Mavic Air 2

Үнэ:
2'680'000 ₮
DJI-ийн цоо шинэхэн бүтээл Mavic Air 2 дроныг танилцуулж байна.
Энэ зуны жинхэнэ хит дрон
Fly Smarter and Safer. Fly Farther and See Clearer.
За ингээд танилцуулгаа дроны хамгийн чухал үзүүлэлт болох камераас эхлэе. Өмнөх загварын маань камер 1/2.3 инчийн мэдрүүртэй (4K 30fps video, 32mp photo) байсан бол Mavic Air 2 илүү том буюу 1/2 инчийн мэдрэгчтэй болсон бөгөөд #4К60fps бичлэг хийж, 48 мегапискел нягтаршилай зураг дарах хүчин чадалтай болжээ. Түүнээс гадна high dynamic range буюу илүү тод, илүү нягтаршил өндөртэй #HDR Video (H.265 өнгөний форматаар) хийх боломжтой.
Дрон худалдан авалт хийхэд хамгийн чухалчилдаг үзүүлэлт бол мэдээж нисэх хугацаа, удирдах зай, саад мэдрэгч зэрэг байдаг. Тэгвэл Mavic Air 2 дрон нь…
Нисэх хугацаа нь Mavic серийн дроны хувьд урьд хожид байгаагүй хугацаа буюу 34 хүртэл минут нисэх боломжтой болжээ. Сайжруулсан Ocusync 2.0 технологийн тусламжтай дүрсээ 10 км зайнаас 1080HD форматаар дамжуулах хүчин чадалтайгаас гадна саадыг автоматаар мэдэрч нисдэг тул илүү аюулгүй болсон байна. Mavic 2 серийн дрон шиг доод талдаа дохионы гэрэлтэй тул харанхуйд газардахад мөн илүү аюулгүй болжээ.
Та дрон нисгэхэд хэцүү гэж бодож байна уу? Mavic Air 2 дрон нь Spotlight 2.0, Active Track 3.0 (хөдөлгөөнт биет дагах), Point of Interest 3.0 зэрэг ухаалаг нислэгийн горимуудтай тул мэргэжлийн нисгэгчээс дутахгүй гайхалтай дүрсүүдийг хэн ч буулгах боломжтойгоороо онцлогтой юм. Бас нэг сүпер үзүүлэлт нэмэгдсэн нь 8K hyperlapse video хийх боломжтой болжээ. #UpYourGame
Нисэх хугацаа: 34 минут хүртэл, удирдлага- 240 минут
Удирдах зай: 10 км
Камер: 1/2 инч мэдрэгч (12 болон 48 mp HDR photo, 4K 60 fps HDR Video, 1080HD 240fps slo-mo video, 8K hyperlapse)
Саад мэдрэгч: Урд, хойно, доод талдаа (автомат саад мэдрэгч)
Дээд хурд: 68 км/ц
Салхины тэсвэр: 8.5-10.5 м/сек
Ажиллах орчин: -10 – 40 градус
Санах ой: 8GB (дотоод санах ой), нэмэлтээр 256 GB хүртэл SD card дэмжинэ.
Бусад дронуудын адил 2 сонголттой гарсан байна.
Mavic Air 2 Standard Package: In the box: Aircraft, Remote Controller, Intelligent Battery x 1, Gimbal Cover, Battery Charger, Low-Noise Propellers (Pair) x3, USB Cabel and other connector cables