MAVIC 2 ENTERPRISE

Үнэ:

• Дэлхийн дроны зах зээлийн 80 гаруй хувийг дангаар эзэлдэг DJI компаниас 2018 оны 10 сард нэгэн шинэ дроныг танилцуулсан нь Mavic 2 Enterprise юм. Байгууллагууд болон хувь хэрэглэгч нар аль аль нь ашиглах боломжтой энэхүү дрон нь авч явахад авсаархан эвхэгддэг дизайнтай бөгөөдMavic серийн хамгийн төгс дрон болсон.

• Энгийн дүрслэлийг харуулах RGB болон дулаан мэдрэгч бүхий хосолсон камертай болсон нь маш том технологийн дэвшил юм. -10-аас +400 градусын дулааныг мэдрэхээс гадна тухайн талбайн хамгийн өндөр, бага, дундаж температурыг заах боломжтой. Дулаан мэдрэгч камерын тусламжтай дэд бүтцийн шугам сүлжээг шалгах, барилгын дулаан алдагдлыг хэмжих, галын тархацыг хянах, эрэн хайх, аврах, гэмт хэргийг шуурхай илрүүлэх зэргээр салбар бүрт үр ашигтайгаар ашиглах боломж бүрдсэн.

MAVIC 2 ENTERPRISE ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

  • Жин: 905 гр
  • Дээд хурд: Спорт горим – 72 км/ц
  • Нисэх хугацаа: 31 минут
  • Салхины тэсвэр: 10 м/с
  • Саад мэдрэгч: Бүх талдаа
  • Удирдах зай: 8 км / дээшээ 500м
  • Kaмерын хүчин чадал: 1/2.3” CMOS;12 Megapixels
  • Видеоны чанар: 4K, 2.7K, 1080HD

M2E Spotlight:
M2E нь нэмэлтээр суурилуулах боломжтой гэрэлтэй болсон. Ингэснээр харанхуй орчинд нисэх боломжийг бүрдүүлсэн анхны дрон болсон. 30 метрийн цаанаас гэрэлтүүлж, гэрлийн тусах өнцгийг өөрчлөх боломжтой. Шөнө нисгэхэд аюулгүй боллоо.
M2E Speaker:
M2E нь чанга яригч суурилуулах боломжтой анхны дрон болсон. Тухайн чанга яригчийн тусламжтай мэдээлэл дамжуулах боломжтойгоос гадна яаралтай тохиолдолд амьд харилцаа үүсгэх том давуу талтай. Хүчирхэг чанга яригчийг хүссэнээрээ ашиглаарай.
M2E Beacon:
M2E нь нэмэлт дохионы гэрэлтэй болсноор та дроноо харанхуйд хаана явж байгааг харах, мөн бусад дронтой мөргөлдөх эрсдлээс бүрэн хамгаалах боломжтой боллоо. Зүг чигийн баримжаа авах, үзэгдэх орчин бага үед дрон нисгэх хялбар боллоо.