DJI Osmo Mobile 4

Үнэ:
480'000 ₮

Create Magnetic Moments

Magnetic Quick Release Design: Утасныхаа ард соронзон зүүлтийг тогтоож, хүссэн үедээ Osmo Mobile 4-тэйгээ холбон хором мөч бүрийг алдалгүй бичих боломжтой болжээ. Утсаа соронзон хэсгээр нь салгахад л Оsmo Mobile 4 нь standby буюу амралтын горимд шилжих болно.
Intelligent Shooting Modes: Хөдөлж буй биетийг алдалгүй дагаж бичих шинэчлэгдсэн Active Track 3.0, бэлэн загвар дээр богино хэмжээний түүх бүтээх Story Mode, Холливуудын киноноос л олж харах mind-boggling “Hitchcock effect” буюу гайхалтай татах эффектийг харуулах Dynamic Zoom, гарын хөдөлгөөнөөр мэдэрч автоматаар зураг дарах Gesture Control зэрэг ухаалаг функцүүдийг багтаажээ. Та нэг цаг хугацаанд олон байршилд байхыг хүсэж байна уу? Тэгвэл тэр боломжийг танд Clone Pano шинэ ухаалаг функц олгож байна.
Make Every Second Count: Цаг хугацааг удирдах мэт Hyperlapse, Timelapse, Motionlapse бичлэгүүдийг мөн хийх боломжтой.
Creative Possibilities: Ухаалаг горимууд нь ингээд л боллоо гэж үү? Үгүй ээ. Утсаа хөндлөн босоо байрлалруу эргүүлэн бичих Spinshot, Slowmotion, 240 градусын болон 3х3 panorama зургийн функцүүдийг энд дурьдахгүй өнгрөөж болохгүй нь.
Та нэг гараараа  Osmo Mobile 4-ийг бүрэн удирдах боломжтой. Нэг товчлуураар хүссэн ухаалаг горимуудруу шилжиж, мөн утасны камерын байршлыг өөрчилж болохоос гадна шинэ нэмэгдсэн мэдрэгчийн тусламжтай таныг хөдөлгөөнийг мэдрэн дүрс тогтворжуулагч маань өөрөө өнцгөө засан тохируулах болно.
Хайрцгандаа  юу юу багтах вэ?
Дүрс тогтворжуулагч, утасны соронзон зүүлт, утсанд тогтоох соронзон бөгж, бугуйны оосор, жижиг уут, tripod суурь, USB cable зэрэг зүйлс багтана.
2.5 цаг цэнэглээд л 15 цаг хүртэлх хугацаанд хүссэн дурсамжаа бүтээгээрэй.