Mavic 3

Үнэ:
6'980'000 ₮
DJI Mavic 3 – Imaging Above Everything
2018 онд алдарт Мavic 2 загвар Hasselblad-ийн камертайгаар зах зээлд гарч сүүлийн 3 жилийн топ борлуулалттай дрон байсан бол Мavic 3 илүү хүчирхэг камер болон технологийн олон дэвшлүүдийг өөртөө шингээн шинэчлэгдэн танилцуулагдлаа.
Mavic 3 загварыг ямар камертай гарах бол гэсэн хүлээлт өндөр байсан. 4/3 инч хэмжээтэй буюу өмнөх загвараас 33% өргөн CMOS сенсортой, зөвхөн Mavic 3 загварт зориулан олон жил хөгжүүлсэн Шведийн алдарт Hasselblad-ийн L2D-20c камертайгаас гадна 1/2 инчийн 28х hybrid zoom хийх чадвартай теле камерын хослолоор тоноглогджээ.
Mavic 3 нь өндөр нягтаршил, фрэймийн хурдаар агаарын видео бичлэг хийхээс гадна 10 битийн D-Log өнгөний профайлаар 1 тэрбум хүртэл өнгийг ялган дүрслэх чадвартай болсон байна.

Техникийн үзүүлэлт:

✈️ Удирдах зай: 15 км
✈️ Өндрийн хязгаар 500 метр
✈️ Нисэх хугацаа: 46 минут
✈️ Дээд хурд: 68 км/цаг
✈️ Саад мэдрэгч: Бүх талдаа
✈️ Салхинд тэсвэр: 12 метр/секунд
✈️ Бичлэгийн чанар: 5.1K, 4K, FHD
✈️ Видео формат: MP4, MOV
✈️ Зургийн чанар: 20MP, 4/3 CMOS
✈️ Зургийн формат: JPEG, DNG, RAW

Mavic 3 стандарт багцад: Нисдэг камер, RC-N1 удирдлага, 1 батарэй, 3 хос сэнс, 65W зөөврий цэнэглэгч, удирдлаганы хос joystick, хөдөлгөөнт орчинд зөөвөрлөхөд сэнс болон хөлийг хөдөлгөөнгүй барих cover, кабелууд багтсан

Баталгаат хугацаа: 12 сар

Сургалт: Үнэгүй

Насны ангилал: 18+