Robomaster S1

Үнэ:
1'480'000 ₮

Та өөрөө угсар: Robomaster S1 нь өөрөө угсрах боломжтой 46 детал хэсгүүдээс бүрдэх бөгөөд төрөл бүрээр програмчилах боломжтой хиймэл оюун ухаанд суурилсан модулиудтай болжээ.

Таны хүссэнийг гүйцэтгэнэ : Хүссэн чиглэлдээ хөдлөх боломжтой 4WD дугуйтайгаас гадна төрөл бүрийн байлдааны хэрэгслүүдээр тоноглогджээ. Хамгийн гоё нь 2 тэнхлэгт гимбал бүхий FPV камертай.

Суралц бас хүссэнээрээ програмчил : Robomaster-ийн тусламжтай тун хялбараар програмын кодуудыг сурах боломжтой бөгөөд автоматаар хөдлөх хөдөлгөөн, шугам дагах хөдөлгөөн зэргийг та өөрийн гараар кодчилох боломжтой.

Байлдацгаах уу?  Тус робот нь хэт улаан туяагаар тоноглогдсон буутай тул хоорондоо байлдаж хөгжилдөх боломжтой. Ингээд л болоо гэж үү? Үгүй ээ, мөн давхар гелэн сумаар тоноглогджээ. Нэмэлт хэд хэдэн байлдааны чадваруудтай бөгөөд та бүхэн бичлэгээс үзээрэй. Даралт мэдрэх 6 талын мэдрэгч нь суманд оногдоход яг л бодит байлдаанд орж буй мэт цохилтыг мэдрэх болно. Мөн богино зайд суманд оногдохгүйн тулд кодчилсон хөдөлгөөнийхөө дагуу роботоо удирдах боломжтой. Үнэхээр зугаатай. Боловсрол, роботикын мэдлэг, зугаа цэнгэлийг хослуулсан гайхалтай бүтээл болжээ. DJI-ийн зүгээс жил бүр RoboMaster хэмээх роботын тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд магадгүй та, таны хүүхдүүд дараагын #RoboMaster болох боломжтой. Технологийн боломжийг хамтдаа ашиглан хамтдаа хөгжье.

Насны ангилал: 8+