Matrice 300 RTK

Үнэ:
DJI-аас гаргасан хамгийн хүчирхэг бас ухаалаг дрон #M300RTK
Built Tough, Works Smart – Enterprise буюу тусгай хэрэгцээний дронуудад шинэ стандартыг тогтоожээ.
Нэмэлт тоноглолуудаас хамааран #55минут хүртэл тасралтгүй нисэх боломжтойгоос гадна #15км зайд дүрсээ дамжуулах хүчин чадалтай. Бүх талруугаа харсан саад мэдрэгчтэйгээс гадна тоос шороо, усны хамгаалалт, 15м/с салхины тэсвэр гээд аюулгүй байдлыг бүрэн хангасан.
Хиймэл оюун ухаанд суурилсан автомат хяналтын горим, зайнаас 2 удирдлагаар дамжуулан удирдах боломжоос гадна шинэхэн Zenmuse H20 камерын тусламжтай маш олон ухаалаг функцүүдийг ашигламжтай.
Matrice 300-д зориулан шинээр гаргасан гурвалсан болон дөрвөлсөн мэдрэгчтэй H20,H20T, L1, P1 камеруудыг сонгон:
Хүчний болон онцгой байдлын байгууллагуудын аврах, эрэн хайх ажиллагаа, эрчим хүчний шугамын хяналт, дулаан дамжуулах шугам шалгалт, авто замын хяналт гээд олон хүний гараар хийгддэг, амь өрссөн эрсдэлтэй ажлуудыг зайнаас цаг хугацаа алдалгүйгээр хийх боломжтой юм.
  • Zenmuse H20 – (20мp 23x hybrid optic zoom camera, 12 mp, wide angle camera, Laser Range Finder)
  • Zenmuse H20T – (20мp 23x hybrid optic zoom camera, 12 mp, wide angle camera, Laser Range Finder, 640х512 Тhermal Camera)
  • Zenmuse L1 (Lidar sensor and RGB camera) : DJI-ийн анхны лазер мэдрэгч бүхий payload. Лазер мэдрэгчээс гадна 20 мегапиксэл RGB камер, өндөр нарийвчлалын инерц хэмжилтийн IMU чип бүгд 3 тэнхлэгийн дүрс тогтворжуулагч гимбалд нэг дор суурилжээ.
  • DJI Zenmuse P1 (Photogammetry Solution): DJI-ийн анхны бүтэн фрэйм бүхий мэдрэгчтэй камер. 45 мегапиксэл нягтаршилтайгаас гадна 24/35/50 мм-ийн линз сонгон ашиглах боломжтой тус камер нь агаарын зураглалын ажилд шинэ стандарт  тогтоолоо.