DJI Osmo Mobile 5

Үнэ:
499'000 ₮

Гар утасны дүрс тогтворжуулагчтай гимбал гар бидний хэрэглээнд нэвтрээд багагүй цаг хугацааг өнгөрүүлжээ. Энэ удаад DJI-ийн зүгээс хэрэглэгч ашиглахад гарт илүү барьцтай эргономик загварыг хөгжүүлснээс гадна 21.5 см урт сунах боломжтой загварыг гаргасан нь хамгийн том өөрчлөлт болжээ. Сунадаг гарны тусламжтай илүү олон өнцгөөс, илүү өргөн дүрсүүдийг авах боломжтой.

Өмнөх загварын адил 2 төрлийн соронзтой утас тогтоогчтой тул гар утсаа дүрс тогтворжуулагч дээр богино хугацаанд байршуулан алдаж боломжгүй мөчүүдийг буулгах боломжтой.

Шинээр гаргасан 🎞 ShotGuide- ийн тусламжтай OM5 нь орчноо мэдрэн байгальд, гэртээ, далайн эрэг дээр, ресторанд хэрхэн дүрс буулгах талаар зөвлөмжүүдийг санал болгохоос гадна бэлдсэн загваруудын тусламжтай мэргэжлийн зураглаач адил чамин контентуудыг та өөрөө гаргахад тань туслах нь.
Өнгөний хувьд Athens Gray (саарал), Sunset White ( шаргал цагаан) гэсэн 2 өнгөний сонсолттойгоос гадна нэмэлтээр 2 ширхэг лед гэрэлтэй утас тогтоогчийг (ОМ Fill Light Phone Clamp) худалдаанд гаргажээ.

Сайжруулсан Active Track 4.0 функцийн тусламжтай хөдөлж буй биетийг 🏃🏻‍♀️ алдалгүй дагах боломжтой тул та бичиж буй биетэд биш харин харагдах орчинд илүүтэйгээр анхаарлаа төвлөрүүлэх боломжтой. Түүнээс гадна CloneMe, Store Mode, Dynamic Zoom, Timelapse, SpinShot зэрэг ухаалаг функцүүдийн тусламжтай гайхалтай дүрсүүдийг буулгаарай.

Хайрцгандаа  юу юу багтах вэ?

Дүрс тогтворжуулагч, утасны соронзон зүүлт, утсанд тогтоох соронзон бөгж, бугуйны оосор, жижиг уут, tripod суурь, USB cable зэрэг зүйлс багтана.

Техникийн үзүүлэлт
Жин: 292гр
Хэмжээ: 174.7×74.6×37мм
Даац: 250гр
Ажиллах хугацаа: 6.4 цаг
Цэнэглэх хугацаа: 1.5 цаг
Холболт: Bluetooth
Ажиллуулах апп: DJI MIMO

Баталгаат хугацаа 6 сар