Mavic 2 Pro

Үнэ:
4'580'000 ₮

DJI компаниас хамгийн сүүлд гаргасан нэгэн гайхалтай дроныг танилцуулж байна. Бүх талаараа дрон сонирхогчид болоод мэргэжлийн дрон нисгэгчдийн хүлээлтийг эвдэж чадлаа.

Энэ бол Маvic Pro дроны дараагийн цуврал болох Mavic 2 Pro дрон юм. Шведийн алдарт Hasselblad брендийн камераар тоноглогдсон нь хэн бүхэнд агаараас мэргэжлийн уран бүтээлчид шиг зураг дарах, бичлэг хийх боломжийг олгож байна. Hasselblad-тай хоёр жил хамтран тасралтгүй судалгаа хийж ажилласаны үр дүнд L1D-20c камерийг зохион бүтээжээ. Мэдрүүрийн хэмжээ нь 1-inch CMOS болсон нь өмнөх загвар болох Mavic Pro-той харьцуулахад 4 дахин том юм. Мөн том мэдрүүр нь үзэгдэх орчин бүрхэг үед камерийн ISO-г 3200-аас 12800 хүртэл өсгөх боломжтой юм. Mavic 2 Pro нь 10 битийн Dlog-M өнгөний профайлыг дэмждэг болсон нь том давуу тал бөгөөд 1 тэрбум гаруй өнгөний нарийвчалтай бичих боломжтой.

Хамгийн найдвартай, хамгийн ухаалаг, хамгийн шилдэг…

Техникийн үзүүлэлт:

✈️ Удирдах зай: 8 км
✈️ Өндрийн хязгаар 500 метр
✈️ Нисэх хугацаа: 31 минут
✈️ Дээд хурд: 72 км/цаг
✈️ Саад мэдрэгч: Бүх талдаа
✈️ Салхинд тэсвэр: 10 метр/секунд
✈️ Бичлэгийн чанар: 4K, 2.7K, 1080P
✈️ Видео формат: MP4, MOV
✈️ Зургийн формат: JPEG, DNG, RAW

Баталгаат хугацаа: 12 сар

Сургалт: Үнэгүй

 

Насны ангилал: 18+