Osmo pocket 2

Үнэ:
1'180'000 ₮
Анх 2018 оны сүүлээр худалдаанд гарч, халаасны камерын зах зээлд тэсрэлт хийсэн Osmo pocket камер энэ удаад илүү олон давуу талуудыг өөртөө багтаан #OsmoPocket2 нэртэйгээр  эргэн ирлээ.
Тэдгээр давуу талуудаас дурдвал
✔️Stronger camera performance: Хүчирхэг камерын үзүүлэлт 64MP буюу мэргэжлийн камераас дутахааргүй өндөр нягтаршилтай зураг авах боломжтой.
✔️Larger sensor: Osmo pocket 1/2.3 сенсортой байсан бол шинэчлэгдсэн Osmo pocket 2 илүү том буюу 1/1.7 сенсортой болсноор өдөр, шөнийн аль ч цагт өндөр чанар бүхий зураг, дүрс буулгах чадалтай болсон.
✔️Better autofocus: Шинэчлэгдэн сайжирсан Hybrid AF2.0 тусламжтай нүд ирмэх зуурт л автоматаар фокуслаж зураг авахад бэлэн болно.
✔️Fast wake: Өмнөх загвараасаа 2 дахин хурдан буюу ердөө 1хэн секундэд төхөөрөмжөө асааж аз жаргалтай хором мөч бүрээ алдалгүй бичээрэй.
✔️HDR video: Osmo pocket 2 загварын өмнөх загвараасаа ялгарах бас нэгэн давуу тал бол илүү өнгөлөг HDR бичлэг хийх боломжтой болсон.
✔️DJI matrix stereo: Дөрвөн талд байрласан микрофоны тусламжтай орчны чимээг бүхэлд нь бичиж авах ба энэ нь хийсэн бичлэгээ үзэхэд яг л тухайн орчиндоо очсон мэт сэтгэгдэл төрүүлнэ.
✔️8x Zoom: Osmo pocket 2-ийн бас нэгэн гайхамшигтай давуу тал бол дүрс болон дууг чимээг татах боломжтой болсон. Тийм ээ та зөв сонссон, энэхүү хүчирхэг бяцхан камер дүрсийг 8 дахин томруулж харахаас гадна давхар дуу чимээг ойртуулж бичих чадвартай болсон байна.
✔️Sound Track: Камерын харж буй чиглэлд зөвхөн тухайн зүгт байрласан микрофон ажиллах ба ингэснээр гадны өөр дуу чимээг багасгаж бичлэгийг тань мэргэжлийн түвшинд аваачих болно.
✔️Story Mode: Энэ функцийн тусламжтай тусгайлан бэлдсэн загваруудад таны хором мөч бүрийг гайхалтайгаар чимэглэн дүрсэлж, нэмэлт ая, эффект, хөдөлгөөн зэргийг автоматаар оруулж өгөх болно.
✔️8x Slow Motion: Osmo pocket бичлэгийг 4 дахин удаашруулж бичдэг байсан бол шинэчлэгдэн сайжирсан Osmo pocket 2 загвар 8 дахин удаашруулж харах боломжтой.
✔️Mini control stick: Энэхүү бяцхан удирдлагын тусламжтай камераа хүссэн зүгтээ чиглүүлэх, zoom хийх гэх мэт үйлдлүүдийг төвөггүй хийх боломжтой болсон байна.
✔️Do-it-All handle: Бүхнийг өөртөө багтаасан нэмэлт модулийн тусламжтай гар утастайгаа wireless, Bluetooth-ээр холбогдох, утастай болон утасгүй микрофон холбох, tripod хөл суурилуулах боломжтой.
✔️Charging case: Шинэ гарсан Osmo pocket 2-т зориулан гаргасан бас нэгэн бүтээгдэхүүн бол төхөөрөмжөө 1.5 удаа цэнэглэдэг, өөртөө 2ш SD карт, 4ш ND filter, 2ш утасны холболтоо багтаах боломжтой гоёмсог загвартай кэйс юм.
Энэхүү гарт баригдах ид шидтэй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд Osmo pocket 2, Osmo pocket 2 creator combo гэсэн хоёр сонголтоор хүрч байна.
Osmo pocket 2 багцад  Osmo pocket 2, удирдлага, утасны холболтууд, хатуу кэйс, гарын бугуйвч, usb залгуур багтсан.
Үнэ: 1’180’000₮
Osmo pocket 2 creator combo багцад Osmo pocket 2, удирдлага, утасны холболтууд, хатуу кэйс, гарын бугуйвч, өргөн өнцгийн линз, Do-it-all handle, эвхэгддэг хөл, утасгүй микрофон, хоёр толгойт usb залгуур багтсан.
Үнэ: 1’580’000₮