт, зураглалын дрон юм. DJI Terra эсвэл өөрийн ашигладаг гуравдагч талын газар шорооны ажлын программтай хослуулан ашигласнаар овоолгын эзлэхүүнийг хэмжихэд шаардлагатай нарийвчлал өндөртэй цэгэн үүлэн өгөгдөл болон 3D загварыг боловсруулах боломжтой.

Зөөврийн шийдэл тул олон барилгын талбай хооронд шилжин ажиллахад тохиромжтой.

Механик хаалт болон RTK технологийн тусламжтайгаар өндөр нарийвчлалтай өгөгдөл цуглуулна.

3D загвар, DSM, DEM болон цэгэн үүлэн өгөгдөл зэрэг үр дүнг гаргаж, газар шорооны ажлыг илүү үр ашигтай хянах боломжийг бүрдүүлнэ.

Санал болгох дрон

Matrice 4E

Жин: Ойролцоогоор 1.219 кг (Сэнсийг нь хийсэн үед)

Нисэх дээд хугацаа (салхигүй үед): 49 мин

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,000 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.

Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP

Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP

Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP

Механик хаалтын хурд (Mechanical Shutter Speed): 2–1/2000 сек, хамгийн бага зураг авах интервал: 0.5 сек

Payload болон Программууд

DJI Pilot 2

Газрын командын систем

DJI Terra

Загварчлал ба нислэгийн төлөвлөгөө

Ажлын процесс

  1. Өгөгдөл цуглуулах:

  • Тогтвортой, харьцуулах боломжтой ортомозайк өгөгдөл авахын тулд 2D газрын зургийн нислэгийн даалгавар төлөвлөнө.

  1. Өгөгдөл боловсруулах:

  • Цуглуулсан өгөгдлийг DJI Terra программд боловсруулж, өндөр нарийвчлалтай нягт цэгэн үүлэн өгөгдөл үүсгэнэ.

  1. Өгөгдөл шинжлэх:

  • DJI Terra ашиглан овоолгын эзлэхүүнийг үр ашигтай хэмжинэ. Мөн цэгэн үүлэн өгөгдлийг гуравдагч талын программ руу шууд импортолж, ухалт болон дүүргэлтийн нарийвчилсан шинжилгээнд ашиглах боломжтой.

Овоолгын хэмжилтийг автоматаар тогтмол хийх шийдэл

DJI Dock 3 нь овоолгын давтамжит хэмжилтийн ажлыг хялбар автоматжуулах боломжийг олгоно. Алсын зайнаас өгөгдөл цуглуулах нислэгийг урьдчилан төлөвлөж, цуглуулсан мэдээллээ DJI FlightHub 2 эсвэл өөрийн ашигладаг газар шорооны ажлын программ руу байршуулснаар төслийн явцыг цаг тухайд нь хянах боломжтой.

Газар шорооны ажлын хэмжилт, шинжилгээг сантиметрийн түвшний нарийвчлалтай тогтмол хийхийн тулд өгөгдөл цуглуулах нислэгийг урьдчилан төлөвлөнө.

3D загвар, DSM болон цэгэн үүлэн өгөгдөл зэрэг үр дүнг гаргаж, газар шорооны ажлын хяналтыг илүү үр ашигтай болгоно.

Цуглуулсан өгөгдлийг DJI FlightHub 2 руу байршуулж, шинжилгээ хийснээр багуудын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг сайжруулна.

Санал болгох дрон

Matrice 4D

Жин: Ойролцоогоор 1.850 кг

Нисэх дээд хугацаа: 54 мин

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: IP55, Далайн түвшнээс дээш хөөрөлтийн өндөр (бусад дагалдах хэрэгсэлгүй) 6,500 м; Дээд салхины эсэргүүцэл 12 м/сек.

Мэдрэгчийн төрөл: Бүх чиглэлд ажиллах хос (binocular) саад мэдрэх системтэй бөгөөд дроны доод хэсэгт байрлах 3D инфра улаан мэдрэгчээр нэмэлтээр дэмжигдсэн.

Механик хаалтын хурд: 2–1/2000 секунд, зураг авах хамгийн бага интервал 0.5 секунд.

Өргөн өнцгийн камер: 4/3 инчийн CMOS, 20MP

Дунд зайны телекамер: 1/1.3 инчийн CMOS, 48MP

Алсын телекамер: 1/1.5 инчийн CMOS, 48MP

Лазер зай хэмжигч: 1800 м хүртэл хэмжих боломжтой (1 Hz давтамжтай)

DJI Dock 3

Жин: 34 кг (дронгүйгээр)

Хэмжээ: урт 570 мм, өргөн 583 мм, өндөр 465 мм.

Орчны нөхцөлд дасан зохицох чадвар: Ажиллах температур -25℃-45℃, IP55 хамгаалалтын зэрэглэл, ажиллагааны хамгийн дээд өндөр: 4,000 м.

Ажиллах дээд радиус: 10км

Payload болон Программууд

DJI FlightHub 2

Дрон болон Dock-уудад зориулсан cloud management system

Ажлын процесс

  1. Өгөгдөл цуглуулах:

  • Тогтвортой, харьцуулах боломжтой ортомозайк өгөгдөл авахын тулд давтамжит 2D газрын зургийн нислэгийн даалгавар төлөвлөнө.

  1. Өгөгдөл боловсруулах:

  • Цуглуулсан өгөгдлийг DJI FlightHub 2 дээр боловсруулж, өндөр нарийвчлалтай нягт цэгэн үүлэн өгөгдөл үүсгэнэ.

  1. Өгөгдөл шинжлэх:

  • DJI FlightHub 2 эсвэл гуравдагч талын программ ашиглан цэгэн үүлэн өгөгдлийг зураг төслийн файлтай харьцуулж, ухалт болон дүүргэлтийн хэмжээг автоматаар тооцоолно.

Бидэнтэй холбогдохыг хүсч байна уу?

Асуух зүйл, санал хүсэлт өгөхийг хүсч байвал бид үргэлж нээлттэй байх болно.

Үнийн санал авахыг хүсч байна уу?

Бид таны хүсэлтэд тулгуурлан хамгийн таатай үнийн саналыг хурдан хугацаанд илгээх болно.

Бусад төрлүүд

Бидний үйлчилгээ

Дрон засвар, үйлчилгээ

Сургалт

Холбоо барих

@hobbyzonemongolia

DJI Mongolia

ecommerce@hobbyzone.mn

+976 7603-0000

Copyright © 2025 River Group All Rights Reserved.

Privacy Policy

Use of Cookies

Бидэнтэй холбогдохыг хүсч байна уу?

Асуух зүйл, санал хүсэлт өгөхийг хүсч байвал бид үргэлж нээлттэй байх болно.

Үнийн санал авахыг хүсч байна уу?

Бид таны хүсэлтэд тулгуурлан хамгийн таатай үнийн саналыг хурдан хугацаанд илгээх болно.

Бусад төрлүүд

Бидний үйлчилгээ

Дрон засвар, үйлчилгээ

Сургалт

Холбоо барих

@hobbyzonemongolia

DJI Mongolia

ecommerce@hobbyzone.mn

+976 7603-0000

Copyright © 2025 River Group All Rights Reserved.

Privacy Policy

Use of Cookies