Mavic 3 Cine

Үнэ:
16'580'000 ₮
Мэргэжлийн видео бүтээгчдэд зориулав
2018 онд алдарт Мavic 2 загвар Hasselblad-ийн камертайгаар зах зээлд гарч сүүлийн 3 жилийн топ борлуулалттай дрон байсан бол Мavic 3 илүү хүчирхэг камер болон технологийн олон дэвшлүүдийг өөртөө шингээн шинэчлэгдэн танилцуулагдлаа.
Mavic 3 загварыг ямар камертай гарах бол гэсэн хүлээлт өндөр байсан. 4/3 инч хэмжээтэй буюу өмнөх загвараас 33% өргөн CMOS сенсортой, зөвхөн Mavic 3 загварт зориулан олон жил хөгжүүлсэн Шведийн алдарт Hasselblad-ийн L2D-20c камертайгаас гадна 1/2 инчийн 28х hybrid zoom хийх чадвартай теле камерын хослолоор тоноглогджээ.
Mavic 3 нь өндөр нягтаршил, фрэймийн хурдаар агаарын видео бичлэг хийхээс гадна 10 битийн D-Log өнгөний профайлаар 1 тэрбум хүртэл өнгийг ялган дүрслэх чадвартай бол Mavic 3 Cine нь Apple ProRes 422 HQ кодчилолыг дэмждэг бөгөөд 3772Mbps өгөгдөл дамжуулах хурдтайгаараа онцлог юм. Мөн Cine загвар нь мэргэжлийн зураг авалтыг хөнгөвчлөхийн тулд өөр дээрээ 1TB SSD карттай бөгөөд 10Gbps lightspeed дата кабелыг дэмждэг болжээ.

Техникийн үзүүлэлт:

✈️ Удирдах зай: 15 км
✈️ Өндрийн хязгаар 500 метр
✈️ Нисэх хугацаа: 46 минут
✈️ Дээд хурд: 68 км/цаг
✈️ Саад мэдрэгч: Бүх талдаа
✈️ Салхинд тэсвэр: 12 метр/секунд
✈️ Бичлэгийн чанар: 5.1K, 4K, FHD
✈️ Видео формат: MP4, MOV(Apple ProRes 422 HQ)
✈️ Зургийн чанар: 20MP, 4/3 CMOS
✈️ Зургийн формат: JPEG, DNG, RAW

 

Mavic 3 Cine Premium Combo багцад: Нисдэг камер, DJI RC Pro өндөр нягтаршилтай дэлгэцтэй удирдлага, 3 батарэй, 6 хос сэнс, 65W зөөврийн цэнэглэгч, удирдлаганы хос joystick, хөдөлгөөнт орчинд зөөвөрлөхөд сэнс болон хөлийг хөдөлгөөнгүй барих cover, 3 батарэй цуваа цэнэглэгч, ND 4/8/16/32/64/128/256/512 филтер, 2 мөрнөөс үүрэх үүргэвч болж хувирдаг 16 инчийн лаптоп багтах цүнх, 10gbps өндөр хурдны дата кабел, бусад кабелууд багтсан

Баталгаат хугацаа: 12 сар

Сургалт: Үнэгүй

Насны ангилал: 18+