Osmo Mobile 3 Combo

Үнэ:
380'000 ₮

Технологи улам боловсронгуй, хэрэглэхэд хялбар, ухаалаг болсоор байна. Ингээд та бүхэндээ Osmo Mobile 3-ыг танилцуулж байна.

Dynamic Design: Osmo Mobile 3 эвхэгддэг болжээ. Ингэснээр хаана ч авч явсан маш авсаархан бөгөөд эргономик загварын тусламжтай та нэг гарын алгаараа мэргэжлийн уран бүтээлчийн хэмжээд дүрсүүдийг буулгах боломжтой болсон байна.

Your story, your moment: Osmo Mobile 3 нь цоо шинэхэн Story Mode хэмээх функцтэй болсон ба тус функцын тусламжтай тусгайлан бэлдсэн загваруудад таны хором мөч бүрийг гайхалтайгаар чимэглэн дүрсэлж, нэмэлт ая, эффект, хөдөлгөөн зэргийг автоматаар оруулж өгөх болно.

Edit & Share Quickly: Та өөрийн хүссэн дүрсээ дуу хөгжим, филтэр, олон төрлийн эффектээр чимэглэн хадгалж болохоос гадна Social Media-д маш хурдан байршуулах боломжтой. Gestures & Selfies: Osmo Mobile 3-тай холбогдсон ямар ч утасны урд болон хойд камер таныг гарын алганы хөдөлгөөнөөр таних бөгөөд маш хялбар удирдах боломжтой.

Active Track 3.0: Аливаа хөдөлж буй биетийг дагах сайжруулсан алгоритм бүхий функцын тусламжтай хурдтай хөдөлж байгаа биетийг алдалгүйгээр дагуулан автомат бичлэг хийх боломжтой болжээ.

Hyperlapse Hype: Tа аливаа биетийг автоматаар дагуулан цаг хугацаа урсаж буй мэт бичлэг хийж болно гээд бод доо.

Creative Shooting Modes: Panaroma, Timelapse, Slow motion гээд ухаалаг бүх бичлэгийн төрлүүдийг багтаажээ.

Single Handed Control: Osmo Mobile 3 нэмэлт товчлууруудтай болсон бөгөөд ингэснээр ганц гараараа бүх л функц, хөдөлгөөний чиглэл зэргийг удирдах боломжтой болжээ.

Handy Convenience: Цаг үрсэн нэмэлт үйлдлүүдэд баяртай гэж хэлэх цаг ирлээ. M болон Trigger товчлууруудын тусламжтай хүссэн өнцгөөс дүрс авах боломжтой боллоо. Жишээ нь: М товч дээр 2 удаа дарахад утсаа хөндлөн байрлалаас шууд босоо байдалд шилжүүлэх боломжтой. Энэ бол том дэвшил. Бид өмнөх загварууд дээр хөндлөн байрлалаас босоо байдалд оруулахад маш төвөгтэй олон үйлдэл хийдэг байсан шүү дээ. Trigger товчлуурын тусламжтай Active Тrack функцрүү шилжих, гимбалыг төвийн байрлалд буцаан оруулах, Sport горимд шилжилт хийх зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.

Sport Mode: Шинээр нэмэгдсэн спорт горимын тусламжтай динамик хөдөлгөөн орсон дүрсүүд, хором мөч бүрийг алдалгүйгээр бичиж болно.

Dolly Zoom: Нөгөө гайхалт Mavic 2 Zoom дроны ид шид болсон Dolly Zoom эффектийг татах үйлдлийг тохируулагч товчлуурын тусламжтай хийх боломжтой болжээ.

Options: Osmo Mobile 3 дүрс тогтворжуулагч нь стандарт болон комбо гэсэн 2 төрлөөр гарсан бөгөөд комбо савалгаанд нэмэлт 3 хөлт суурь, зориулалтын кейс нэмэлтээр орсон

Насны ангилал: 14+