Agras MG-1

Үнэ:

Газар тариаланд Дрон нэвтрүүлэх нь

Agras MG-1 нь дэлхийн хамгийн анхны газар тариалангын зориулалттай дрон юм. Энэхүү дрон нь 10кг шингэн тээж /хор, бордоо/ нисэх боломжтой бөгөөд 4000-6000мк.в талбайд ердөө 10 минутын дотор цацаж чадна. Энэ нь гар аргаар хор/бордоо цацсанаас 40-60 дахин илүү бүтээмжтэй гэсэн үг юм. Мөн Agras MG-1 нь усны хамгаалалттай ба өөрөө автоматаар бааз руугаа буцаж нэмэлт шингэн авах болон батарейгаа цэнэглээд нисэх боломжтой. Та ердөө л нислэгийн цэгээ Google Map ашиглан координатаа зоож өгөхөд л хангалттай үлдсэн ажлыг түүнд даатга.

Баталгаат хугацаа: 6 сар

Сургалт: Үнэгүй

/Дээрх үнэд НӨАТ ороогүй болно/

Дроноор шингэн хор болон бордоо цацах нь дараах давуу талуудтай.
1. Аюулгүй байдал – Тариалангийн талбайтай ойр ажиллададагхүмүүсийг хордохоос сэргийлэх боломжтой
2. Өндөр үр ашиг – Өдөрт 250аас 500 га талбайд цацлага хийх боломжтой бөгөөд энэ нь зарим уламжлалт аргуудаас 30-50 дахин хурдан юм.
3. Хүрээлэн буй орчин – Нам өндөр болон жигд хурдаар тархац сайтай цацахаас гадна усыг хэмнэж, хөрсийг гэмтээх эрсдлээс сэргийлнэ.
4. Пестицид хэмнэлт: Өндөр найрлага бүхий шингэн хор дроны моторын эргэлтээс үүсэж буй агааарын урсгалын нөлөөгөөр ургацын бүхий л түвшинд хүрдэг бөгөөд шингэн хорыг 30 хүртэл хувиар хэмнэх боломжтой
5. Ус хэмнэлт: Уламжлалт аргуудтай харьцуулахад маш бага хэмжээний ус ашигладаг бөгөөд 10%-тай тэнцэх хэмжээний усыг ашигладаг.
6. Ажиллах орчин: Ургацын өндрөөс үл хамааран, уул толгод, налуу талбай гээд төрөл бүрийн орчинд ургацыг гэмтээхгүй ажиллах давуу талтай.
7. Бага зардал: Улам

жлалт аргатай харьцуулахад 10 дахин бага зардлаар цацлага хийх боломжтой
8. Засвар үйлчилгээ, ашиглалт: Удаан хугацаанд эвдрэлгүй ашиглах боломжтой бөгөөд урсгал засварын зардал бага, эд ангиудыг солиход маш хялбар.
Бусад давуу талууд

• Удирдахад хялбар – Автоматжуулсан нислэгийн тусламжтай хэд хэдэн дроныг удирдах боломжтой
• Загвар – Эвхэгддэг загвартай тул тээвэрлэхэд хялбар

• Бат бөх байдал – Тоос шороо, салхи гээд төрөл бүрийн орчны нөхцөл байдал ажиллах бат бөх
• Засвар үйлчилгээ – Эд ангиудыг салгах, угсрахад хялбар  загварчлагдсан.

• Баталгаа- Үйлдвэрийн баталгаа болон сургалтуудтай.
Precision Spraying Drone зах зээлд нэвтэрснээр эхний 3 жилд 11 тэрбум долларын эдийн засгийн нөлөөг бий болгосон бол 11 жилийн турш 66 тэрбум долларын эдийн засгийн өгөөжийг бий болгох судалгаа байна.