Mavic Mini

Үнэ:
1'080'000 ₮
Алдарт Mavic серийн шинэхэн дрон MAVIC MINI-г хүлээн авна уу
Түүний жин ердөө 249 грамм.. Тиймээ та зөв харлаа. Маш хөнгөн жинтэй хэрнээ  8 м/сек салхины тэсвэртэйгээс гадна 3 тэнхлэгийн дүрс тогтворжуулагч гимбалд суурилсан 12 мегапискел камертай. Нисэх хугацаа нь 30 минут  гээд боддоо. Өд шиг хөнгөн жин нь түүний нисэх хугацааг хангалттай хэмжээнд урт байх үндсэн шалтгаан биз ээ.
2.7К quad HD нягтаршилтай бичлэг таны хувийн хэрэгцээнд төгс зохицоно. Мэдээж синематик дүрсийг та өөрийн хүссэнээрээ буулгах боломжтойгоос гадна #dronie, #helix, #circle, #rocket зэрэг ухаалаг нислэгийн горимуудын тусламжтай өвөрмөц бичлэгүүдийг хийх боломжтой. 360 градусын сэнсний хамгаалалт нь Мavic Mini-г илүү найдвартай, аюулгүй нисгэхэд туслах болно. Мөн charging case нь гоё юмаа. Мөнхийн сарнай шиг шилэн хоргонд хийгээд цэнэглэж болох нь
Хэр хол нисдэг бол гэж үү? Мavic Mini-г та 4 км зайд дүрс тасалдалгүй удирдах боломжтойгоос гадна 500 метр өндөр хөөрөх болно.
Мavic Mini  төрлөөр худалдаанд гаржээ. Стандарт багцийн хувьд дрон, нэг батарэй, удирдлага, гимбалын хамгаалалт, запас хос сэнс, жойстик зэрэг багтаж байгаа бол Fly More Combo багцад дрон, удирдлага, 3 батарэй, дроны зориулалтын кэйс, charging hub, 360 сэнсний хамгаалалт, 3 запас хос сэнс зэрэг багтаж байна.
Хэрэглэгчид маань биднээс нэг сая гаран төгрөгийн үнэтэй хувийн хэрэгцээнд зориулагдсан дрон байгаа эсэх талаар олон удаа асууж байсан. Тэгвэл одоо бид ам бардан Mavic Mini дроныг хэрэглэгчиддээ санал болгох боломжтой болсонд маш их баяртай  байна.
Насны ангилал: 14+